Өмнөд Америкийн амтат "Чуррос" хийх хялбар жор

2020-10-17, 14:31
3,065

Уг амттаны үүсэл гарал нь Испаничуудаас эхтэй бөгөөд 1500-аад онд чихрийн нишингэ бүхий нарийн боов, халуун шоколадны гайхалтай зохицлыг олж нээсэн байна. Өдгөө үүний онцлог нь синнамон өндөр хэмд талсажсан шаржигнуур бүрмэл бөгөөд амтлахад дотроо зөөлөн бүтэцтэй нь таатай мэдрэмж төрүүлнэ. Амтлаг сайхан бүтээгдэхүүнд дургүй хэн байх билээ? Амралтын өдрөөрөө хайртай гэр бүлийнхэндээ амтат чуррос хийж өгч баярлуулаарай. 

Өмнөд Америкийн амтат "Чуррос" хийх хялбар жор
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Орц:

  • аяга (250мл) ус
  • Жижиг шоо болгон хуваасан 1/4 аяга (56гр) давсгүй цөцгийн тос
  • цайны халбага (13гр) элсэн чихэр
  • 1/4 цайны халбага давс
  • аяга (141г) гурил 
  • том өндөг
  • 1/2 цайны халбага ванилийн ханд
  • Шарах ургамлын тос

Бүрхүүлд:

  • 1/2 аяга (100г) элсэн чихэр
  • 3/4 цайны халбага нунтаг синнамон

Орц:

Хийх дараалал:

Гадна талын бүрмэлийг хийхийн тулд 1/2 стакан элсэн чихэр болон шанцайг жижиг аяганд холин орхино. 

Зурагт харуулсан шиг жижиглэн хэрчсэн цөцгийн тосоо халаана. Хайлж байх хойгуур нь гол зуурмагаа бэлтгэнэ. 

Үүний тулд бидэнд ус, масло, элсэн чихэр болон давсаа хольж цөцгийн тос руугаа хийнэ.

Хийх дараалал:

Дээрээс нь гурилаа нэмж, галаа багасган зуурмаг бэлэн болтол сайтар хутгаж өгнө.

Бэлэн болсон зуурмагаа өөр саванд хийж хөргөөд дээрээс нь өндөг, ваниль нэмнэ.

Ингээд миксерээр сайтар зуурна. 

Эхлээд зуурмаг холилдохгүй ч үргэлжлүүлэн сайтар зуурах хэрэгтэй. 

Зуурмагаа зураг дээр харуулсан шиг зориулалтын хошуутай уутанд хийнэ. Урьдчилан халаасан тосондоо зуурмагийг уутнаас шахаж болгоомжтой хийнэ.

Ойролцоогоор 2 минут шарах хэрэгтэй. 

Шаргал өнгөтэй болж бэлэн болсны дараа амтат чурросоо салфетка дээр 15 секунд амраана. 

Үүний дараагаар хамгийн эхэнд бэлдэж тавьсан элсэн чихэр, синнамон дотроо чурросоо өнхрүүлнэ. 

Ингээд өөрийн дуртай шоколадны крем, жимсний чанамал, самрын тосоо түрхээд л амтат чуррос бэлэн боллоо. 

Эх сурвалж: cookingclassy

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()