Нүүрэн дээрээ аалз явуулж стрессээ тайлдаг бүсгүй

Ихэнх хүмүүс аалзнаас айж эсвэл жигшдэг. Гэтэл энэхүү нийтлэлд гарах эмэгтэй нүүрэн дээрээ аалзны үслэг хөлийг мэдрэх дуртай байдаг ажээ. Түүний үзсэнээр аалз нь хүнд хэцүү өдрийн дараа стрессээ тайлж, тайвшрах хамгийн сайн арга ажээ.

Нүүрэн дээрээ аалз явуулж стрессээ тайлдаг бүсгүй

Австралийн Куинслэнд мужийн оршин суугч 28 настай Тарни Ребак аалзнуудыг анх дөрвөн жилийн өмнөөс сонирхож эхэлсэн байна. Тарни өдгөө зэвүүцэл төрүүлэм эдгээр амьтдыг хайрлаж буй зургаа нийтэлдэг инстаграм хуудастай болжээ.

Ихэнх хүмүүс аалз нүүрэн дээрээ тавих санааг аймшигтай гэж бодох бол Тарни үүнийг жинхэнэ эмчилгээ гэдэг ажээ.

Үүнээс сайхан тайвшрал, сэтгэл хөдлөлийг мэдэрдэг, ялангуяа аалз том байх тусам сайн гэж тэр хэлдэг байна. Мөн аалзнуудтай цагийг өнгөрөөх дуртай бөгөөд тэд ойрхон байхад аз жаргалтай байдаг тухайгаа мөн хуваалцсан юм..

Тарнигийн бүх аалзнууд нь хоргүй боловч тун аймшигтай төрхтэй.

Аалзнууд түүнийг хэзээ ч хазаж байгаагүй гэж тэр нотолжээ. Мөн ихэнх хүмүүст байдаг энэ айдсыг даван туулах хамгийн сайн арга бол аалзтай илүү сайн танилцах явдал хэмээн хэлдэг банйа.

Хэрэв гэртээ аалз олсон бол алахыг яаралгүй тэднийг барьж, байгальд нь буцаан тавихыг Тарни зөвлөдөг ажээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()