"Эвэртэй туулай" үнэхээр байгальд бодитоор оршин байдаг

2020-09-14, 16:17
8,496

"Эвэртэй туулай үзсэн юм шиг" гэдэг хэлц үг зүгээр ч нэг үүсээгүй бололтой. Доор өгүүлэх ховор өвчинг туссан туулайнууд эрт үеэс хүмүүст харагдсаар ирсэн бөгөөд энэ нь олон домог яриа, шашинтай холбоотой хорио цээр бий болох шалтгаан болжээ. 

"Эвэртэй туулай" үнэхээр байгальд бодитоор оршин байдаг

Хэдэн жилийн өмнө Америкийн нэгэн иргэн хашаан дотроо доорх хачирхалтай туулайг харсан бөгөөд интернетэд хуваалцсан зураг нь багагүй шуугиан тарьсан юм. "Франкенштейн туулай" гэх хочтой болсон уг амьтныг харсан хэн ч айдаггүй юм аа гэхэд эвгүйрхэж, эртний домог ярианууд санаанд орох нь лав. Зургаас харахад уг туулай яах аргагүй эвэр, сахалтай мэт харагдана.

Уг аймшигт амьтан нь үнэндээ хүнд зэргийн папиллома вирусын халдвартай туулай байжээ. 

"Shope papilloma virus" гэх албан ёсны нэртэй өвчин нь голчлон мэрэгчдэд халдварладаг бөгөөд яваандаа эдийг кератин болгон үхжүүлж, эвэр хэлбэрийн ургацаг үүсгэдэг байна. Өвчин нь хүндэрсэн амьтанд тэдгээр "эвэр" нь хооллоход саад болж, улмаар өлбөрч үхэхэд хүргэдэг аж.

Өрнийн орнуудад тархсан "jackalope" хэмээх мангас туулайн домог нь үнэндээ хүмүүс дээрх халдварыг авсан туулайг харснаас болж үүссэнийг судлаачид баталдаг. 

Магадгүй бидний хэрэглэдэг "Эвэртэй туулай үзсэн юм шиг" гэх хэлц ч үүнээс үүссэн байх боломжтой юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()