Азийн хамгийн баян хүн Энэтхэг хүн байдаг бөгөөд түүний нэг жилийн орлого Энэтхэгийн жилийн ДНБ-ий 4 хувь байдаг байна. Энэтхэг бол баян ядуугийн асар том заагтай орон, улсын баян хүмүүс нь нийт иргэдийнхээ ердөө 1 хувь байдаг ба тэдний эзэмшдэг хөрөнгө нь улсынхаа нийт орлогын 70 хувийг бүрдүүлдэг.
Эдгээр баячуудын тансаг амьдралын төвшинг Дубайтай ч харьцуулж болно. Энэтхэг улсад одоо хүртэл эмэгтэй хүн нийгмийн доод зэрэглэлд хамаарагддаг ч баян эмэгтэйд энэ нь огт хамааралгүй юм. Тэд багаасаа л элит гарлын сургуульд сурч эцэг эхийнхээ хайр энэрэл дунд өсч сургуульдаа ч нэр хүнд сайтай үргэлж хүндлүүлж байдаг гэнэ.
Баян айлын охидуудыг тэдний цагаан арьс болон европ төрхөөр нь таньж болно. Тэд дан ганц царай төрх гэлтгүй чинээлэг өндөр боловсрол эзэмшсэн нь хамгийн давуу тал нь болдог байна.
Харин ядуу тарчиг амьдралтай охид бүсгүйчүүд төрсөн цагаасаа эхлэн сул дор байх тавилантай байдаг. Доод төвшний амьдрал дээрээ эмэгтэй хүн болж төрсөн нь тэднийг шууд ялгаварлан гадуурхах шалтгаан нь болдог байна. Тэдний ихэнх нь боловсрол эзэмшиж чададгүй ба ганцхан гэрлэлтийн товоо л хүлээдэг нь хэтэрхий шударга бус гэмээр.
Мөнгөний төлөө насанд хүрээгүй бяцхан охидоо хүнд худалдах эсвэл дагавар эхнэр болгон өгдөг хэвшил нь үргэлжилсээр л. Энэтхэг улсад охид эмэгтэйчүүдийн амьдрал тэнгэр газар шиг ялгаатай хэдий ч одоо хүртэл өөрчлөлт шинэчлэлт байхгүй байгаа нь гунигтай.