Шинэ "Бэтмэн" кинонд Жокерын дүрд тоглохоор өрсөлдөж буй жүжигчид

Роберт Паттинсоны тоглосон Бэтмэний трейлэр гарч эхэлмэгц дэлхийн кино урлагийн хорхойтнууд түүний эсрэг дүр хэн байх бол хэмээн бодож эхэлсэн биз. Эх сурвалжуудын мэдээлснээр шинэ цувралын хоёрдугаар ангиас эхлэн Жокер гарч эхлэх аж. Тэгвэл Жокерын дүрд ямар жүжигчид өрсөлдөж байгаа гэж та бодож байна? Таны тоглоосой гэж хүсч буй жүжигчин байгаа юу?

Шинэ "Бэтмэн" кинонд Жокерын дүрд тоглохоор өрсөлдөж буй жүжигчид
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Жозеф Гилган (Joseph Gilgun)

Британийн жүжигчин Гилган хэдийгээр тийм ч алдартай биш боловч кино хорхойтнууд түүнийг “The Misfits” цувралаар нь сайн мэддэг. Тэрээр Жокерын дүрд тоглоход тохиромжтой жүжигчдийн нэг гэдэгтэй та санал нэгдэж байна уу?

Жозеф Гилган (Joseph Gilgun)

2 Дэйн Дехаан (Dane DeHaan)

Кино найруулагчид түүнийг эсрэг дүр бүтээхэд хамгийн тохиромжтой гадаад төрхтэй нэгэн хэмээн үзэж байгаа гэнэ. Тэрээр “Гайхамшигт Хүн-аалз” кинонд эсрэг дүрийг бүтээсэн. Харин энэ удаа Бэтменийг дийлж чадах болов уу?

Дэйн Дехаан (Dane DeHaan)

3 Билл Скарсгард (Bill Skarsgård)

Билл Скарсгард дэлхий даяар хоёр зүйлээрээ алдартай. Нэгдүгээрт, тэрээр алдартай шведийн жүжигчин Стеллан Скарсгардын хүү юм. Хоёрдугаарт, тэр Стивен Кинг-ийн зохиолоос сэдэвлэсэн “It” киноны алиалагчийн дүрийг бүтээж байжээ. Түүний зэвүүн инээд, харц Жокерын дүрд яг тохирно.

Билл Скарсгард  (Bill Skarsgård)

4 Пол Беттани (Paul Bettany)

Хэдийгээр Пол Беттани туслах дүрийн жүжигчин хэдий ч олон хүмүүс түүнийг маш сайн танина. Учир нь тэрээр алдартай найруулагчидтай олон бүтээлд оролцсон юм. Жишээлбэл: Рон Ховард, Пол МакГиган, Ларс фон Триер, Питер Уир гэх мэт.  Түүний жүжиглэх чадвар төдийгүй, бүхий л дүрд гайхалтай хувирч чаддаг нь Холливудад багагүй нэр хүндийг авчирсан байна. Магадгүй энэ нь түүний Жокерын дүрд тохирох нэг шалтаан болов уу.

Пол Беттани (Paul Bettany)

5 Жейк Жилленхол (Jake Gyllenhaal)

Өөрт оногдсон дүрдээ гайхалтай хувирч чаддаг хүмүүсийн нэг бол Жейк Жилленхол юм. Хэдий түүний гунигтай гэмээр царайнд цагаан будаг, нил ягаан хүрэм зохих эсэх нь тодорхойгүй ч чадварын хувьд ярих юмгүй.

Жейк Жилленхол (Jake Gyllenhaal)

6 Камерон Монахэн (Cameron Monaghan)

Камерон өмнө нь Готэмийн ертөнцтэй холбогдож байсан туршлагатай нэгэн билээ. Тэрээр Жокерийн дүрд аль хэдийн нэг удаа тоглож байсан бөгөөд энэ нь үзэгчдэд маш их таалагдсан учир дахиад нэг удаа бүтээгээд үзэхэд гэмгүй л болов уу. 

Камерон Монахэн (Cameron Monaghan)

7 Мэттью МакКонахи (Matthew McConaughey)

Хэдийгээр энэхүү жагсаалтны хамгийн ахмад нь ч универсал жүжигчний тоонд аль хэдийн багтсан болно. Тэрээр өөрийн жүжиглэх чадварыг “Dallas Buyers Club”-т хангалттай харуулсан байна. Үүнээс гадна тэр “True Detective”, “The Sea of Trees”, “Interstellar” кинонуудад сэтгэл зүйн хүнд дүрүүдийг бүтээжээ. 

Мэттью МакКонахи (Matthew McConaughey)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()