2020-2021 оны намрын тэргүүлэх загварын чиг хандлагыг Милан, Парис, Токио, Лондон, Нью-Йорк хотуудад болсон загварын шоунд танилцуулжээ.
Намар та юу өмсөх ёстой вэ, намар хувцаслалтаа хэрхэн зохицуулах вэ? Зөвхөн үзэсгэлэнтэй, дэгжин байхаас гадна өөрийн чиг хандлагыг тодорхойлохын тулд загварлаг намрын хувцаслалтад юу багтах ёстой вэ. Энэ бүхний талаар дэлгэрэнгүй мэдээлэл оруулж байна.
"2020-2021 оны намрын загвар"-д ковбой стиль ба футуризм загвар, хээ, цэцэг, хиймэл үс ба зах, том бүс, нөхөөс, мөн металлжуулсан даавуу хэлбэртэй гялтгануур зэрэг чимэглэлтэй хувцаснууд багтах юм.
Намрын хувцаснуудын жишээг бид хөөрхөн бүсгүйчүүдийн дүр төрхөөр цуглуулсан бөгөөд хэрэв та хүсвэл эдгээрийг амилуулж, гайхалтай хэв маягаараа чимэн өмсөх боломжтой юм.
1. Савхи болон зузаан цамц
Дулаахан хувцас өмсөхдөө заавал хувцсаа олон давхарлах шаардлагагүй. Үүний оронд загварлаг савхи болон зузаан цамц өмсөх боломжтой.
2. Цув болон куртка
Загварлаг бүсгүйчүүдийн сонголтод цув болон куртка зайлшгүй байдаг билээ.
3. Жийнс болон сул загвартай өмд
Бараг бүхий л үед өмсөх боломжтой жийнс болон сул загвартай өмднүүдийг мартаж болохгүй шүү дээ. 2020-2021 оны өмдний загваруудыг доорх зургуудаас харж өөрийн сонголтыг хийгээрэй.
4. Загварлаг банзал
2020-2021 онд арьсан, хилэн хамбан банзал илүү загварлаг харагдах юм.
5. Ноосон цамц
Намар ноосон цамц дулаахан хэрнээ загварлаг байхад туслах гол хувцас болж өгдөг шүү дээ. Иймд сул загвартай ноосон цамц таны шүүгэнд зайлшгүй байх ёстой хувцаснуудын нэг юм.
Эх сурвалж: lifestylewomens