Зөвхөн эцгээс хүүхдэд удамшдаг 7 зүйл

Ген гэдэг тааж боломгүй нууцлаг зүйл билээ. Заримдаа 12 хуруутай хүн төрдөг бол, заримдаа  цагаан арьстай эцэг эхээс өнгөт арьстай хүүхэд төрөх тохиолдол ч байдаг. Харин доор дурдах 7 төрлийн генийг хүүхэд зөвхөн эцгээсээ өвлөж авдаг байна. Тиймээс таны ирээдүйн хүүхэд ямар төрөхийг урьдчилан тодорхойлж болох нь ээ.

Зөвхөн эцгээс хүүхдэд удамшдаг 7 зүйл

1 Өндөр

Хүүхдийн өндөрт эцгийн ген ихээхэн нөлөөлдөг байна. Өндөр аавын хүүхэд дийлэнх нь өндөр байдаг.

Өндөр

2 Нүдний өнгө

Энэ тохиолдолд мөн л эрчүүдийн ген бүсгүйчүүдийнхээс давамгайлдаг байна. Тиймээс ирээдүйн хүүхэд тань аавтайгаа ижил нүдний өнгөтэй, нүүрний хэлбэртэй байх магадлал өндөр.

Нүдний өнгө

3 Шүд

Хүүхдийн эрүүний хэлбэр ямар байхад эрчүүдийн ген илүү нөлөөлдөг тул хүүхэд голдуу аавынхаа шүдийг дуурайсан байдаг ажээ.

Шүд

4 Оюун ухаан

Хачирхалтай нь гоц ухаантантай аавууд өөрийн гентэй ижил гоц ухаантан хүүтэй болж чаддаггүй гэнэ. Харин охин хүүхдэд оюун ухааны ердөө зарим хэсэг нь дамжих магадлалтай аж.    Улмаар охины аав ой сайтай хүн байвал тухайн охин аавынхаа оюун ухааны 50 хувийг нь өвлөн авсан байдаг.

Харин түүний хүүхдүүд өвөөгийнхөө бүх ухаалаг байдлыг өвлөж авах гэнэ.

Оюун ухаан

5 Сэтгэл зүйн асуудал

Эцгээс нь хүүхдэд анхаарал сарних өвчин, сахилгагүй зан, шизофрени зэрэг сэтгэцийн асуудлууд дамжих магадлалтай. Хэдий чинээ эцэг нь нас ахисан байна төдий чинээ хүүхдэд дамжих магадлал өндөр байдаг. Учир нь он жил өнгөрөх тусам түүний ДНХ мутацид орсон байдаг. Харин бүсгүйчүүдийн ген бүхий л амьдралынх нь туршид өөрчлөгддөггүй байна.

Сэтгэл зүйн асуудал

6 Зүрх судасны асуудал

Лестерийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар тодорхой хромосом бүхий эрчүүд зүрх судасны өвчлөлд өртөх магадлал энгийн хүмүүсээс 50 хувиар илүү байдаг гэнэ.  Тиймээс энэ эмгэг ааваас хүүхдэд, ялангуяа хөвгүүдэд удамших эрсдэлтэй байх нь. 

Зүрх судасны асуудал

7 Ирээдүйн хүүхдийн хүйс

Нөхрийнхөө генийн талаар судалснаар та ирээдүйн хүүхдийнхээ хүйсийг тодорхойлох боломжтой. Хэрвээ түүний өвөг дээдэс гэр бүлд эмэгтэйчүүд давамгайлсан байвал энэ удаад ч охин төрөх магадлал өндөр.

Ирээдүйн хүүхдийн хүйс

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()