Хүн төрөлхтний алдаанд зориулсан гүн утга бүхий хөшөө дурсгалууд

Саяхан Турк улсад нөхрийнхөө гарт амиа алдсан бүсгүйчүүдэд зориулж бүтээсэн дурсгал олны анхаарлыг татаж байсан билээ. Эмэгтэй хүний 440 ширхэг хос гутал бүхий энэхүү дурсгал нь нэг жилийн дотор гэр бүлийн хүчирхийллийн золиос болж нөхрийнхөө гарт амиа алдсан бүсгүйчүүдийнх байсан юм. Энэ бол гэмгүй хохирогчдод зориулсан дэлхийн баримлуудын нэг билээ.

Хүн төрөлхтний алдаанд зориулсан гүн утга бүхий хөшөө дурсгалууд

1 Дунайн эрэг дээрх гутал

Унгар улсын нийслэл Будапешт хотод, Дунай мөрний эрэг дээр 60 хос эрэгтэй, эмэгтэй хүмүүс болон хүүхдийн гутлыг хүрлээр цутгасан баримал бий.

Дунайн эрэг дээрх гутал

Энэ нь 1944-1945 оны хооронд болсон нацист германы еврейчүүдийг үй олноор устгах үед амиа алдсан хүмүүсийн дурсгалд зориулагдсан аж.  Энэхүү төслийг Кен Тогэй (Ken Togai) болон Гьюла Пауэр (Gyula Pauer) нар 2005 онд хэрэгжүүлжээ. 

2 Лидиц тосгоны хүүхдүүдэд зориулсан дурсгал

Энэ бол Чех улсад болсон нацистуудын аймшигт хэрэгт амь алдсан хохирогчдод зориулсан баримал юм. 1942 оны 6-р сарын 9-нд нацистууд Прагаас 20 км-ийн зайд орших Лидиц тосгоныг бүсэлж, тосгоны бүх иргэдийн хотын төв талбай руу авч явсан байна. 15-аас дээш настай бүх эрэгтэйчүүдийг буудаж, эмэгтэйчүүдийг Равенсбрюк хорих анги руу явуулж байсан гэнэ. Харин тосгоныг юу ч үгүй болтол нь шатаасан аж.

Лидиц тосгоны хүүхдүүдэд зориулсан дурсгал

Лидицийн 98 хүүхдийг хотоос гадагш аваачиж 13 хүүхдийг “германжуулах”-аар сонгосон байна. Харин үлдсэн 82 хүүхдийг Хелмно үхлийн лагерт аваачиж, хийгээр хордуулж амь насыг нь хороожээ. 42 эмэгтэй болон 40 эрэгтэй хүүхэд Лидиц  тосгоны зүг рүү харж байна. 

3 Европт амиа алдсан еврейчүүдэд зориулсан хөшөө баримал

Берлинд байрлах уг барималыг маш олон жуулчид зорин очдог. Хальтхан харахад тэгш өнцөгт булшны чулуу мэт харагдаж байгаа ч үнэн хэрэгтээ нарийн зай завсар бүхий хотын гудамжнуудыг дүрсэлсэн байна.

Европт амиа алдсан еврейчүүдэд зориулсан хөшөө баримал

Энэхүү баримлын санааг 2005 онд Питер Айзенман (Peter Eisenman) гаргасан бөгөөд баримлын гол утга учир нь үхэхээс өөр аргагүй болсон хүмүүсийн цөхрөл, сэтгэл санааны байдлыг харуулахыг зорьсон гэнэ.

4 Ижил хүйстнүүдэд зориулсан баримал

Германд байрлах энэхүү ижил хүйстнүүдэд зориулсан баримал нь 4 метрийн өндөртэй, цонхтой, параллель хэлбэртэй бетон юм. Цонх руу шагайсан хүн бүр найруулагч Томас Винтербергийн богино хэмжээний киног үзнэ.

Ижил хүйстнүүдэд зориулсан баримал

Баримлын хажууд англи болон герман хэл дээр хэвийн бус бэлгийн чиг хандлагатай хүмүүсийг нацистууд хэрхэн дагаж, мөрдөж, дарамталж байсан талаар бичсэн самбар бий.  Үүнээс гадна Гуравдугаар Рейхийн уналтын дараа ч ижил хүйстнүүдийг Германы Эрүүгийн Хуулийн 175 – р зүйлийн дагуу мөрдөж байжээ.

5 Неле Азеведогийн мөсөн баримал

Дээр дурдсан бүх хөшөө дурсгал, барималуудыг хүрэл, бетоноор бүтээсэн байсан бол энэ баримлыг Бразилийн мөсөн барималч Неле Азеведо хийсэн аж. Тэрээр дайн болон бусад золгүй явдлын хохирогчдод зориулж, 20 см-ийн хэмжээтэй жижиг барималууд бүтээн дэлхийн өнцөг булан бүрт байрлуулдаг байна.

Неле Азеведогийн мөсөн баримал

Хамгийн анхны 400 мөсөн баримлаа тэр 2005 онд Парисын Гарнье дуурийн театрын шатан дээр, дараагийн 500 барималаа 2006 онд Брауншвейгийн Бургплацын талбайд байрлуулжээ. Энэ маягаар дараагийн 1000 барималаа 2006 онд Портод, 2008 онд Флоренцид 1200 баримал байрлуулсан байна. Дэлхийн 1-р дайны хохирогчдын дурсгалыг хүндэтгэж тэр хамгийн их баримал буюу 5000 мөсөн барималыг Бирмингимд байрлуулсан гэнэ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()