Дэлхийн улсуудад өндөр настны тэтгэврийг хэрхэн олгодог вэ?

Орон орны төрийн түшээд өндөр настнуудынхаа цаашдын амьдралд хэрхэн анхаарал хандуулах вэ гэсэн асуудлыг хэлэлцдэг нь мэдээж. Ихэнх оронд энэ нь ажиллаж байх явцдаа төлсөн НД-ын шимтгэлээс тэтгэвэр олгох замаар хэрэгждэг. Манай улсын хувьд ажилласан жил, НД-ын шимтгэл төлсөн жилээс хамаарч тодорхой хэмжээний тэтгэвэр олгодог бол бусад оронд энэ асуудал дээр хэрхэн ханддаг бол?

Дэлхийн улсуудад өндөр настны тэтгэврийг хэрхэн олгодог вэ?

1 АНУ дахь тэтгэвэр

Америкчууд улсаас болон ажил олгогчоос гэсэн хоёр төрлийн тэтгэвэр авах боломжтой. Улсаас өндөр настнуудад сард 1400 долларын тэтгэвэр өгдөг хэдий ч хэмжээ нь муж бүрт өөр байх магадлалтай. Харин ажил олгогчийн хувьд ажилчны цалингийн 6.2%-ийг НД-д, ЭМД-т 1.45%-ийг нь өгдөг байна.

Харин цэрэг болон цагдаагийн байгууллагынхан өөрийн гэсэн тэтгэвэрийн журамтай. АНУ-ын хувьд 67 нас хүрсний дараа тэтгэвэрт гардаг бөгөөд үүнээс эрт ч гарч болно. Гэхдээ энэ тохиолдолд тэтгэвэрийн  хэмжээ буурна.

Хэрвээ тухайн иргэн тэтгэвэрийн насанд хүрэхээсээ өмнө нас барсан бол мөнгөн дүнгийн тодорхой хувийг эхнэр эсвэл нөхөрт нь өгдөг байна. 10 жилийн турш улсад ажилласан ч тэтгэвэрийн хуримтлал үүсгэж чадаагүй тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 40%-ийг төрөөс олгодог гэнэ.

АНУ дахь тэтгэвэр

Тэтгэвэрийн хоёр дахь төрөл бол хуримтлал юм.  Энэ нь хувиараа НД төлж буй иргэдэд хамааралтай. Хамгийн алдартай нь IRA (Individual Retirement Account) болон 401К юм.  401К тэтгэврийн санг ажилтан бус, харин ажил олгогч нээдэг байна. Ирээдүйн тэтгэвэрийн насны ажилтан болон ажил олгогч хамтдаа хуримтлал үүсгэдэг аж.

АНУ-ын тэтгэвэрийн сан нь төрөл бүрийн эдийн засаг, санхүүгийн хувьд “Pension Benefit Guaranty Corporation” гэх хамгаалалттай. Тэтгэвэрийн хадгаламжийн сангаараа эзэмшигч төрөл бүрийн хөрөнгө оруулалт хийх, хувьцаа худалдаж авах боломжтойгоос гадна сургалтын төлбөр төлөх, зээл дарах боломжтой.

2 Шинэ Зеландын тэтгэвэр

Энэ улсын иргэд 65 насандаа тэтгэвэрт гардаг.  Шинэ Зеландын тэтгэвэр нь тухайн иргэний ажилласан жил, хуримтлал үүсгэсэн эсэхээс үл хамаарч тогтоогдох бөгөөд хамгийн гол нь 10 жилийн турш Шинэ Зеландад амьдарсан, албан ёсны иргэн байх ёстой.

Харин тэтгэвэрийн дүнгийн хувьд тухайн оронд төлөгдөж буй хөдөлмөрийн хөлсний дундад хэмжээ, тухайн  хүний гэр бүлийн байдал, эхнэр эсвэл нөхөр нь төрөөс өөр ямар нэгэн халамжид хамрагддаг эсэхийг судлаж тогтоодог байна. Ганц бие өндөр настнуудын хувьд хамгийн өндөр тэтгэмж нь 1400-1800 шинэ зеланд доллар байдаг аж.

Төрөөс тэтгэвэрийн насны ард иргэддээ маш их анхаарал хандуулдаг. Жишээлбэл: нийтийн тээврийн хэрэгслээр үнэгүй зорчих, төрөл бүрийн арга хэмжээнд үнэгүй оролцох гэх зэргээр хөнгөлөлт үзүүлдэг байна. Харин иргэд өөрийн  хүсэлтээр тэтгэвэрийн сан “KiwiSaver” үүсгэх  боломжтой бөгөөд энэ нь орлогынхоо 3-10%-ийг хуримтлуулах явдал юм.

Шинэ Зеландын тэтгэвэр

Харин ажил олгогч нь тухайн ажилтны цалингийн 3%-ийг тэтгэвэрт хуримтлуулдаг. Мөн төрөөс ч тэтгэвэрийн санг хуримтлуулдаг байна. Харин төрөөс хуримтлуулах хуримтлалын хэмжээ нь ажил олгогч болон ажилтны оруулж буй орлогоос хамаарна.

Тэтгэвэрийн хуримтлалаа амьдралын хүнд байдалд орсон өндөр настан шинэ байр худалдаж авахдаа ашиглаж болно.  "KiwiSaver" системд төлбөр төлөхгүй, зөвхөн улсаар тэтгэвэрээ тогтоолгох хүсэлтээ албан ёсны бичгээр илэрхийлэх хэрэгтэй.

3 Японы тэтгэвэр

Япон нь өндөр настан ихтэй орон бөгөөд хүн амын 1/3 нь тэтгэвэрийн насны иргэд байдаг гэнэ. Тэд дунджаар 1500 долларын цалин авдаг бол хамгийн бага нь 600 долларын тэтгэвэр авдаг байна.

Хэдийгээр Япон иргэн 65 нас хүрээд тэтгэвэрт гарах эрхтэй ч өндөр настны тоо хэт их байгаа учир ойрын хугацаанд 70 нас хүргэх төлөвлөгөөтэй байгаа аж. Гэхдээ тэд заавал 65 нас хүртэл ажиллах ёсгүй бөгөөд эрт тэтгэвэрт гарвал тэтгэвэр нь 3 дахин багасдаг.

Улсын удирдлагууд ард иргэдийнхээ ирээдүйн амьдралд маш ихээр анхаарал хандуулдаг учир хүн бүр 20 наснаасаа эхэлж тэтгэвэрийн хуримтлал үүсгэх хэрэгтэй. Эрхэлж буй ажиллаасаа хамаарч ажилтан сар бүр цалингаасаа тэтгэвэрийн эсвэл хувийн сандаа хуримтлал үүсгэх юм.

Японы тэтгэвэрийн хадгаламжийн сан нь бүх өндөр настнуудад тодорхой хэмжээний тэтгэвэр өгдөг. Тэтгэвэр авахын тулд сард 150 долларыг төлөх хэрэгтэй бөгөөд 25 жил ажилласан байх шаардлагатай.

Цагийн ажилтан хийдэг Япон иргэн мэргэжлийн тэтгэвэр авах боломжтой бөгөөд тэд орлогынхоо 18,3%-ийг тэтгэвэрийн санд өгнө. Гэхдээ ажил олгогч болон ажилтан уг мөнгийг хувааж өгөх  ёстой юм.

Японы тэтгэвэр

4 Швейцарийн тэтгэвэр

Швейцарь бол дэлхийн хамгийн үр дүнтэй тэтгэвэрийн системтэй орон юм. Тэтгэвэрийн хамгийн доод хэмжээ нь 1200 доллар хэдий ч ихэнх тэтгэвэрийн настнууд цалингийнхаа 60-80%-ийг тэтгэвэр болгож авдаг байна.

Энэ нь 3 төрлийн системээс хамаардаг бөгөөд үүнд улсаас олгож буй үндсэн тэтгэвэр, ажил эрхлэлтийн тэтгэвэр болон хувиараа төлөх тэтгэвэрийн  хуримтлал багтана.

Эрэгтэй хүн 65, эмэгтэй хүн 64 нас хүрээд тэтгэвэрт гарах боломжтой. Үүнээс гадна тусгай хэрэгцээтэй иргэд, үйлдвэрлэлийн осол болон өвчнөөс болж хөдөлмөрийн чадвараа алдсан иргэд төрөөс хангамж хүртэнэ.

Швейцарийн бүх иргэд 18 настайгаасаа эхлэж төрийн тэтгэвэрийн хадгаламжийн санд “AHV” хуримтлал үүсгэх хэрэгтэй. Тэтгэвэрийн хэмжээ нь ажилласан жил болон хуримтлалаас хамгаалж өөрөөр тооцогдоно. Төрөөс ч тэтгэвэрийн санд багагүй дэмжлэг үзүүлж, өөрийн хөрөнгө оруулалтыг  хийдэг байна.

Швейцарийн тэтгэвэр

Мэргэжлийн тэтгэвэрийн хадгаламжийн санд BVG (Berufliche Vorsorge) ажил олгогч болон ажилтан хоёул ижил хэмжээний шимтгэл төлнө. Гэхдээ энэ төрлийн тэтгэвэрийг жилд 21,7 мянган долларын цалин авдаг хүн л авах боломжтой.

Харин 3 дахь шат нь бол сайн дурын тэтгэвэрийн хадгаламжийн сан юм. Швейцарь иргэд орлогынхоо 20%-ийг тэтгэвэрийн хадгаламжийн сандаа хадгалуулж өөрт хамгийн тохирсныг нь сонгож болно. Ингээд хадгаламжаараа байр авах, хувийн бизнес нээх, сургалтын төлбөр төлөх боломжтой.

5 Норвегийн тэтгэвэр

Орлогоосоо тодорхой хувийг хуримтлуулахгүй байсан ч их хэмжээний тэтгэвэртэй болох боломжтой гэдгийг Норвегийн төр батлаж байгаа бөгөөд тэтгэвэрийн хамгийн доод хэмжээ нь 1500 доллар, дунджаар 2300 доллар байдаг гэнэ.

Энэхүү скандинавын орон нь газрын түлш олборлолтоороо баялаг учир Норвегийн тэтгэвэрийн хадгаламжийн санд “Government Pension Fund Global, GPFG” газрын түлш, хийн борлуулалтын ачаар хөрөнгө оруулалт хийгддэг аж.

Энэхүү сан нь өөрийн мөнгийг үл хөдлөх хөрөнгө худалдаж авах, үнэт цаас худалдаж авах гэх мэтээр Норвегит төдийгүй дэлхийн бусад улс оронд зарцуулж болно. 40-өөс бага жил ажилласан иргэн ч тэтгэвэр авах эрхтэй бөгөөд хүйсээс үл хамаарч тэд 67 насандаа тэтгэвэрт гарна. Хувиараа бизнес эрхэлдэг эсвэл энгийн ажилтан эсэхээс хамаарч 8%-11,5%-ийн татварыг улсад төлнө.

Норвегийн тэтгэвэр

Норвегийн иргэд хувиараа эсвэл албан журмаар тэтгэвэрийн хадгаламжийн сангаа бүрдүүлэх боломжтой бөгөөд хоёр дахь хувилбарыг сонгосон тохиолдолд ажил олгогч ажилтны хамтаар хадгаламжийн санг бүрдүүлнэ.

6 Италийн тэтгэвэр

Итали бол тэтгэвэрийн хадгаламжийн сангийн буруу системтэй орон байсан бөгөөд энэ алдаагаа хүлээн зөвшөөрч системээ өөрчилсөн байна. 2011 онд батласан өндөр шалгууруудыг сулласан гэнэ. Италичууд 67 нас 7 сартайдаа тэтгэвэрт гарах боломжтой байсан бол саяхны шинэчлэлтээр энэ тоог багасгажээ.

Хамгийн багадаа 448 евро тэтгэвэрийг иргэд авах эрхтэй бөгөөд 25-аас дээш жил ажилласан бол 542 евро авна. 42 жил 10 сар ажилласан эрэгтэй болон 41 жил 10 сар ажилласан эмэгтэй тэтгэвэр авах боломжтой. Тэтгэвэрийн дундаж хэмжээ нь цалингийн орлогын 71% байдаг.

2011 оноос иргэн тэтгэвэрийн хуримтлалыг Нийгмийн Аюулгүй Байдлын Үндэсний Хүрээлэнд (INPS) эсвэл мэргэжлийн кассанд үүсгэх бөгөөд энэхүү хөрөнгөөр тэтэгвэр өгөх, эмнэлэгийн төлбөр төлөх, ажилгүйдлийн тэтгэмж олгох зэрэг асуудлыг шийддэг байна.

Хэрвээ иргэн байгууллагын үндсэн ажилтан бол шимтгэлийг ажил олгогч өгнө.  Ихэнхидээ ажилтны цалингийн 35%-40% нь тэтгэвэрийн хадгаламжийн санд орно.

Италийн тэтгэвэр

7 Польшийн тэтгэвэр

Польш эрчүүд 20 жил, харин эмэгтэйчүүд 15 жил ажилласан тохиолдолд тэтгэвэрт гарах боломжтой. Нийгмийн даатгалын санд (ZUC) сард 19,2%-ийн шимтгэлийг иргэн төлөх хэрэгтэй байдаг бөгөөд үүний тал хувийг ажил олгогч өгдөг аж. Тэтгэвэрийн хэмжээ нь тухайн ахмад настны ажилласан жил, нас зэргээс хамаарч өөр өөр байна.

2017 онд Польшд тэтгэвэрийн насыг буулгасан бөгөөд эрчүүдийн хувьд 65, харин эмэгтэйчүүдийн хувьд 60 болжээ. Хамгийн багадаа жилд 277долларын тэтгэвэрийн халамжийн хүрээнд өгдөг бөгөөд жилийн эцсээр өндөр настангуудад “13 дахь тэтгэвэр”-ийг өгдөг байна.

Ихэнхи тохиолдолд дундаж орлогын 75%-ийг тэтгэвэр болгож өгдөг. Үүнээс гадна зарим байгууллагууд ажилчдынхаа ирээдүйд анхаарал хандуулж, өөрсдийн гэсэн тус бүрийн тодорхой арга хэмжээтэй байдаг аж.

Польшийн тэтгэвэр

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()