10
Хонконг, Хятад
Нэг километр хавтгай дөрвөлжин газарт 6300 хүн
Уламжлал барилга, өндөр технологийн систем хосолсон орчин үеийн өвөрмөц хот билээ. Харин тус хотын хөгжлийг даган ажиллаж амьдрах хүмүүс нэмэгдсээр өдгөө хүн амын нягтаршил маш өндөртэй болжээ.
9
Пакистан, Хайдарабад хот
Нэг километр хавтгай дөрвөлжин газарт 18480 хүн
Хайдарабад бол дэлхийн хамгийн хүн амтай ихтэй хотуудын нэг төдийгүй маш халуун газар. Цэвэр усны нөөц ховор учир амьдрахад тийм ч тохиромжтой газар биш ч эндхийн хүн ам хэзээ ч багасдаггүй нь хачирхалтай биш гэж үү.
8
Бангладеш, Читтагонг хот
Нэг километр хавтгай дөрвөлжин газарт 19808 хүн
Читтагонг хот нь байгалийн үзэсгэлэнт газарт байрладаг боловч хөл хөдөлгөөн болон хүн ам хэт ихтэй юм. 20 гаруй жилийн турш энэ газрын уугуул иргэд болон Бангладешийн засгийн газрын хооронд ширүүн зөрчилдөөн болж байгаа билээ.
7
Макао хот, Хятад
Нэг километр хавтгай дөрвөлжин газарт 21340 хүн
Макао бол үнэхээр жуулчдыг татсан үзэх юм ихтэй газар билээ. Тэдний зорин очдог нэгэн том шалтгаан нь мэдээж казино, учир нь Макао бол Ази дахь "Лас Вегас" юм. Үүний зэрэгцээ Макао нь дэлхийн хамгийн тансаг ресторануудтай газрын нэг. Тус хотын нэг хүнд ногдох ДНБ нь 91,000 америк доллар бөгөөд энэ нь Макаог дэлхийд дөрөвт бичигдэх баян бүс болгодог.
6
Бангладеш, Дакка хот
Нэг километр хавтгай дөрвөлжин газарт 23234 хүн
Дакка хот нь 2018 онд “Эдийн засагч” мэдээллийн хэлтсээс гаргасан “Амьдрахад тохиромжгүй хотууд”-ын жагсаалтад хоёрдугаар байранд бичигдсэн боловч Бангладешийн хамгийн хурдацтай хөгжиж буй хотуудын нэг юм. Тиймээс одоо байгаагаас ч илүү олон хүнтэй болох нь эргэлзээгүй асуудал болжээ.
5
Могадишу, Сомали
Нэг километр хавтгай дөрвөлжин газарт 26,800 хүн
Энэ хот нь бараг 3 сая хүн амтай. Далайн эрэг дээр байрладаг, газрын ашиглалт багатай тул хүн амын нягтрал маш өндөр байдаг. Үүний зэрэгцээ Могадишу маш аюултай бөгөөд хууль тэнд бараг л хэрэгждэггүй.
4
Энэтхэг, Вижаявада хот
Нэг километр хавтгай дөрвөлжин газарт 31200 хүн
Та магадгүй энэ хотын талаар урьд өмнө нь сонсоогүй байж болох юм. Хэдийгээр хүн ам ихтэй ч жуулчдыг татах олон үзэсгэлэнт газартай гэнэ. Үүнд ихэвчлэн эртний сүм хийд, агуй, далайн эргийн үзэсгэлэнт эрэг болон цэцэрлэгт хүрээлэнгүүд багтдаг байна. Магадгүй тасралтгүй ирдэг жуулчдаас болоод ч хүн ам ихтэй болсон байж болох юм.
3
Энэтхэг, Мумбай хот
Нэг километр хавтгай дөрвөлжин газарт 32,303 хүн
Нэг талаасаа уламжлалт Хинду сүмээс авахуулаад Европын Готик архитектур хүртэлх архитектурын янз бүрийн хэв маяг бүхий барилга ихтэй худалдааны төв хот боловч, нөгөөтээгүүр ядуус болон нийгмийн олон давхаргын иргэд ихтэй асуудал дүүрэн газар юм.
2
Багдад, Ирак
Нэг километр хавтгай дөрвөлжин газарт 32,874 хүн
Өнө эртний түүхт Багдад хот нь бүхий л үед өрнө дорнын шашин, соёл, эдийн засгийн төв, их хөлийн газар байсаар ирсэн. Монголын байлдан дагуулал, Иракийн дайн зэрэг олон үймээний хөлд сүйдсэн ч өдгөө том хотын статусаа хадгалж, 8 сая гаруй хүн байнгын амьдарч байна.
1
Манила, Филиппин
Нэг километр хавтгай дөрвөлжин газарт 46,178 хүн
Испанийн колоничлогчдын байгуулсан, харьцангуй залуу энэхүү хот нь өдгөө дэлхийд хүн амын нягтаршлаар тэргүүлэх болжээ. Хэдий боловсронгуй төлөвлөлттэй баригдсан ч агаар, хөрсний бохирдол, ядуусын хороолол, гэмт хэрэг ихээхэн асуудал болдог.