Филиппин дэх дэлхийн хамгийн өвөрмөц занданшуулсан шарилууд

Занданшуулах нь нас барагсдын биеийг ялзруулалгүй хэвээр нь хадгалах харьцангуй сайн судлагдсан эртний зан үйл бөгөөд голчлон эртний Египетийн түүхтэй холбоотой байдаг. Гэсэн хэдий ч Филиппинээс олдсон хачирхалтай занданшуулсан шарил нь муммины шинэ төрлийг нээсэн юм. Кабаяны галын шарил эх байгальд оршиж байдгаараа ихэнх эртний олдвороос ялгаатай ажээ.

Филиппин дэх дэлхийн хамгийн өвөрмөц занданшуулсан шарилууд

Кабаян бол Филиппиний хойд хэсэгт орших Бенгет мужийн харьяа бүс нутаг юм. Тус мужийн хүн амын 30 орчим хувийг ибалои гэх уугуул иргэд эзэлдэг ба тэдний өвөг дээдэс энэхүү өвөрмөц төрлөөр цогцсыг занданшуулдаг байжээ. Ибалоигийн иргэдийн насан эцэслэсэн өвөг дээдэс нь шарилаар дамжуулан өөрсийн мэдлэгээ хуваалцаж  өнөөгийн амьдралд нь үнэт сургаалаа айлддаг гэнэ. Харин дээдсийн шарил ялзарсан тохиолдолд үр хойчтойгоо холбоо үүсгэж чадахгүй гэсэн итгэл үнэмшлээс үүдэж XIII зуунаас эхтэй эртний өвөг дээдсийнх нь занданшуулсан шарил уулын нугад хэдэн зуугаараа оршдог.

Агуйг анх 20-р зууны эхээр хойд Филиппиний ойд аж үйлдвэрийн ажил эхлэх үед мод бэлтгэгчид илрүүлжээ. Шарилуудыг  хамгаалалтгүй үлдээсэн байсан тул газрыг хэсэгчлэн тоносон байжээ. Байгальд ил задгай орших өвөг дээдсийн шарилыг хүмүүс үзэж сонирхоход нээлттэй боловч нутгийн иргэд болон Филиппиний засгийн газар анх байсан хэвээр нь хадгалахаар хичээж байгаа гэнэ. Хамгийн сонирхолтой нь агуй руу очихын тулд та ууланд хол зам туулж өгсөх бөгөөд заавал Ибалойгийн удмын хөтөчтэй хамт очих хэрэгтэй. Эс бөгөөс Ибалой өвөг дээдэс ихэд хилэгнэнэ гэж үздэг. 

Агуй руу орох хаалгыг сараалжаар хаадаг боловч гарын авлагын тусламжтайгаар та шууд дотогш орж, олон зууны турш нууцлагдаж ирсэн занданшуулсан шарилыг олж чадна. Муммигийн арьсан дээр тод шивээс байдаг ба, заримынх нь шүд, үс одоог хүртэл хэвээр байх ажээ.

Галын мумминуудын бүх дотор эрхтнүүд биед нь хадгалагддаг. Занданшуулах үйл явц амьд байх үеэс эхэлдэг бөгөөд үхэх гэж буй хүнд давстай ус уулгадаг нь аажмаар биеэс шингэнийг хөөдөг гэж үздэг байна. Үхлийн дараа нарийн төвөгтэй үйл явц үргэлжилж, заримдаа хэдэн долоо хоног, хэдэн сар үргэлжилдэг байв. Улмаар цогцосыг сайтар угааж, өндөрлөг газарт суугаа байдлаар орхисны дараа жижиг модон авсанд багтахаар болдог гэнэ.  Мөн цогцсыг галд шууд шатаадаггүй, харин галаар утдаг байсан юм. Утаанаас ялгарах дулаан аажмаар биеийн бүх шингэнийг зайлуулж, хатангиршуулдаг ажээ.

Биеийн гадна талыг бүрэн хатаасны дараа шарил эцсийн шатандаа орж, дотроос нь хатаах ажиллагааг эхлүүлдэг байжээ. Ингэхдээ Ибалои нар тамхины утааг дотоод эрхтнийг хатаахын тулд цогцосны ам руу үлээдэг байсан ба үүний дараа бүрэн хатсан биеийг өвсөөр үрж, агуй доторх зууван хэлбэртэй жижиг модон авсанд хийдэг байв.

Олдвор нэн эртнийх тул хэврэг гэдэг нь илт харагдаж байсан ч Кабаяны зарим шарилыг хулгайлж Европ руу маш их мөнгөөр ​​борлуулж байсан байна. Энэ асуудлаар Филиппиний Гадаад хэргийн яам олон шарилыг эх нутагт нь буцаан авчрах үйл хэргийг эхлүүлжээ.  2004 онд найман муммийг агуйд эргүүлэн авчирсан боловч олонх нь олдоогүй хэвээр байна.

1919 онд 500 орчим жилийн өмнө нас барсан шивээстэй удирдагч Апо Аннугийн шарил алга болж байсан юм. Хожим нь муммиг Филиппиний пастор агуйд зочлох үеэрээ хулгайлж аваад хэсэг хугацааны дараа Манила дахь циркт үзмэр болгон дэлгэсэн тогтоогджээ. Үүний дараа мумми хэд хэдэн хүний гар дамжсан ч 1984 онд Үндэсний музейд шилжсэн юм. Музей нь засгийн газарт цаг алдалгүй мэдэгдэж,  шарилыг  зохих зан үйлийн дагуу агуйд  буцаасан байна.

Кабаяны агуйн талаар  олон мухар сүсэг байдаг. Апо Аннагийн булшийг гутаан доромжилсны төлөөсөнд газар нутагт хараалгаж, ган гачиг, газар хөдлөлт, өлсгөлөнд нэрвэгдэж байгаа гэж нутгийн уугуул иргэд үздэг. Муммигийн аюулгүй  байлгахын тулд засгийн газар түүний шарилын эргэн тойронд тусгай хашаа барьж, шаардлагатай бусад аюулгүй байдлын арга хэмжээг авах болсон ажээ.

Хэдийгээр Ибалои нар занданшуулах үйл хийхээ больсон ч (16-р зуунд Испанийн колоничлогчид ирснээр энэ заншил алдагдсан), тэд одоо ч гэсэн шарилуудыг өвөг дээдэс хэмээн хүндэтгэж, агуйг ариун газар хэмээн шүтэн, тахилгын ёслол үйлддэг хэвээр ажээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()