Дөрвөн насандаа өөрийн гэсэн кофены брэндтэй болсон Япон охин

Ихэнх 3 настай хүүхдүүд гэртээ зурагтай ном, хүүхэлдэйн кино үзэж, цэцэрлэгт явдаг бол өөрийн гарааны бизнесээ эхлүүлсэн нэгэн хэрсүү охиныг танилцуулах гэж байна.

Дөрвөн насандаа өөрийн гэсэн кофены брэндтэй болсон Япон охин

Японы Хоккайдод амьдардаг энэ бяцхан охиныг Томо гэдэг. Охины ээж өөрийн студи болон гэрийн дэн буудал ажиллуулдаг байна. Харин Томог төрснөөс хойш гэртээ тун энгийн амьдрах болжээ.

Томо ой хүрснээсээ хойш гал тогоо болон идэх зүйлд ихээхэн татагддаг байсан гэнэ. Өдөржин л галын өрөөгөөр эргэлдэж энэ тэрийг үзэж сонирхон дуусашгүй сониуч зандаа хөтлөгдөнө.

Тэрээр 2 наснаасаа эхлэн ээжийнхээ кофе чанах болон гурил зуурахыг харан өөрөө хийж үзэх туйлын их хүсдэг байж. Ингээд Томо 3 нас хүрэхэд ээж нь гараар кофе хийх анхны мэдлэгүүдийг зааж өгч эхэлжээ.

Учир нь ээж нь гараар хийдэг кофе нь арай амар, дараалал нь хүүхэд цээжлэхэд хялбар ба халуун устай л ажиллахад нь анхаарахаас бусад нь аюул багатай гэж үзсэн байна.

Томогийн авьяас ундран гарсаар хэдэн долоо хоногийн дараа л гэхэд ганцаараа маш сурамгай кофе бэлддэг болжээ.

Ингээд охиныхоо чадварыг харсан ээж нь илүү олон зүйл зааж өгөхөөр шийджээ. Томо удалгүй зөгийн балтай жүржийн цай, чихэрлэг амттан, аяган бялуу зэргийг хийж сурсан байна.

Томогын ээж дан ганц хоол хийхийг заахаас гадна охиныг байгаль, кофений сургалт зэрэгт авч яван илүү олон зүйлсийг зааж сургадаг гэнэ.

4 настай Томо охины кофений чадвар мэргэжлийн баристагаас дутахгүй гэнэ. Бяцхан гайхамшиг маань аль хэдийн өөрийн кофений брэндтэй болсон бөгөөд гэрт нь ирсэн жуулчдад бэлэглэж баярлуулдаг байна.

Томо хэдий бяцхан охин ч гэсэн биеэ даасан мундаг чадвартай охин юм. Заримдаа эцэг эхчүүд бид хүүхдээ хэт жаахан гээд юунд ч хүргэхгүй байсаар муу зан суулгадаг байж болох юм.

Цаг үеэ дагаад хоббинд нас хамаагүй болсон энэ үед таны бяцхан үрийн авьяас билэг ч гэсэн нь эрт ундарч магадгүй юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()