1
Хамгийн анхны харш
Тэрээр анхны цомгоо гаргасныхаа дараа буюу 2000 онд хамгийн эхний тансаг байшингаа худалдан авсан аж. “Саммит” гэх хувийн эзэмшлийн хотхонд байрладаг, 7 унтлагын өрөөтэй уг байшингийн цонхнууд нь Беверли-Хиллз болон Студио-Сити руу хардаг ажээ. Од бүсгүй уг байшинг 4.3 сая доллараар худалдан авсан байна. Гэхдээ төд удалгүй байшингаа өөрт ашигтайгаар заржээ.
Төв барилга нь 1400 кв.м талбайтай бөгөөд 11 унтлагын өрөөтэй бүр өөрийн театртай аж. Лопез 2004 онд энэхүү байшингаа шөнийн клубын эзэн Сэм Назарян (Sam Nazaria)-д 12.5 сая доллараар зарж багагүй ашиг олжээ.
2
Майами дахь харш
Анхны байшингаа худалдаж авсныхаа дараа Жей Ло ээлжит тансаг ордноо 2002 онд Майамид худалдаж авсан байна. Энэхүү тансаг барилгын үнэ нууц байгаа бөгөөд испани маягийн загвартай аж.
3
Лопес болон Марка Энтони нарын харш
Женнифертэй гэрлэхийн өмнө Марк Энтони Бруквилл (Лонг-Айленд)-д 3.7 сая доллараар георгийн үеийн загвартай байшинг худалдаж авсан байна. Ийнхүү гэрлэснийхээ дараа хосууд уг байшинд амьдрах болжээ. 2008 онд хосууд дахин нэг байрыг замын эсрэг талд худалдаж авсан байна. Харин энэхүү байшин нь 2 сая гаруй долларын үнэтэй. Ингээд тэд дотоод засал чимэглэлийн дизайнер Том Филишиа (Tom Filishia)-ийг түрээслэж, сүүлд худалдаж авсан 980 кв.м байрныхаа дотоод засал чимэглэлийг өөрчлөхөөр болсон гэнэ. Уг барилга нь 10 унтлагын өрөө, 8 угаалгын өрөөтэй. 2008 онд хосууд ихрүүдийнхээ хамт энд амьдрах болжээ.
4
Нью-Йорк дахь пентхаус
Пентхаусын төв хэсэг нь царс модон шал, 3.6 метрийн өндөр таазтай. Зочны өрөөнд том цонх, Мэдисон Скверийн парк руу харах терраст хүрэх 3 франц хаалгатай юм. Энэхүү пентхаус Жей Ло-д маш ихээр таалагддаг. Хэдийгээр өмнөх барилгуудаасаа хэмжээгээр жижиг буюу 280 кв.м ч эргэн тойронд нь хэд хэдэн террас, гольфийн талбай хүртэл байдаг аж. 1924 онд баригдсан барилгын сарын урсгал зардал нь 20.000 доллар хүрнэ. Од бүсгүй маань 2017 оны 10-р сард 27 сая доллараар байшингаа зарахыг хүсэж байжээ.
5
Бель-Эйр дахь байшин
2016 оны 8-р сард дуучин бүсгүй Бель-Эйрт гайхалтай сайхан байшинг 28 сая доллараар худалдаж авсан байна. Тэрээр ирээдүйн хүүхдүүдээ бодож энэхүү байшинг худалдаж авсан. 1940 оны уг барилга 1300 кв.м талбайтай ба архитектурч Сэмюэл Маркс (Samuel Marks) зургийг нь гаргасан гэнэ.
6
Малибу дахь харш
Малибу дахь ордны хувьд дотроо кино заал, жакузи, террас, энтертайнмент өрөө, мини бар болон саунтай гэнэ.
Энэхүү тансаг байраа Жей Ло 2020 оны 7-р сард 8 сая доллараар заржээ.
7
Одон арал дээрх тансаг байр
Энсинод байр худалдаж авсныхаа дараа Лопес илүү тансаг байрыг Майами дахь Одон арал дээр худалдаж авсан байна. Үл хөдлөх хөрөнгийг 40 сая доллараар худалдаална хэмээн зарласан ч Жей Ло тодорхой хөнгөлөлт эдлэж 1380 кв.м талбай бүхий байшинг 32,5 сая доллараар худалдан авчээ.
Байшингийн эргэн тойронд ой модоор хүрээлүүлсэн ба гадаа талбай сайтай бөгөөд дотроо энтертайнмент өрөө, бар, жакузитай. Шөнийн цагаар усан сан болон жакузи нь нүд гялбам гэрэлтдэг. Харин 30 метр хөлөг онгоцны талбайд онгоц газардуулсан ч болно.