1
Зөвхөн ээж нь жирэмсний амралтаа авахаас гадна аав нь бас амарч болно
Финчүүд ихэвчлэн 30 хүрэх үедээ хүүхэдтэй болох талаар бодож, 35 наснаасаа өмнө анхны хүүхдээ төрүүлдэг. Финландад хүүхэд төрүүлэхэд гарах бүх зардал үнэ төлбөргүй байдаг бөгөөд 1 нас хүртэлх шаардлагатай бүхий л хэрэгслийг улсаас олгоно. Эцэг эх хоёрын аль нь ч амралт авч болно. Тэд ээлжлэн хүүхдээ харж хүүхдийн тэтгэмж авах эрхтэй байдаг байна. Ээжийн жирэмсний амралт 105 долоо хоног, аавын амралт 54 долоо хоног үргэлжилнэ. Хүүхэд 2-оос доош настай бол аав нь энэ хугацааны амралтаа авч болно. Эцэг эхийн амралтын хугацаа дууссан бол өөрийн хүслээр дахин нэмж 158 хоногийн амралт авч болдог байна. Дараа нь хүүхдээ 3 нас хүртэл цалингүй чөлөө авах боломжтой.
2
Финландад зөвхөн эмэгтэйчүүд л амрах боломжтой арлын амралтын газар байдаг
Финланд бол мянга мянган нуур, зуу зуун арлын орон юм. Энэ боломжийг бизнес эрхлэгч Кристина Рот ашиглахаар шийдсэн бөгөөд 3.3 га газар худалдаж аваад зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан дэлхийн анхны амралтын газрыг бүтээжээ.
Амрагч бүсгүйчүүд эрэгтэй хүнгүй бүсэд элдэв зүйлд сатаарах асуудалгүй зөвхөн өөрсдөдөө төвлөрч, бясалгал хийх гэнэ.
3
Гэнэтийн байдалд ч тав тухтай мэдрэмж авна
Зарим ресторан, кафе, фитнес клубуудын эмэгтэйчүүдийн бие засах өрөөнүүдэд ариун цэврийн хэрэгсэл байдаг. Болзошгүй нөхцөл байдал үүсэхээс сэргийлэх ухаалаг шийдэл юм.
4
Төрөөс өрх толгойлсон эхчүүдэд хүүхдийн мөнгө өгдөг
Анх сургуульд орж буй хүүхдийн ээж хүүхдээ 2-р анги төгстөл нь ажлын богиносгосон цагаар ажиллах боломжтой. Ажиллаагүй цагт мэдээж тэтгэмж олгоно. Түүнчлэн төрөөс хүүхэд нь 17 нас хүртэл эх эсвэл эцэгт нь сар бүр хүүхдийн мөнгө өгдөг ажээ.
Ээж нь хүүхдээ ганцаараа өсгөж байгаа, эсвэл бага орлоготой бол байрны түрээс, нийтийн үйлчилгээний зардалд тэтгэмж олгох бөгөөд нялх хүүхдээ цэцэрлэгт үнэгүй хамруулах эрхтэй. Хэрэв хүүхдийн эцэг нь хүүхдэдээ тэтгэмж төлөх боломжгүй бол оронд нь төрөөс олгодог ажээ.
5
Мартын 8-ны өдөр эмэгтэйчүүдэд цэцэг бус хүйсийн эрх тэгш байдлыг дэмжих шагнал гардуулдаг
Финланд улс 2017 онд хүйсийн эрх тэгш байдлыг дэмжих дэлхийн анхны шагналыг бий болгожээ. Энэхүү шагнал нь хүйсийн эрх тэгш байдлын салбарт идэвхтэй байсан хүнийг шалгаруулдаг. Үүнийг 2 жил тутамд, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр олгох ба тодорхой хэмжээний мөнгөн шагнал дагалдана. Жишээлбэл 2019 онд 300,000 евро олгосон ба жил бүр харилцан адилгүй байдаг. Энэ мөнгө ялагчид бус түүний сурталчилж буй төсөл, хөтөлбөрт санхүүжилт болж шилждэг ажээ. Финландад тэгш эрхийн өдөр буюу 3-р сарын 19-ний өдөр бүх нийтийн амралтын өдөр тохиодог байна. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэгш эрхийг 1987 оноос хойш хүчин төгөлдөр мөрдөгдөж буй тусгай хуулиар баталжээ.
6
Албадан үзлэгийн тусламжтайгаар хөхний хорт хавдрыг эхний үе шатанд илрүүлдэг
Хөхний хорт хавдар нь эмэгтэйчүүдэд хамгийн түгээмэл тохиолддог хавдар юм. Финланд үүнтэй идэвхтэй тэмцэхээр шийдсэн ба маммографи ашиглан эмэгтэйчүүдэд үзлэг хийж эхэлсэн дэлхийн анхны улс болжээ. Энэ үзлэгийг 2 жил тутамд заавал хийлгэх шаардлагатай. Туршилтийн үр дүнд өвчний сүүлийн шатанд орсон өвтөн гараагүй бөгөөд 2018 онд өвчтнүүдийн амьд үлдэх хувь 91% байв. Хавдар нь хөгжлийн эхний үе шатанд оношлогддог бөгөөд энэ нь асар том ололт юм.
7
Засгийн газрын хөрөнгө оруулалттайгаар охидод папилломавирусын эсрэг вакцин хийдэг
2012 оноос эхлэн энэхүү вирусын эсрэг дархлаажуулалт нь үндэсний вакцинжуулалтын хөтөлбөрт багтсан байна. Гол зорилго нь эмэгтэйчүүдийг умайн хүзүүний хорт хавдар үүсэх эрсдэлээс хамгаалах явдал юм. Эцэг эхийн шийдвэрээр 10-12 насны охид (5-6 дугаар ангийн сурагчид) -ыг улсын зардлаар вакцинд хамруулдаг байна. 2020 онд түрүү булчирхай, залгиурын хорт хавдраас хамгаалах зорилгоор хөвгүүдэд (7-9-р анги) мөн уг вакциныг хийж эхэлжээ.
8
Анх удаагаа эмэгтэй хүн сүмийн хамба болсон
Финландын бизнес эрхлэгчдийн хорооноос яагаад томоохон компаниудад эмэгтэй ажилтан олон байх ёстой талаарх зөвлөмжүүд байдаг. Тийм ч учраас тэд дэлхийн өнцөг булан бүрт "эмэгтэй хүнд зориулагдаагүй ажил" гэж тооцогддог мэргэжлээрээ гайхалтай амжилтад хүрч чадсан юм. Жишээлбэл, Лютеран сүм эмэгтэйчүүдийг тахилч байхыг зөвшөөрдөг байсан бол одоо тэдний тоо 1000 гаруй болжээ. Иря Аскола 2010 онд Финландын Евангелийн Лютеран сүмийн анхны эмэгтэй хамба болжээ .
9
Нийгэм нь залуу эмэгтэйчүүдийг эмэгтэйлэг хэвшмэл ойлголтыг дагаж мөрдөхийг шаарддаггүй
Финланд бүсгүйчүүд эмэгтэй хүн заавал ёслолын арга хэмжээнд оролцох гэж буй мэт хээнцэр даашинз, өндөр өсгийт өмсөх ёстой гэж үздэггүй. Тэд Европын олон бүсгүйчүүдийн адил энгийн хувцаслалт, байгалийн гоо үзэсгэлэнг илүүд үздэг. Гэхдээ заримдаа тэдний хувцаслалт цочирдом байх нь бий. Тэд өөрсдөөсөө ичдэггүй, нийгэмд буруутан болох вий гэж эмээдэггүй ба энэ нь аливаа бүхэнд тэгш байдал, эрх чөлөө байх ёстой гэсэн хандлагатай нь холбоотой.
10
Тус улсын Ерөнхий сайд дэлхийн хамгийн залуу нь
Финландын Засгийн газрын шинэ бүрэлдэхүүн нь эрчүүдийн уламжлалт "байлдааны талбар"-т ч эмэгтэйчүүдийн өрсөлдөх чадварыг харуулж чадсан. Үүний нэг жишээ бол 2019 онд дэлхийн хамгийн залуу Ерөнхий сайд болсон 34 настай Санна Марин юм. Сонирхолтой зүйл үүгээр дуусахгүй ба 35-аас доош насны 3 эмэгтэй мөн сайд нарын танхимд багтаж чадсан байна.
11
Эрэгтэй бие засах өрөөнд хүүхдийн хөтөвчөөс гадна хүүхэд хуурайлах хэсэг ч бий
Энэ нь зөвхөн ээж нар хүүхэдтэйгээ бие засах газар руу явдаг гэсэн бодлыг бүрмөсөн үгүй хийсэн юм. Тиймээс аав нар хүүхдүүдээ бие засуулахын тулд заавал эмэгтэйчүүдийн өрөөнд нэвтрэх эсвэл дэлгүүр хэсэж буй ээжийгээ хайх хэрэггүй болох юм. Иймэрхүү жижиг зүйлүүд ч Финландын гэр бүлүүдэд эцэг эхчүүд хүүхдээ хүмүүжүүлэхэд ижил тэгш оролцдог болохыг харуулдаг байна.
12
Финландад загасчлах нь дан ганц эрчүүдийн хобби биш юм
"Найз охин маань урьд шөнө гайхалтай том загас барьсан" хэмээн энэхүү зургийг нэгэн эр хуваалцжээ.