1
Гун Ли (Gong Li), 54 нас
“Дэлхийн жүжигчин” хэмээх цолтой Гун Ли бүсгүйд америкийн рок хамтлаг болох “Red Hot Chili Peppers” хамтлагийнхан “Гун Ли” гэх дууг зориулсан байна. “People” сэтгүүлээс түүнийг хятадын хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйгээр тодруулжээ. Хятадын коммунист үзэл нэг талаар түүний биеэ авч явах байдлыг шүүмжилж байсан бол нөгөө талаар Гун Лигийн тусламжтайгаар хятадын ертөнцийг үзэх үзэлд нэгэн төрлийн хувьсгал гарсан байна. Ямартай ч жүжигчин бүсгүй хятадын киноны урлагийн үлгэр жишээ байсан юм.
2
Пэ Жухен (Bae Joohyun), 29 нас
Өмнөд солонгосын дуучин бүсгүй тэрээр Айрин (Irene) нэрээрээ илүү алдартай бөгөөд “Red Velvet” хамтлагийн гишүүн юм. Загварын ертөнцөд түүнийг соло-од гэхэд болно. Азийн зах зээлд “Айрины эффект” гэх ойлголт байдаг. Алдартай дуучин бүсгүйн хэрэглэж байсантай ижил зүйлс маш хурдан зарагддаг. Нэгэн удаа Айрины гартаа барьж байсан ном тун удалгүй хамгийн өндөр борлуулалттай ном болсон байна. Тиймээс брендүүд Пэ Жухенийг булаацалддаг аж.
3
Фань Бинбин (Fan Bingbing), 38 нас
Тэрээр Хятадын “Princess Pearl” олон ангит кинонд тоглосноор нэрт гарч хятадын хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйн тоонд багтах болжээ. Түүний хүүхэлдэй мэт царай нь “X-Men: Days of Future Past” кинонд дүр бүтээснээр дэлхий даяар танигдсан байна. Хятадын үзэсгэлэнт бүсгүй Фань өнөөдөр дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй 5 эмэгтэй жүжигчний тоонд багтдаг. Тэрээр саяхнаас дуучин болох гараагаа эхлүүлжээ. Үүнээс гадна бүсгүй Louis Vuitton –ны төлөөлөгчдийн нэг юм.
4
Лалиса Манобан (Lalisa Manoban), 23 нас
Өмнөд солонгосын алдартай хамтлаг “Blackpink”-ийн гишүүн тэрээр олон шүтэн бишрэгчтэй бөгөөд Инстаграм хуудаснаа 40 сая гаруй дагагчтай аж. Дуучин бүсгүйн бүжгийн гоц авьяастайгаас гадна тайланд, япон, англи, солонгос хэлтэй.
5
Жао Вэй (Zhao Wei), 44 нас
Жао Вэй хөдөө тосгонд төрсөн ч урлагийн өндөр боловсрол эзэмшжээ. Тэр төгөлдөр хуур тоглохоос гадна бүжиг болон хятадын уран зургаар хичээллэж байсан гэнэ. Тиймээс ч бүсгүй Бээжин хотод жүжигчний ангид төвөггүй элсжээ. Жүжигчин, кино найруулагч бүсгүй 2006 онд Хятадын хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйн тоонд багтсан байна. Жао одоо нэг охинтой бөгөөд төрснийхөө дараа ч биеийн галбираа хадгалан үлдсэн байна.
6
Жан Зыи (Zhang Ziyi), 41 нас
Бүсгүйг Хятадад төдийгүй дэлхий даяар хамгийн үзэсгэлэнтэй, авъяаслаг бүсгүйд тооцогддог. “Time” сэтгүүлээс түүнийг “Хятадын Холливудад өгсөн бэлэг” хэмээн тодорхойлсон бол “People” сэтгүүлийн шалгаруулалтаар тэр 2 удаа “дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 50 бүсгүй"-д багтсан аж. Залуу, сайхнаараа байхын тулд тэрээр хятадын уламжлалт анагаах ухаан болох массаж, зүү тавих, ургамлын эмчилгээг хийлгэдэг байна. Хоол идэж байхдаа тэр 80% цадах гэсэн дүрмийг баримталдаг. Тэрээр гэрлээд аж жаргалтай байгаа бөгөөд охин, хүү 2 хүүхэдтэй.
7
Анжела Ян Ин (Angela Yeung Wing), 31 нас
Энэ бүсгүйг хүмүүс "Angelababy" нэрээр илүү таних бөгөөд сургуульд байхад нь түүнийг Бейби хэмээн дууддаг байжээ. Хятад-Xонконгийн модель бүсгүй тэрээр эцгийн талаасаа герман, ээжийнхээ талаас хятад гаралтай. Энэ нь түүнийг дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйн тоонд багтахад нөлөөлдөг биз ээ.
8
Мишель Ёо (Michelle Yeoh), 58 нас
21 насандаа Мишель “Малайзын мисс” шагнал хүртэж “Дэлхийн мисс” тэмцээнд эх орноо төлөөлж оролцсон байна. Мишель Малайз улсад төрсөн ч Лондонд суралцсан аж. Жеки Чан түүнтэй хамт сурталчилгаанд тоглохдоо бүсгүйн авьяас чадварыг магтан сайшааж байжээ. Ёо 2000 онд “Crouching Tiger, Hidden Dragon” кинонд тоглосноор дэлхий даяар алдартай болсон бөгөөд уг кино “Оскар”-ын шагналыг 4 удаа хүртсэн байна.
9
Им Юн А (Im Yoon Ah), 30 нас
Им Юн А-г эцэг нь өсгөсөн аж. Тэр охинд гадаад гоо үзэсгэлэн болон дотоод гоо үзэсгэлэнг хослуулах хэрэгтэй хүмүүжүүлжээ. Бүсгүйн дуулах авьяас бусдаас төдийлөн онцгой биш ч “Girls' Generation” хамтлагийн гишүүн болж чаджээ. Тэрээр Өмнөд Солонгосын хамгийн шилдэг киноны томоохон шагналуудыг хүртэж байсан юм.
10
Рүби Линь (Ruby Lin), 44 нас
Бүсгүй ажлын гараагаа 17 насандаа фото модель хийж эхлүүлсэн байна. Тэрээр жасмин цайны сурталчилгаанд тоглох хамгийн анхны томоохон гэрээгээ байгуулснаар кино найруулагчдын нүдэнд өртжээ. Гэвч Рубигийн эцэг эх охиноо энтертайнмент салбарт ажиллахыг таашаахгүй байсан ч Руби тэдний үгийг сөрж сурталчилгаанд тоглох болжээ. Найруулагчид авъяаслаг бүсгүйг тэр даруй анзаарч, тэр маш олон алдартай олон ангит болон уран сайхны кинонд тоглох болсон байна. Өнөөдөр Рүби томоохон продюсерийн байгууллагын захирал юм. Мөн хятадын хамгийн шилдэг гэх бүх шагнал түүнд бий. 40 насандаа бүсгүй Бали арал дээр гэрлэж, жилийн дараа хөөрхөн охинтой болжээ.
11
Жоу Шюнь (Zhou Xun), 45 нас
Энэ туяхан бүсгүй хэд хэдэн онцлог талтай. Тэрээр хүүхэд байхдаа ээрч ярьдагаасаа болж өөртөө итгэлгүй байжээ. Бүсгүйд одоо ч түгдэрч гацах тохиолдол байдаг ба олон нийтийн өмнө тайван байхыг хичээдэг аж. Үүнээс гадна тэр уснаас айх эмгэгтэй (hydrophobic) учир усан доорх зураг авалтанд орно гэдэг түүний хувьд хүнд даалгавар гэнэ. Жоу Шюнь “Шилдэг эмэгтэй жүжигчин”-ий хүртэх хятадын томоохон шагналуудыг бүгдийг нь хүртсэн цор ганц эмэгтэй юм.
12
Хэ Суй (He Sui), 30 нас
Хятад улс хүн амын тоо, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэл, эртний түүхээрээ дэлхийд дээгүүрт ордог. Гэвч саяхныг хүртэл моделийн бизнес хятад улсад төдийлөн эрчимтэй хөгжөөгүй байсан юм. Хятад загвар өмсөгчдийг дэлхийн тайзнаа гаргадаггүй байжээ. “Ralph Lauren”-ы загварын шоуг хятадын залуу загвар өмсөгч Хэ Суй нээсэн цагаас эхлэж бүх зүйл өөрчлөгдсөн байна. Үүнээс хойш дэлхийн загварын брэндүүд түүнийг загварын шоундаа урих болжээ. Тэр дэлхийн шилдэг загварын сэтгүүлийн зураг авалтанд оролцохоос гадна Victoria's Secret-ийн дотуур хувцасны загварын шоунд оролцдог аж.
13
Сюй Цзинлэй (Xu Jinglei), 46 нас
Сюй Цзинлэй бол зохиолч, найруулагч бөгөөд Хонконгийн зураглаачдын холбооноос Хятадын “хамгийн сэтгэл булаам” жүжигчин шагналыг хүртсэн байна. Тэрээр онлайн сэтгүүл гаргаж, идэвхтэй блог хөтлөхөөс гадна бие болон сэтгэлээрээ үргэлж залуухан байж чаддаг. Өдгөө 50 нас дөхөж яваа хэр нь өсвөр насны охин мэт цог золбоотой байгааг нь ээ?!
14
Жэнни Ким (Jennie Kim), 24 нас
Инстаграмын 33 сая гаруй дагагчид нь өдөр бүр шүтдэг idol-ийнхоо шинэ зургийг харахыг хүсдэг. Өмнөд солонгосын реппер бүсгүй тэрээр барбадосын алдарт дуучин Рианнагийн шүтэн бишрэгч учир түүнээс үлгэр дуурайлал авдаг гэнэ. Бүсгүйн хүүхэлдэй мэт царайг дэлхийн брэндүүд зүгээр өнгөрүүлдэггүй бөгөөд тэрээр 2017 оноос эхлэн Chanel брэндтэй хамтарч ажиллах болсон байна.
15
На Ин (Na Ying), 52 нас
На Иний эцэг охиноо эмч болгохыг хүсэж байсан ч тэрээр өөрийн авъяас чадварт хөтлөгдөж дуучин болсон аж. Бүсгүйн карьер маш амжилттай эхэлж, бүсгүй 2008 оны Бээжингийн Олимпийн наадмын бүх дууг дуулсан байна. Харин одоо тэр “Voice” шоуны шүүгчдийн нэг бөгөөд “800” киноны дууг Андреа Бочеллигийн хамт дуулсан байна. У На Ин хоёр хүүхэдтэй бөгөөд тэднийг эмч болгох хүсэлтэй гэнэ.