1
Нулимс
Баруун нүдний дор байрлах нулимсны дусал нь аллага үйлдсэн эсвэл хийхийг завдсан гэсэн үг юм. Харин зүүн нүдний доорх ийм шивээсний утга гэвэл хайртай хүн нь шоронд ял эдэлж байгаа эсвэл харамсалтайгаар нас барсныг илэрхийлж буй аж. Энэхүү шивээсийг зөвхөн гоо үзэмжийн зорилгоор хийсэн бол асуудал үүсгэж болзошгүй юм.
2
Гурван навчит хошоонгор
Дөрвөн навч бүхий шивээсийг ихэвчлэн аз хийморийг бэлгэдэж хийлгэдэг. Харин та гурван навчтайг хийлгэвэл таныг Ирландын гэмт бүлэглэлд хамаарна гэж ойлгуулах юм. Хэрэв уг бүлгийн гишүүн ийм шивээсийг олж харвал асуудал гарах нь дамжиггүй.
3
Өргөстэй утас
Өргөст утсан шивээс нь тухайн хүнийг шоронд хоригдож буйг илтгэдэг байна. Зангилаа бүр нь нэг жилийн хорих ялтай тэнцэнэ. Тиймээс, хуулийг дагаж мөрддөг иргэн ийм шивээс өөртөө хийлгэвэл урьд нь хоригдож байсан хүмүүс үүнийг үл хүндэтгэл, доог тохуу гэж ойлгож болно.
4
Архирч буй махчин
Энгийн хүн арслан, барыг эр зориг, хүч чадалтай холбон ойлгодог. Гэхдээ гэмт хэргийн ертөнцөд ийм зураг бүхий шивээс хүчирхийлэл, харгис хэрцгий гэмт хэрэг үйлддэг гэдгээ харуулах зорилготой байдаг ажээ.
5
Бөгжилсөн шивээс
Хуруун дээрх бөгж бүхий шивээс нь тухайн хүн шоронд хоригдож байсан ба тэндээ хүндлэл хүлээсэн нэгэн гэдгийг илтгэх хамгийн хялбар арга юм. Ингэхдээ бөгж бүр нь эрх мэдэл, хүч нөлөө, үйлдсэн гэмт хэргийг нь харуулдаг байна.
6
Цээжин дээрх загалмай
Оросууд цээжин дээрх том загалмайн шивээсийг цээрлэдэг байна. Энэ зураг нь тус орны хамгийн аюултай гэмт хэрэгтнүүдийн таних тэмдэг бөгөөд "Хулгайч нарын ханхүү" гэсэн утгатай. Гадаад төрх, өнгө үзэмжийн төлөө ийм шивээс хийлгэх нь ихээхэн эрсдэлтэй ажээ.
7
Аалзны тор
Аалзны тор бол хоригдлуудын түүхийг өгүүлсэн шивээс юм. Энэ нь хоригдож байсан цаг хугацаа эсвэл мансууруулах бодисын донтолттой тэмцэж буйг илтгэдэг. Урьд нь хоригдож байсан хүмүүс энэ шивээсээр бие биесээ таньдаг бөгөөд "өөрсдийнхнөө" мэдэх тул гадаад үзэмжийн төлөө ийм шивээс хийЛгэсэн хүмүүст хатуу ханддаг байна.
8
Титэм
АНУ-д таван сэртэн бүхий титэмтэй шивээс нь "Латины хаад" гэх дээрмийн бүлэглэлд хамаардаг болохыг нь бэлгэддэг байна.
9
Гурван цэг
Дэлхий даяар гурван цэг бүхий даруухан шивээс нь ижил утгатай байдаг - Mi Vida Loca ("Миний галзуу амьдрал"). Энэ нь ямар нэгэн тодорхой зүйлийг бэлгэддэггүй ч өөрийн эзнийг хууль бус зүйлтэй холбоотой болохыг илтгэдэг байна.
10
Хоёр од
Од нь шоронд ял эдэлсэн хүмүүсийн нийтлэг шивээс юм. Үүний утга нь байршлаасаа хамаарч өөр өөр байдаг. Жишээлбэл, өвдөг дээр байгаа од нь хүн хэн нэгэнд захирагддаггүйг, мөрөн дээрх од нь ихээхэн эрх мэдэлтэй гэдгийг илтгэдэг ажээ.
11
Хөзөр
Зохион байгуулалттай гэмт хэрэгт хөзөр бүр өөр өөрийн гэсэн утгатай байдаг. Тиймээс хэд хэдэн хөзрийн хэлбэртэй шивээс нь эзнийхээ гэмт хэрэг, шорон дахь байр суурь, эрх мэдлийг харуулдаг байна.
12
Чинжаалаар цоолсон сарнай
Анх харахад романтик харагдах уг шивээсийг насанд хүрээгүй байхдаа шоронд орсон хүмүүс хийлгэдэг ажээ. Харин жирийн сарнай нь хоригдол шоронд орохдоо насанд хүрсэн байсан гэсэн үг юм . Ийм шивээстэй хүнийг туршлагатай гэмт хэрэгтэн гэж ойлгож болно.
13
Алиалагч
Бразилд биен дээрх ийм хэв маяг бүхий шивээснээс болж амь насаа алдах эрсдэлтэй байдаг. Учир нь энэ нь хууль сахиулах байгууллагын төлөөлөгчдийг дорд үзсэн хэрэгт тооцогддог байна. Бразилд тухайн хүн цагдаагийн ажилтны амь насыг хохироосон тохиолдолд л ийм шивээс хийлгэдэг ажээ.
14
Лусын дагина
Шоронд үлгэрийн лусын дагинын шивээс гэдэг аймшигтай утга агуулдаг. Хоригдлууд ихэвчлэн насанд хүрээгүй, бага насны хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн бол ийм шивээсийг хүчээр хийлгэдэг ажээ.
15
1488
Шоронд хоригдож буй нео нацистуудын таних тэмдэг нь 1488 гэх тоотой шивээс юм. 14 нь Америк дахь хэт үндсэрхэг үзлийн хамгийн том төлөөлөгч Дэвид Лэйний хэлсэн "Цус нэгт хүмүүс, цагаан арьст хүүхдүүдийнхээ амьдрал, ирээдүйг бид хамгаалах ёстой" гэсэн өгүүлбэрийн үгний тоо. Харин 88 нь "Heil Hitler" гэсэн үгийн эхний үсгүүдийн цагаан толгой дахь байрлалыг илэрхийлсэн нь тэр аж.