Хүүхэлдэйн киноны баатруудад дуу оруулсан алдартай жүжигчид

Хүүхэлдэйн киног зөвхөн хүүхдүүд төдийгүй томчууд ч үзэж баясдаг. Үнэхээр ч сүүлийн жилүүдэд анимейшн бүх хүлээлтийг давж, үзэгчдийн хайрыг татсан гэгээлэг олон дүрийг бий болгож чаджээ. Харин та хайртай хүүхэлдэйн баатрын тань дүрд ямар хүн дуу оруулсан бэ гэдгийг бодож үзсэн үү? 

Хүүхэлдэйн киноны баатруудад дуу оруулсан алдартай жүжигчид
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Вилл Смит - Оскар (Shark Tale)

Усан доорх асар том хотод өдөр бүр манай ертөнцийнх шиг үйл явдлууд өрнөж амьдрах ямар байдаг вэ? Хэн нэг нь амгалан сайхан амьдралыг мөрөөдөж байхад нөгөө нэг нь хотыг бүхэлд нь доргиохыг хүсдэг, харин хаа нэгтээ өөр нэг нь айдсаасаа зугтаж байхад нөгөө нь адал явдал эрэлхийлж байдаг.  Эрч хүчтэй, амбицтай залуу Оскар бол халимын ам цэвэрлэдэг загас.  Тэр ажлаасаа гарч алдартай болох мөрөөдөлтэй төдийгүй ямар ч аргаар хамаагүй олны анхааралд өртөхийг хичээдэг ба эцэст нь нэг л өдөр амжилтад хүрдэг. "Shark Tale" -ийн түүхийг та бүхэн санаж байгаа нь гарцаагүй.

Гэхдээ гол дүрд Вилл Смит дуу оруулсныг цөөхөн хүн л мэддэг. Уг киноны гол дүр болох Оскарыг сайтар ажиглавал зарим талаараа  алдарт жүжигчинтэй төстэй юм. 

Вилл Смит - Оскар (Shark Tale)

Хэрэв та Лола хэмээх дур булаам загасыг анхааралтай ажиглавал түүний дур булаам дүр төрхөөр дуу хоолойгоо хүргэж байсан Анжелина Жолиг таньж болно. Тэд ямар адилхан байгааг хар  даа!

2 Сильвестр Сталлоне - Вивер (Antz)

1998 онд DreamWorks "Antz" нэртэй өөр нэг хүүхэлдэйн киног гаргажээ. 

Энэхүү хүүхэлдэй нь өөр үүрний Бала гүнжид дурлаж, дараа нь түүнийг барьцаалан хамт аялалд гарах гэж байгаа Зед хэмээх шоргоолжны тааварлашгүй амьдралын тухай өгүүлдэг. Та Сильвестр Сталлоне болон шоргоолжны төстэй эрүүг анзаарсан байх.

Сильвестр Сталлоне - Вивер (Antz)

3 Эмма Стоун - Ипа (Croods)

Эмма Стоуны дуу оруулах авьяасыг гайхах зүйлгүй. "Croods" нь 2013 онд гарсан бөгөөд янз бүрийн насны ангиллын үзэгчдийн сэтгэлд хүрч чадсан юм. 

Ипагийн дүр нь адал явдал, эрх чөлөөг эрэлхийлдэг боловч хэт халамжтай аав нь өөр бодолтой байжээ. Ипа яг л Эмма Стоун шиг улаан үстэй, гэрэлтсэн ногоон нүдтэй, өхөөрдөм сэвхтэй ажээ.

Эмма Стоун - Ипа (Croods)

4 Жон К.Рейли - Ральф (Crush Ralph)

Жон К.Рейли бол хэд хэдэн гайхалтай кинонд тоглосон жүжигчин юм. Үүнээс гадна тэрбээр дуу хоолойгоороо сэтгэл хөдлөлөө илэрхийлэхдээ гаргамгай юм.

Энэхүү хүүхэлдэйд гол дүрийн баатар Ральф амьдралаа өөрчлөхөөр шийдэж, муу залуу биш гэдгээ нотолж буй адал явдал  гардаг байна. Ральф, Рейли хоёрыг нарийвчлан харвал тэд хэчнээн төстэй байгааг олж харах болно. 

Жон К.Рейли - Ральф (Crush Ralph)

5 Аника Нони Роуз - Тиана (The Princess and the Frog)

Диснейн "The Princess and the Frog" киногоор дэлхийд анхны Африк гаралтай америк гүнж бий болж байжээ. Хүүхэлдэйн кинонд хэзээ нэгэн цагт өөрийн гэсэн ресторантай болохыг мөрөөддөг Тиана хэмээх зөөгч охины тухай гардаг. 

Тиануад жүжигчин Аника Нони Роуз дуу оруулсан юм. 

Аника Нони Роуз - Тиана (The Princess and the Frog)

6 Двэйн Жонсон - Мауи (Moana)

Моана бол Диснейн өөр нэг бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино бөгөөд үүнд Двэйн Жонсон Мауиг, Аулиа Кравалхо Моанад дуу оруулжээ. Хүүхэлдэйн кинонд Моана ард түмнээ аврахын тулд Тэ Фити бурхныг олохоор тосгоноосоо гарч байгааг харуулдаг.

Аялалдаа тэр зөрүүд Мауитэй тааралдана. Түүний биеийн галбир, дээш өргөсөн хөмсөг, гялалзсан нүд нь Двейн Жонсоны нүүр царайтай тун төстэй аж. 

Двэйн Жонсон - Мауи (Moana)

7 Айрин Бедард - Покахонтас (Pocahontas)

Диснейн сонгодог өөр нэг дүр бол Покахонтас юм. Хүүхэлдэйн кинонд омгийн гүнж адал явдал, хайрыг мэдрэхийн тулд омгийнхоо гараас мултарч байгааг харуулдаг. Тэрээр Жон Смит хэмээх англи хүнтэй танилцаж, Англид амьдардаг түүний амьдралын талаар илүү ихийг мэдэж, ард түмнийхээ зан заншлыг заадаг.

Америкийн жүжигчин Айрин Бедард уг хүүхэлдэйн киноны гол дүрд дуу хоолой, биеэ авч явах байдал, сэтгэл хөдлөлөө шингээсэн юм. 

Айрин Бедард - Покахонтас (Pocahontas)

8 Эд Аснер - Карл (Up)

Карл хэмээх хөгшин эрийн тухай, түүний хамгийн сайн найз, эхнэр Элли-ийн тухай өгүүлсэн бас нэгэн гайхалтай хүүхэлдэйн кино бол "Up" юм. 

Энэхүү хүүхэлдэйн киноны гол баатар мянга мянган бөмбөлгийг гэртэйгээ холбож, Өмнөд Америк руу нисдэг бөгөөд Карл агаарт хөөрчхөөд  дэгээнд гацсан Скаут хүүг олж харснаар киноны үйл явдал үргэлжилдэг. 

Карлын дүрд домогт жүжигчин Эд Аснер дуу оруулсан бөгөөд түүнийг  Карлтай ижилхэн байгааг шүтэн бишрэгчид нь дуу нэгтэй хүлээн зөвшөөрчээ. 

Эд Аснер - Карл (Up)

9 Женнифер Сондерс - Үлгэрийн загалмайлсан эх (Shrek 2)

"Shrek"-ийн амжилтын дараа DreamWorks 2004 онд "Shrek 2"-ыг бүтээсэн юм. Жүжигчин Женнифер Сондерс уг хүүхэлдэйн шидтэний дүрд дуу оруулж байсан юм. 

Женнифер Сондерс - Үлгэрийн загалмайлсан эх (Shrek 2)

10 Дэнни Девито - Филоктетс (Hercules)

Диснейн Геркулес 1997 онд гарсан боловч шүтэн бишрэгчид нь Дэнни Девитогийн дуу оруулсан дүр  түүнтэй ямар төстэй болохыг олж хараагүй хэвээр байна. Хүүхэлдэйн кинонд Девито эгдүүцсэн Филоктетс (Фил) -ын дүрийг илэрхийлсэн юм. Фил Геркулест баатар болохыг зааж сургах ёстой байсан боловч Геркулес түүнийг олох үед тэр аль хэдийн хөгширсөн байв.

Дэнни өмнөө тавьсан даалгавраа зуун хувь биелүүлсэн гэж хэлэх нь илүүц биз ээ. Түүний дуу хоолой, зан байдал гээд бүх зүйл нь уг хүүхэлдэйн киноны дүрээр илэрхийлэгдсэн юм.

Дэнни Девито - Филоктетс (Hercules)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()