Женнифер Лопесын гундашгүй гоо үзэсгэлэнгийн 5 нууц

Алдарт дуучин Жей Ло 51 настай хэдий ч 20 настай мэт харагддаг гэдгийг бид мэднэ. Тиймээс ч түүнийг мөнхийн залуу харагдах нууцыг мэддэг гэж хэлэхэд буруудахгүй. Бүсгүй тун удахгүй өөрийн гоо сайхан брэндийг нээх гэж байгаа бөгөөд уг бүтээгдэхүүнээ “JLo Beauty” хэмээн нэрлэх гэнэ. “Los Angeles Times”-ын мэдээлж байгаагаар түүний гоо сайхны бүтээгдэхүүнүүдэд хайлайтер, бронзер, лосьон, нүүрний маск, арьс нөхөн төлжүүлэгч зэрэг багтах аж.  Ингээд үзэсгэлэнт бүсгүйн гоо сайхны нууцтай танилцацгаая.

Женнифер Лопесын гундашгүй гоо үзэсгэлэнгийн 5 нууц

1 Будах шаардлагагүй үед буддаггүй

“InStyle” сэтгүүлд өгсөн ярилцлагын үеэр бүсгүй өдөр тутамдаа нүүрээ буддаггүй гэжээ.

“Тоглолт, зураг авалтын үеэр би нүүрээ тогтмол маш зузаан буддаг учир гэртээ байхдаа, өдөр тутамдаа нүүрээ буддаггүй” гэж дуучин бүсгүй Жей Ло дурьдсан байна.

Түүний хэлж байгаагаар энэ нь арьсны тэнцвэртэй байдлыг хадгалахад тусалдаг гэнэ. Арьсныхаа чийглэгийг тогтмол хадгалахын тулд Лопес нарны хамгаалалт өндөртэй тос түрхдэг байна.

Би бие галбиртаа анхаарал хандуулж, эрүүл амьдралын хэв маягийг дэмждэг. Үүнээс гадна нарын хамгаалалтай тосыг хүчтэй гэдэгт итгэдэг бөгөөд наранд удаан зогсохгүй байхыг хичээдэг.

Будах шаардлагагүй үед буддаггүй

2 Хоногт 9-өөс багагүй цаг унтдаг

Женнифер унтаж амрах нь арьсны асуудлыг шийдвэрлэх хамгийн шилдэг эм гэж үздэг учир тэрээр хангалттай сайн унтаж амрахыг илүүд үздэг байна.

Үүнээс гадна гоо үзэсгэлэн гэдэг зөвхөн дотроос гэрэлтэж гардаг зүйл учир та энэ бүхнийг дотроосоо гаргах хэрэгтэй. Та аз жаргалтай байж чадвал таны гоо үзэсгэлэн гэрэлтэх болно хэмээн тэр дурьджээ.  

Сайн унтаж амрахаас гадна дуучин бүсгүй бясалгал хийж, өдөрт хэд хэдэн удаа эерэг ишлэлүүдийг чангаар хэлдэг гэнэ. Жишээлбэл:

“Би үргэлж залуу, эрч хүчээр дүүрэн байна” гэж өөртөө байнга хэлдэг. Хэдийгээр энэ нь утгагүй мэт санагдах ч та Жейн Фондаг хараарай.

Хоногт 9-өөс багагүй цаг унтдаг

3 Усны тэнцвэртэй байдал

Хэдийгээр одоог хүртэл өдөрт уух усны хэмжээний талаар тодорхой тоо гараагүй ч дуучин бүсгүй өдөржингөө ус уудаг гэнэ.

“Би эрүүл мэндэд тустай эрдэсжүүлсэн усыг өдөрт хүссэн хэмжээгээрээ уудаг бөгөөд хэдэн аяга ус ууж байгаагаа огт тоолдоггүй”. Үүнээс гадна Жей Ло согтууруулах ундаа огт хэрэглэдэггүй учир энэ нь бие организмыг усны дутагдалд орохоос сэргийлдэг байна.

Усны тэнцвэртэй байдал

4 Зөвхөн шинэ, эрүүл хүнсийг хоолондоо хэрэглэдэг

Лопес шинэхэн жимс, ногоо, удаан нүүрс ус болон тосон хүчил бүхий бүтээгдэхүүнийг хэрэглэхийг эрмэлздэг аж. Өглөөний цайндаа тэр уургийн смути эсвэл жимстэй овъёос иддэг. Харин өдрийн хоолондоо хулууны үр, оливын тос, жигнэсэн үхрийн мах, эсвэл тахианы мах бүхий салатыг иддэг бол оройн хоолондоо брюссель байцаа, брокколи, цагаан будаа эсвэл шоштой хоол иддэг. Түүний хувийн дасгалжуулагч болох Трейси Андерсон бүсгүйг бүтэн өдрийн турш эрч хүчээр цэнэглэх, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй хоолны дэглэмийг гаргаж өгдөг гэнэ.

Гэрийн хоол ялангуяа ээжийн хийсэн хоол дэлхийн хамгийн шилдэг хоол гэж бүсгүй үздэг. Harper’s BAZAAR-т өгсөн ярилцлагандаа тэрээр Лос-Анжелост ирмэгцээ гэр бүлийнхэн рүүгээ залгаж, хэрхэн амттай сайхан хоол хийх талаар зөвлөгөөг авсан гэжээ.

Хооллолтоос гадна бүсгүй хүнсний нэмэлт бүтээгдэхүүнд ихээхэн анхаарал хандуулдаг бөгөөд тэр кофеинаас татгалзсан байна.  

Зөвхөн шинэ, эрүүл хүнсийг хоолондоо хэрэглэдэг

5 Арьс арчилгаандаа үнэтэй хөрөнгө оруулалт хийдэг

Жей Ло тансаг зэрэглэлийн гоо сайхны бүтээгдэхүүнийг сонгодог. Үүнд:

  • Lancer Skincare The Method: Cleanse нүүр угаагч гель;
  • La Mer чийгшүүлэг тос;
  • Själ Saphir Concentrate тос;

Эдгээр бүтээгдэхүүний үнэ 3,5 мянган рублээс эхлэх бөгөөд хэрвээ та Жей Ло шиг арьсаа арчлахыг хүсэж байвал гиалуроны хүчил, пептид, ретиноид, авокадогийн тос болон нохойн хошууны тостой бүтээгдэхүүнийг сонгоорой.

Мэдээж, бүсгүйн шинээр гаргаж буй "JLo Beauty" гоо сайхны бүтээгдэхүүнд эдгээр бодисууд орох биз. Бүсгүй өөрийн брэндийг эхний ээлжинд өөр дээрээ туршиж үзэх гэж байгаа учир худалдах гэж яарахгүй байгаа гэнэ.

“Хэдийгээр би удаан хугацааны туршид өөрийн брэндийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх тал дээр ажилласан ч зарах гэж яарахгүй байна. Би үнэхээр үр дүнтэй бүтээгдэхүүнийг борлуулахыг хүсэж байна. Би хүмүүс намайг хараад “Тиймээ, энэ бүтээгдэхүүн үнэхээр үр дүнтэй юм хэмээн бодоосой гэж би хүсэж байна” хэмээн Жей Ло 2018 онд хэлж байжээ.

Арьс арчилгаандаа үнэтэй хөрөнгө оруулалт хийдэг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()