1
Синди Кроуфорд
Өнөөдөр манай цаг үеийн хамгийн алдартай супермоделуудын нэг 54 настай. Үүнд итгэх бараг боломжгүй гэдгийг бид мэднэ, гэхдээ насанд хүрсэн хоёр хүүхдийн ээж болсон Синдид залуу насны нууц байхгүй ажээ. Түүний хийдэг зүйл бол энгийн бөгөөд зардал шаарддаггүй кардио дасгалууд бөгөөд долоо хоногт гурван удаа 20 минутын турш, шатаар өгсөх, буух гэх мэтээр хийдэг байна. Хоолны хувьд бүйлсний сүү, гадил, бууцай, гаа, какао, уургаар хийсэн смүүтид дуртай ажээ.
2
Шэрон Стоун
62 настай Шэрон Стоун инстаграм хуудсандаа нүүр будалт, фильтргүй бикини өмссөн зургуудаа хуваалцсан хэвээр байгаа бөгөөд фенүүд нь жүжигчин бүсгүйн залуухан байдлыг нь биширдэг. Жүжигчин бүсгүй өөрийн насыг нуух бус хүлээн зөвшөөрснөөр илүү үзэсгэлэнтэй өөртөө итгэлтэй харагдах болжээ.
3
Элизабет Херли
Элизабет Херли энэ зун 55 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн бөгөөд цочролоос ангижирсан зүйл бол жүжигчин, загвар өмсөгч өнөөдөр өөрийн загварын брэнддээ зориулж бүтээсэн бүх усны хувцасаа сурталчилж байгаа явдал юм.
4
Жулианна Мур
Энэ оны 12-р сард Жулианна Мур 60 насныхаа ойг тэмдэглэх болно. Гэхдээ хэн ч жүжигчинг 40-өөс илүү настай гэж бодохооргүй. Түүний залуу насны нууцыг мэдэхийг хүсч байна уу? Тийм ээ, та зөвхөн насыг асуудал гэж үзэхээ больж, өөрийгөө хүлээн авч, хүч чадал итгэл үнэмшээ ашиглах хэрэгтэй!
5
Валерия
ОХУ-ын ардын жүжигчин Валерия 52 настай боловч түүний зургийг харвал өсвөр насны хүүхэд байх шиг сэтгэгдэл төрдөг байна. Тэр ч байтугай тэр одоог хүртэл 18 настай үеийнхтэйгээ адил жин буюу 55 кг жинтэй ажээ! Дашрамд хэлэхэд дуучин ийм үр дүн нь зөвхөн шаргуу хөдөлмөрлөсний ачаар боломжтой болсон гэдгээ нуугаагүй ба йогийг хамгийн шилдэг спорт гэж үздэг байна.
6
Робин Райт
"Santa Barbara", "House of Cards" цувралын од Робин Райт аль хэдийн 54 нас хүрсэн гэдэгт итгэхэд бэрх юм. Магадгүй жүжигчин бүсгүйг ийм сайхан галбиртай байхад түүний өөрөөс нь 21 насаар дүү нөхөр нь тусалдаг болов уу?
7
Э.Одгэрэл
Түүний албан бус цол гэж болохоор "Мөнхийн залуу хатагтай" гэх нэрэнд зөвхөн магтаал биш гайхалтай хүндэтгэл, бишрэл агуулагддаг билээ. Энэ жил 54 нас хүрч байгаа топ модель маань уг жагсаалтад багтсан дэлхийн мундаг бүсгүйчүүдээс сэтгэл татам байдлаараа илүү гарна уу гэхээс дутахгүй.
Тэрээр гоо үзэсгэлэнгээ хадгалж үлдэхийн тулд мэдээж эрүүл хооллолт, амралтыг эрхэмлэхээс гадна спорт, ялангуяа усан сэлэлтийн спортоор тогтмол хичээллэдэг байна. Өнгөрсөн жил Э.Одгэрэл Италийн дотуур хувцасны Incanto брэндийн нүүр царай болж, халуухан биеэрээ дахин гайхуулж, хүн бүрийг бишрүүлсэн юм.
8
Халле Берри
Тун удахгүй бас нэгэн од гоо бүсгүй Халле Берри 54 насны төрсөн өдрөө тэмдэглэх гэж байна. Тэрбээр кинондоо өөгүй харагдахын тулд сүүлийн хэдэн сарын турш шаргуу ажилласан. Амжилт нь аль хэдийн мэдэгдэхүйц болжээ.
9
Лиза Бонет
Лиза Бонет бол гурван хүүхдийн халамжит эх, "Аквамэны" эхнэр бөгөөд тэрбээр 52 настай. Тэгэхээр энэ бол гадаад паспорт дээрх тоо болон гадаад төрх нь хоорондоо ямар ч нийтлэг зүйлгүй гэдгийг харуулах бас нэгэн баталгаа юм!
10
Женнифер Лопес
Женнифер Лопес бол ирэх хөгшрөлтөөс айдаг бүх эмэгтэйчүүдэд урам зориг өгөх чадвартай хүн юм. 7-р сарын 24-нд жүжигчин, дуучин 51 нас хүрэв. Гэсэн хэдий ч нас нэмэх бүр тэр улам л залуу харагдаж байна. Ж.Ло бие, нүүр царайгаа төгс төгөлдөр харагдуулахын тулд шаргуу ажилладаг билээ.