Мэдээж, тэд биднээс илүү ихийг үзэж, илүү их зүйлийг туулсан ч өөрийн зөвлөгөөг хүн бүрт өгөх гэж дайрах нь утгагүй гэдэгтэй та санал нэгдэх болов уу. Тэгвэл биднээс ах, эгч, ахмад настай хүмүүс яагаад залууст үргэлж сэтгэл хангалуун бус байдаг юм бол?
1
Тэд залуусыг үнэлдэггүй
Тэд орчин үеийн залуус ном уншихгүй байгаад их таагүй ханддаг. Бид өөрт хэрэгтэй сонин сэтгүүл, ном уншихын оронд цахим сүлжээнд шаардлагагүй зүйлсийг хийдэг гэж тэд боддог байна. Дэлхийн 2-р дайнаас илүү “World of Warcraft” тоглоомын талаар мэддэг гэх мэт.
Гэхдээ энэхүү залуу үеийнхэндээ сэтгэл хангалуун бус байх нь саяхнаас эхэлсэн зүйл биш. МЭӨ 1-р зууны үеэс л Том Сенека: “Залуус их хангалтгүй байна. Авьяасаа юунд ч ашиглахгүй, амь биеэ зориулах тодорхой зорилго, ажил тэдэнд алга” хэмээн бичиж байжээ.
Харин дараа нь сэргэн мандалтын үеийн ахмадууд чимээ шуугиан ихтэй залуусыг муулж эхэлсэн. Колоничлолын өмнөх үеийн Африкт өсвөр насны хүүхдийг хүн хэмээн үздэггүй байсан гэнэ. Хэдийгээр тэднийг бүрэн эрхт хүн болохыг батласан хууль дүрэм гаргасан ч эцэг болох хүртэл нь хүлээн зөвшөөрдөггүй байсан аж. Мао Зэдун соёлын хувьсгалыг хийх болсон нэг шалтгаан нь тэрээр залуу үеийнхэн ахмад настныхаа туршлагыг мэдэхгүйгээс хувьсгалт үзэл санаа байхгүй болно гэж үзсэнд байдан:
2
Өөрчлөлтөөс айдаг
Хүний тархи гэдэг залхуурахын төлөө зориулагдсан зүйл бөгөөд өөрт тухтай байдлаас гарахыг хүсдэггүй. Харин хүүхэдтэй болсон цагаас эхэлж таны амьдрал орвонгоороо эргэдэг. Та чөлөөт цагаа цэнгээний газар өнгөрүүлэх боломжгүй болж, хүссэн үедээ аялал зугаалганд явах боломжгүй болно. Учир нь танд залуу эцэг эхийн үүрэг оногдож байгаа шүү дээ.
Гэхдээ энэ бол зөвхөн наад захын жишээ. Хэрвээ бага зэрэг гүн ухах юм бол бас шинэ баримтуудыг гаргаж ирж болно. Жишээлбэл: Хүүхэдтэй болсон цагаас эхлэж тухайн хүн эрс өөрчлөгдөх магадлалтай. “Орчин үеийн хүүхдүүд үнэхээр өөр болжээ. Бид олдсоноо л иддэг байсан” хэмээн ярьж эхлэх үед л “Энэ хүүхэд намайг орлож чадахгүй. Тэр надаас тэс өөр байна” гэсэн санааг илэрхийлж байгаа юм.
3
Хүүхдүүддээ сэтгэл дундуур байдаг
Тэд өв залгамжлал, уламжлалаа авч үлдэхийг хичээдэг. Эцэг эхчүүд хүүхдүүдээ өөрийг нь дуурайсан болохыг харж баярлахаас гадна хүүхдүүдийнх нь үзэл бодол тэдэнтэй ижил байгаасай хэмээн хүсдэг. Өөрөөр хэлбэл, хүүхдүүдээрээ дамжуулж өөрийгөө мөнхийн нэгэн болгох гэсэн зорилго байж болох юм.
Гэвч хүүхдүүд өсөж том болохын хэрээр эцэг эх нь тэднийг өөрийг нь хуулбарласан биш болохыг ойлгож, сэтгэл дундуур болж эхэлдэг байна. Таны хүүхэд ч гэсэн хувь хүн учир тэд өөрийн гэсэн үзэл бодолтой, өөрийн гэсэн асуудалтай нэгэн болно. Тэдэнд өнгөрсөн гэхээсээ илүүтэйгээр ирээдүй илүү сонирхолтой санагдах юм. Ингээд л ахмад настангууд хүүхдүүддээ сэтгэл дундуур болж эхэлдэг байна. Тиймээс ч тэд “орчин үеийн хүүхдүүд өөр болжээ” хэмээн ярьдаг аж.
4
Тэд объектив сэтгэдэг
Ахмад настныхаа сургаалийг сонсох нь зүй ёсны хэрэг. Профессор, эрдэмтэд зүгээр ч нэг өндөрлөгт хүрээгүй болов уу. Тэд залуу насандаа ном, шинжлэх ухааны мэдээлэл зэргийг маш ихээр уншиж судлаж байсан нь тодорхой. Энэ хүн яагаад надад зөвлөгөө өгч байна вэ гэдгийг бодоод үзээрэй. Магадгүй тэр таныг түүний гаргасан алдааг битгий давтаасай гэж хүсэж байгаа ч юм бил үү.
Ерөнхийдөө санаа муутай хүн сайхан сэтгэлтэй хүнээсээ цөөхөн байдаг. Гэхдээ ахмад настнуудын хувьд таны амьдралыг сүйрүүлэх гэсэн зорилго байдаггүй. Тэд “Твиттерт” хэрхэн бүртгүүлэх, цахим сүлжээг хэрхэн ашиглах талаар мэдэхгүй байж болох ч та заагаад өгөхөд л болно. Учир нь тэд өдөр ирэх тусам цөөрсөөр байгаа шүү дээ.
5
Тэд атаархдаг
Тэд таны залуу нас, эрүүл мэнд, оюун ухаан гээд бүх зүйлд атаархдаг. Өөрөөр, өнгөрсөн үеэ дурсаж гунидаг гэсэн үг юм. Та өөрийгөө тэдний оронд тавиад үзээрэй. Ажилд орох гэтэл тодорхой нас заачихсан байх үед танд ямар санагдах бол? Цаг хугацаа өнгөрөх тусам гоо үзэсгэлэн, эрүүл мэнд төдийгүй боломжууд ч үгүй болдог. Энэ тохиолдолд тэднийг ойлгож, тэдэнд гомдох хэрэггүй бөгөөд хэдэн жилийн дараа та ч гэсэн энэ байдалд хүрж, зурагт үзэхэд саад болж буй чимээ шуугиан ихтэй хүүхдүүд тань таны уурыг хүргэх магадлалтай.