Түүний герман хэлний багш байсан Вера Дмитриевна Гуревич дурсахдаа "Путин Вера Брижева гэдэг охинтой их сайн харилцаатай байсан" гэж байжээ.
Вера Брижева ангийнхаа хамгийн хөөрхөн охин байсан тул ангийнх нь бараг бүх хөвгүүд араас нь гүйдэг байсан ч тэрээр Путинд л сайн ханддаг байсан гэнэ.
Хэдий Путин спортлог, чийрэг бие хаатай байсан чнуруу намхантай учир Вера Брижева Путинд сэтгэл алдардаггүй байж.
Путин удаа дараа түүнийг бусдаас хамгаалсны дараагаас л Вера Брижева түүнд сэтгэл татагдаж эхэлжээ. Тэд Санкт-Петербургийн ойролцоох жижиг тосгонд амьдардаг байсан ба хөршүүд байсан гэнэ.
Вера Брижева үзэсгэлэнтэй охин байсан тул гэртээ харих замд нь согтуу хүмүүс үргэлж зүгээр өнгөрөөдөггүй байжээ. Тиймээс Путин Вера Брижеваг хамгаалахаар хичээлдээ үргэлж хамт явж хамтдаа буцдаг байсан байна.
Яг энэ цаг үеэс л Вера Брижева өөрийн эрэлхэг бяцхан баатартаа сайн болжээ. Ингээд цаг хугацаа өнгөрсөөр тэд нэг нэгэндээ дурласан байна.
Хожим Вера Брижева энэ талаар дурсан ярихдаа: “Тэр үед бид хоёр мэдрэмжээ нэг нэгнээсээ нууж чадахгүй тийм төвшинд хүрсэн байсан” хэмээжээ.
Тэр жил Вера Брижева Путиний хэдэн найзтай хамт тэднийд шинэ оноо угтжээ. Оройн хоолны дараа залуус лонх эргүүлж тогосон ба тоглоомын дүрэм нь лонх эргэлдэж зогссоны дараа 2 талд таарсан хүмүүс нь үнсэлцдэг байна. Путин тус тоглоомын дүрмийг сонсоод маш их баярласан гэдэг. Ингээд тоглоом ч эхэлж Путин Вера Брижева хоёр таарчээ.
Тоглоомын шийтгэлийг биелүүлэхдээ тэд хоёулхнаа байсан гэдэг. Ингээд тоглоом дууссаны дараа Путин эцэг эхдээ ирээдүйд заавал Вераг эхнэр минь болооч гэж гуйна гэж хэлжээ.
Гэвч тэр хоёрын дурлал удаан үргэлжлээгүй юм. Путин бэлтгэл сургуулилт ихтэй, чөлөөт цаг багатай байсан тул Вера Брижева өөрийг нь тоохгүй байгаад сэтгэл дундуур байжээ.
Нэг удаа Путин бэлтгэлээсээ болоод болзоондоо хоцорч ирэхэд Вера Брижева маш ихээр уурлаж, багагүй хэрүүл болж салах дээрээ тулсан байна. Түүнээс хойш Путин Вера Брижева 2 дахиж уулзаагүй байна.
Вера Брижева шинэ найз залуутай болж гэр бүлээ зохиожээ. Гэвч түүний амьдрал тийм ч аз жаргалтай байгаагүй юм. Санхүүгийн хүндхэн байдлаасаа болж Вера Брижева тэтгэмжийн мөнгөөр хүртэл амьдардаг байж.
Харин Вера Брижеваг Путинтэй өмнө нь ямар харилцаатай байсныг нь мэддэг хүмүүс түүнийг Путинаас уучлалт гуйж, тусламж гуйсан захиа илгээ гэж их зэмлэдэг байжээ.
Харин Вера Брижева хэзээ ч өнгөрсөн харилцаанаасаа болж Путинээс тусламж аваагүй юм. Вера Брижева: “Орос хүний хувьд би өлсөж, гүүрэн доор хөлдөж үхэж байсан ч хэзээ ч тэрнээс тусламж хүсэхгүй” хэмээжээ.