Хоёр хөлөө алдсан ч хүсэл зорилгоо алдаагүй бүсгүйн гайхалтай түүх

Ослоор хоёр хөлөө алдаж тэргэнцэртэй болсон ч амьдралын утга учраа олж авж чадсан фитнессийн багш бүсгүйн талаар хүргэж байна. 

Хоёр хөлөө алдсан ч хүсэл зорилгоо алдаагүй бүсгүйн гайхалтай түүх

Бусдаас содон, фитнессийн дасгалжуулагч бүсгүй Тифани Адамсийг (Tiphany Adams) танилцуулж байна.

Олон нийтийн цахим сүлжээг ашиглан өөрийн өдөр тутмын амьдралаа хуваалцдаг тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй гэхэд итгэмээргүй амьдралд хайртай дайчин бүсгүй билээ. Нүүрэндээ байнгийн инээмсэглэл тодруулдаг Тифани амьдралыг тун гэгээлэгээр хардаг нэгэн.

Тифани Адамс багаасаа л модель болох хүсэл мөрөөдөлтэй охин байсан ч 17 насандаа авто осолд орж, түүний мөрөөдөл талаар болжээ. Типхани Адамс найзын хамтаар таксинд явж байхад нь согтуу жолооч тэднийг мөргөж, охин 30 цагийн сэхээн амьдруулахад орж эцэст нь 3 долоо хоногийн дараа л ухаан орж амьд үлдэж чадсан байна.

17 настай охины хувьд үлдсэн амьдарлаа тэргэнцэртэй өнгөрөөнө гэдэг тийм ч амар даваа биш билээ. Энэхүү явдлаас хойш Тифани Адамс өөрийгөө бүх зүйлээс тусгаарлаж зөвхөн өрөөндөө л амттан идэж цагийг өнгөрөөдөг болжээ. Ингээд бүтэн 4 жилийн дараа түүний бие илүүдэл жингийн асуудалд оржээ.

Охин яг тэр үед л өөрийнхөө амьдралыг дэмий үрж амьдрах ёсгүйгээ ойлгож, амьдралыг шинээр харж эхэлсэн байна. Ингээд бүхнийг шинээр эхлэх урам зоригтой болсон Тифани Адамс өөртөө итгэлтэйгээр фитнэсст явж эхэлжээ. Өдөр бүрийн эрчимтэй дасгалын үр дүнд Тифани Адамс шинэхэн өөрийгөө бий болгож чадсан нь тун гайхалтай.

Энгийн хүний хувьд ч өдөр бүр тасралтгүй дасгал хийнэ гэдэг амаргүй ажил. Тэгвэл хоёр хөлөө алдсан Тифани Адамсын хувьд бүр ч хэцүү байсан нь гарцаагүй. Тифани Адамс тулгар ч байсан бүхий л саад бэрхшээлийг даван туулахад суралцаж хөлс урссан фитнэссийн өрөөнөөс өөрийн амьдралын баяр баяслаа олж чадсан юм.

Ингээд биеэ хөгжүүлж эхэлсний хаа дараагаар Тифани хичээлдээ эргэн орж сургуулиа төгссөн байна. Тифанигийн энэхүү хичээл зүтгэл уйгагүй хөдөлмөр багагүй хүмүүст хүрч, олон нийтийн цахим сүлжээнд дэмжигчидтэй болж эхэлжээ. Тифани Адамс Америкийн “push girl” реалити шоунд өөр гурван тэргэнцэртэй охидтой хамтдаа уригдаж нэвтрүүлэгт оролцож өөрийн амьдралын талаар хуваалцжээ.

Амьдралд нэг хаалга хаагдаж байсан ч өөр нэг хаалга нээгдэж байдаг. Тифани Адамс уйгагүй их зүтгэлийнхээ эцэст фитнэссийн дасгалжуулагч эрүүл хооллолтын багш болсон юм. 2019 онд Тифани Адамс хэт ягаан туяаны эмчилгээнд орох болсон бөгөөд үүнийгээ өөрийн зөв хооллолттойгоо хослуулан дасгалынхаа чухал хэсэг болгожээ.

Хэт ягаан туяа нь хүний ​​цусны эргэлтийг сайжруулж бодисын солилцоог нэмэгдүүлдэг. Мөн дасгал хөдөлгөөнөөс үүдэлтэй булчингийн өвдөлтийг арилгаж илчлэгийг шатааж өгдөг байна. Энэ нь Тифани Адамсын хувьд дасгалын үр нөлөөг ихээхэн дээшлүүлж өгчээ. Мөн хэт ягаан туяа нь хөлний булчингийн эдүүдийн температурыг идэвхтэй нэмэгдүүлж хөлний цусны урсгалыг түргэсгэж өөхийг хайлуулж өгдөг байна. Энэ бол Тифаний Адамсын бие даасан дасгал хийх боломжгүй зүйл юм. Гэвч үүнийг өөрөө дур мэдэн хамаагүй хэрэглэж болохгүйг анхаарна уу!

Амьдрал хэзээ ч нэг газраа зогсдоггүй харин хөдөлмөрлөдөггүй хүмүүс л хойно үлддэг билээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()