13 жилийн турш хөлөг онгоц дээр амьдарч буй эр

Нас ахих тусмаа бид хөгширсөн хойноо, тэтгэвэртээ суусан хойноо юу хийх бол, хэнтэй амьдрах бол хэмээн маш ихээр санаа зовдог. Зарим нь залуу насандаа багтааж далайн эрэг дээр, эсвэл хөдөө орон нутагт байшин худалдан авч өтөл насандаа цэвэр агаарт амьдрах нөхцлөө бүрдүүлдэг билээ. Харамсалтай нь бүх зүйл таныг хүссэнээр болохгүй. Ингээд бид танд 13 жилийн турш хөлөг онгоц дээр амьдарч буй өвөөгийн амьдралын талаар өгүүлье.

13 жилийн турш хөлөг онгоц дээр амьдарч буй эр

Мортон Жаблин (Morton Jablin) нь Бруклинд төрсөн бөгөөд АНУ-ын бусад иргэдийн адилаар “америк мөрөөдлөөр” амьдарч байжээ. Тэрээр Дэлхийн 2-р дайнд оролцсон бөгөөд хүнтэй сууж, 2 хүүтэй болсон байна. Төрөлх нутагтаа тэр торон материалын үйлдвэрийг байгуулж, хотын захад байшин барьсан аж. Гэр бүлийн хосууд болох Жаблиныхан тогтмол далайн аялалд гардаг байсан гэнэ. Тэдний бүх зүйл төлөвлөгөөний дагуу явж байсан бөгөөд өтөл насаа тэд үр хүүхэд, ач зээ нарынхаа дунд өнгөрүүлэхийг хүсэж байсан нь мэдээж. Гэвч Мортоны хайртай эхнэр Шарлотта 2007 онд нас барж тэр ганцаар үлдсэн байна.  Ингээд тэрээр эхнэргүй, ганц бие уйтгартай амьдралаа хэрхэн даван туулах талаар бодож, шийдвэрийг гаргажээ.

Тэр хүүхдүүд дээрээ очих, эсвэл өндөр настны асрамжийн газар очихыг хүссэнгүй. Мортон өтөл насаа эрх чөлөөтэй, өөрийнхөө хүссэнээр өнгөрүүлэх хүсэж байсан бөгөөд энэ нь хөлөг онгоц дээр амьдрах байсан юм. Инээд Мортон "Seven Seas Navigator" хөлөг онгоцыг сонгож, удаан хугацааны туршид амьдрахад хэрэгцээтэй санхүүгийн тооцооллыг хүртэл гаргажээ. Жаблин өөрийн жижиг үйлдвэрийг зарж, мөнгөө банкинлд байршуулж, хүүгээр нь хөлөг онгоцонд амьдрах төлбөрөө төлөх болжээ.

Өнөөдөр Мортон 94 настай бөгөөд сүүлийн 13 жилийн турш хөлөг онгоц дээр амьдарч байгаа аж. Тэрээр ховорхон тохиолдолд Майами арал дээр бууж хөвгүүдтэйгээ уулздаг байна.  Мортоны хэлж байгаагаар энэ бол хамгийн зөв хөрөнгө оруулалт энэ.  Түүний эргэн тойронд эелдэг үйлчлэгчид байх бөгөөд эмнэлэгийн үйлчилгээг тэр 5 минутын дотор л авах юм байна. "Seven Seas Navigator"-ын тогооч нар Мортоны дуртай хоолыг мэддэг бөгөөд ресторанд нь Мортонд зориулсан тусгай ширээ байдаг аж. Тэрээр аль хэдийн хөлөг онгоцны нэг гишүүн болжээ.  Нар, далайн цэвэр агаарын ачаар Жаблин наснаасаа залуу харагдаж байгаа юм. Үүнээс гадна түүнийг хүрээлж буй эелдэг найрсаг хамт олон ч сайнаар нөлөөлж байгаа гэнэ.

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()