Гоо сайхны стандарт гэж байдаггүйг баталсан 17 өвөрмөц үндэстэн

Гоо үзэсгэлэн гэдэг нэгэн хэвийн ойлголт биш бөгөөд улс орон бүрт өөр өөрийн гэсэн гоо сайхны хэмжүүр байдаг. Зарим гоо сайхны хэмжүүр бидний хувьд хачирхалтай санагдаж болох ч нутгийн иргэдийн хувьд энэ нь байдаг л нэгэн зүйл аж. Ингээд дэлхийн 17 үндэстний гоо сайхны хэмжүүртэй танилцацгаая.

Гоо сайхны стандарт гэж байдаггүйг баталсан 17 өвөрмөц үндэстэн

1 Сами (Sami)

Карелигийн уугуул иргэд болох самичууд 5000 мянган  жилийн түүхтэй гэнэ. Скандинавчууд тэднийг lappar хэмээн нэрлэдэг бөгөөд энэ нь Финландын Лапланд нутгаас гаралтай аж.   Саами омгийн бүсгүйчүүд европ, монголын холимог төрхтэй учир их өвөрмөц царайтай.  Тэд цайвар үстэй, намхан нуруутай ба өргөн духтай, нүд нь үл ялиг жартгар гэнэ.  

Энэхүү үндэстний гол гангараа нь үслэг нөмрөг, тод өнгийн шигтгээ бүхий толгойн гоёл байдаг.

Сами (Sami)

2 Махараштра (Maharashtra) мужийн бүсгүйчүүд

Энэтхэг бүсгүйг олны дундаас ялгахад маш амархан. Бор арьс, гялалзсан хар үс, дур булаам харц нь энэтхэг бүсгүйг тодорхойлдог билээ.  Өөрийн харцыг илүү тод харагдуулахын тулд тэд “сурьма” гэх эко контурыг ашигладаг байна. Энэхүү контур нь мөн сормуус урт ургахад нөлөөлж, улмаар нүдний эвэр бүрхэвчийг хурц нарны гэрлээс хамгаалдаг.

Мөн энэтхэг бүсгүйчүүдийн бусдаас ялгарах бас нэг онцлог нь хамрын пирсинг “натх” юм.  Энэ бол энгийн нэг чимэглэл биш бөгөөд энэтхэгийн соёл иргэншил, шашны салшгүй нэг хэсэг аж.  Уламжлал ёсоор бүсгүйчүүд бие махбодийн хувьд нас биед хүрэхдээ хамраа цоолдог. Өөрөөр хэлбэл, тэд гэрлэхэд бэлэн болсон гэдгээ энэ байдлаар илэрхийлдэг байна. Ихэнхдээ зүүн хамраа цоолдог бөгөөд анагаах ухаанд зүүн хамрыг эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтэнтэй холбож тайлбарладаг.

Махараштра (Maharashtra)  мужийн бүсгүйчүүд

3 Уганда (Uganda)

Угандад бусад африкийн орнуудын адилаар хөвсгөр бүсгүйчүүдийг гоо сайхны хэмжүүр болгодог бөгөөд өнгөрсөн жил нутгийн аялал жуулчлалын яамнаас “Угандагийн гоо бүсгүй” тэмцээнийг зохион байгуулахаар болсон байна. Африк бүсгүйчүүд өргөн ташаа, бөгтөр нуруутай байдаг нь хүүхдээ нуруундаа авч явдагтай холбоотой байдаг аж. Хүүхдээ тухтай авч явахын тулд тэд бага зэрэг бөгтийж явдаг учир ийнхүү африк галбир үүсдэг гэнэ.

Үүнээс гадна нутгийн бүсгүйчүүд гоёл чимэглэлд маш их дуртай бөгөөд тэд олон зүүлт давхарлан зүүж, мод болон металлаар хийсэн бугуйвч, том ээмэг зүүдэг.

Уганда (Uganda)

4 Химба (Himba) омгийн бүсгүйчүүд

Намибын газар нутаг дээр орших химба омгийн бүсгүйчүүд Африкийн  хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн тоонд багтдаг байна. Тэдний үс засалт, арьсны өнгө болон гоёл чимэглэл нь гоо сайхны хэмжүүр болдог аж. Цэвэр ус хангалтгүй байдаг учир бүсгүйчүүд өдөр бүр утаа гаргаж "биеэ утах" маягаар ариун цэвэр сахидаг бөгөөд илүү үзэсгэлэнтэй харагдахын тулд үс болон биен дээрээ тусгай маск түрхдэг.  Маскны найрлаганд сүү, шавар болон үнэрт ургамал, тос багтдаг байна.  Үүнээс гадна энэхүү маскаа гуужуулагч, нарны хамгаалалттай тос болгож хүртэл ашигладаг.  Гоёл чимэглэл болгож тэд гар болон хөлөндөө бугуйвч, хүзүүндээ чокер зүүдэг.

Химба (Himba) омгийн бүсгүйчүүд

5 Бали (Bali)

Бали арлын бүсгүйчүүдийн хувьд төгс галбир гэдэг нь сэргэр хөх, тэгш нуруу байдаг аж. Индонези бүсгүйчүүд бүхий л ачааг толгой дээрээ авч явдаг учир ийнхүү бүсгүйчүүдийн хүсэл мөрөөдлийн галбиртай болдог гэнэ.

Ерөнхийдөө балигийн үндсэн оршин суугч бүсгүйчүүд гялалзсан хар үс, нүд гялбам инээмсэглэл, намхан нуруугаараа бусдаас ялгарна.  

Бали (Bali)

6 Масаи бүсгүйчүүд (Maasai)

Эртний масаи омгийн бүсгүйчүүд Танзань болон Кенид оршин суудаг бөгөөд эрт дээр үеийн уламжлалаа авч үлдсэн байна. Жишээлбэл: Бүх охидыг жаахан байхаас нь эхэлж чихийг нь цоолж, дараа нь чихэнд нь хүнд зүйл зүүж, боломжит хэмжээгээр нүхийг нь сунгадаг аж. Бүсгүйн чихний омог нь хэдий чинээ урт байна, төдий чинээ үзэсгэлэнт бүсгүйд тооцогдоно. Үүнээс гадна илүү үзэсгэлэнтэй харагдахын тулд тогтмол үсээ хусах, эсвэл халимаг засалт хийлгэдэг.

Масаи бүсгүйчүүд (Maasai)

7 Йемен (Yemeni)

Йемений бүсгүйчүүд ихэнхдээ нүүрээ нуудаг бөгөөд зөвхөн нүд нь л харагддаг байна.  Тиймээс нүдний харц нь бүсгүйчүүдийн гоо сайхны хэмжүүр болдог аж. 

Мөн амьдарч буй бүс нутгаасаа хамаарч бүсгүйчүүдийн гадаад төрх нь өөр өөр байдаг.  Хойд зүгийн йемен бүсгүйчүүдийн хувьд цайвар арьс, гэгээлэг нүдтэй. Араб бүсгүйчүүд цайвар үстэй байх нь ховор тохиолдол учир зарим нь цайвар үсээ гайхуулдаг аж. Харин өмнөд зүгийн йемен бүсгүйчүүд бор арьстай, намхан, бараан нүдтэй байдаг. Йемен бүсгүйчүүдийн гадаад төрхөөс энэтхэг, африк, турк, бедуин төрхийг харах боломжтой.

Йемен (Yemeni)

8 Афар (Afar ) бүсгүйчүүд

Этиопийн афар омгийнхон эртний уламжлалаа хадгалахыг хичээдэг. Бүсгүйчүүд үс засалтандаа ихээхэн анхаарал хандуулдаг бөгөөд ихэнхдээ олон жижиг сүлжиж,  шүрээр хийсэн гоёл чимэглэл зүүдэг байна. Зарим загварлаг бүсгүйчүүд нүүрэн дээрээ өөрийн нийгэмд эзлэх байр суурь, яс үндсийг илэрхийлэх шивээс  хийдэг.

Афар (Afar ) бүсгүйчүүд

9 Непал (Nepal)-ын бүсгүйчүүд

Хэдийгээр Непал Энэтхэгтэй хөрш ч бүсгүйчүүд нь гадаад төрхөөрөө хоорондоо эрс ялгаатай гэнэ шүү. Тэдний нүдний хэлбэр нь өөрөөс гадна, арьс нь илүү цайвар өнгөтэй байдаг. Бие галбирын хувьд хөвсгөр, бага зэрэг гэдэстэй бүсгүйчүүд төгс эмэгтэйн тоонд  ордог байна. Залуу үеийнхэн энэ хэмжүүрийг үгүйсгэх болсон ч ахимаг настай бүсгүйчүүд энэ хэсгээ тодотгодог гэнэ. Заримдаа тэд гэдсээрээ ороолт зүүж, илүү том гэдэстэй харагдахыг хичээдэг аж.

Непал (Nepal)-ын бүсгүйчүүд

10 Индианы Nez Percé омгийн бүсгүйчүүд

Энэ омгийн бүсгүйчүүд Айдахо мужид оршин суудаг бөгөөд “nez percé” гэдэг нь францын “цоолсон хамар” гэсэн үгнээс гаралтай аж. Учир нь энэ омгийн эрчүүд, эмэгтэйчүүд эрт дээр үеэс хамартаа сахиус зүүдэг байжээ. Үүнээс гадна нутгийн бүсгүйчүүд хясаа, шүр, булга, чулуугаар хийсэн гоёл чимэглэлд дуртай. Хойд америкийн энэхүү бүсгүйчүүд нийтдээ байгалиас гоо үзэсгэлэнгээрээ алдартай. Тэд муурын нүд, бор арьс, өтгөн хөмсөг, урт хар үстэй.

Индианы Nez Percé омгийн бүсгүйчүүд

11 Мурси (Mursi ) омгийн бүсгүйчүүд

Өмнөд Суданы хил, Этиоп, Кенийн газар нутаг дээр орших мурси бүсгүйчүүдийн гол онцлог нь уруулны таваг буюу диск юм. Үүнийг зөвхөн доод урууландаа зүүдэг бөгөөд хуримын өмнө буюу 15-18 насанд нь ийнхүү диск зүүдэг байна. Эдгээр диск нь модон эсвэл шавар байж болно.  Эрт дээр үеэс энэ нь муу ёрын сүнс бүсгүйн биед шингэхээс хамгаалдаг гэж үзэж байсан гэнэ.  Үүнээс гадна бүсгүй хэдий чинээ том уруултай байна төдий чинээ үзэсгэлэнтэй бүсгүйн тоонд багтаж, нөхөрт гарах магадлал өндөр байдаг аж.  Харин орчин үед зарим бүсгүйчүүд энэхүү уламжлалаасаа татгалзах болжээ.

Мурси (Mursi ) омгийн бүсгүйчүүд

12 Боливчууд (Bolivians)

Болив бүсгүйчүүд ялдам инээмсэглэл болон хурц тод өнгийн хувцсаараа бусдын анхаарлыг татдаг.  Энгийн өдрүүдэд ч бүсгүйчүүд уламжлалт малгай “бомбин”, олон давхар банзал “поллер” болон “манта” нөмрөгийг өмсдөг байна.  Өөрөөр хэлбэл, боливчууд тод өнгийн хувцас өмсөх дуртай.

Үүнээс гадна жинхэнэ болив бүсгүйг түүний үс засалтаар мэдэх боломжтой. Ихэнхдээ тэд үсээ сүлжиж, үзүүрт нь шүр эсвэл булгаар хийсэн боолтыг зүүдэг байна.

Боливчууд (Bolivians)

13 Туареги (Tuareg ) бүсгүйчүүд

Туареги гэдэг нь берберчүүдийн нэгээхэн хэсэг бөгөөд тэд Мали, Нигер, Буркин-Фасо, Марокко, Алжир, Ливид амьдардаг.  Тэд бор арьс, хурц харцаараа бусдаас ялгарна.

Гадагш гарахдаа тэд тусгай толгойн гоёл зүүдэг бөгөөд нүүрээ нуудаггүй. Туареги омгийнхны бусдаас ялгарах онцлог нь бүсгүйчүүд бус харин залуучууд нүүрээ нууж, зөвхөн нүдээ ил гаргадаг байна.

Туареги (Tuareg ) бүсгүйчүүд

14 Яван (Javans) бүсгүйчүүд

Халуун орны оршин суугчдын адилаар индонези бүсгүйчүүд цайвар өнгийн арьсанд дуртай учир нүүрээ тогтмол нарнаас хамгаалж, цайруулах тос түрхдэг байна. Үүнээс гадна нутгийн оршин суугч бүсгүйчүүд арьсандаа маш их анхаарал хандуулж, хурим хийхийн өмнө лулур  хэмээх арьс цэвэрлэх аргыг ашигладаг гэнэ.  Өмнө нь лулурыг 40 хоногийн турш хийдэг байсан бол орчин үед 7 хоног л хангалттай болжээ.

Яван (Javans) бүсгүйчүүд

15 Түвэд (Tibet) бүсгүйчүүд

Түвэд бүсгүйчүүд төрөлхийн гоо үзэсгэлэн төдийгүй, эрүүл мэндээрээ алдартай.  Түвэдийн анагаах ухаан дэлхий даяар алдартай бөгөөд энэ нь нутгийн бүсгүйчүүдэд нүд гялбам шүд, эрүүл үс, толигор арьстай байхад тусалдаг аж. Үүнээс гадна тэд үрчлээ гарахаас сэргийлж нүүрэндээ тогтмол массаж хийхийг эрмэлздэг.

Тэд алт, мөнгө, үнэт чулуугаар хийсэн гоёл чимэглэл зүүх дуртай ба гартаам, мана чулуугаар хийсэн чимэглэлийг сахиус, хамгаалалт болгож хэрэглэдэг аж.

Түвэд (Tibet) бүсгүйчүүд

16 Бушмен (Bushmen)

Бушмен бол Өмнөд Африкт орших жижиг анчин омгийнхон юм.  Тэд улаавтар өнгийн арьс, 150 см хүртэл өндрөөрөө бусдаас ялгарна. Уламжлалт ёсоор бүсгүйчүүд тэмээн хяруулын өндөгний ясаар эсвэл шүрэн зүүлт, ургамлаар хийсэн бугуйвч,  ургамлын үрээр хийсэн чимэглэлээр гоёх дуртай.

Үүнээс гадна нутгийн бүсгүйчүүд зулай ил гарсан, титэм мэт толгойн гоёл зүүдэг.  Тэд ихэнхдээ үсээ хусдаг ба үүнийгээ ч бусдад харуулах ёстой байдаг. Гэхдээ орой дээрээ заавал бага хэмжээний үс үлдээх хэрэгтэй.

Бушмен (Bushmen)

17 Эскимочууд (Eskimos)

Эскимос бүсгүйчүүд ерөнхийдөө намхан, жижиг  байдаг.  Тэд бөөрөнхий нүүр, өргөн шанаа, дорно зүгийн нүдний хэлбэртэй. Эдгээр бүсгүйчүүдийн бахархал нь хар, шулуун, өтгөн үс юм.

Тэд булга болон эскимос хээ, угалз бүхий хувцсыг уламжлал баяраараа өмсөх ёстой.

Эскимочууд (Eskimos)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()