Эрдэст усыг ууж хэвшвэл таны эрүүл мэндэд тустай

Та бид өдөр тутамдаа амьсгалаараа, арьсаараа, шингэнээр эрч хүч, энергиэ тодорхой хэмжээгээр алдаж байдаг. Энэхүү алдсан эрч хүч, энергиэ зохистой хэмжээгээр нөхөхийн тулд байгалиасаа эрдэслэг, олон давхар шүүлтүүрээр шүүгээгүй, цэвэршүүлэх зорилгоор хлоржуулаагүй хамгийн зөв бүтэцтэй усыг хэрэглэхэд хангалттай гэдгийг танд дуулгая.

Эрдэст усыг ууж хэвшвэл таны эрүүл мэндэд тустай

Ундны усны үндсэн найрлагыг тодорхойлох натри, кали, кальци, магни, хлорид, сульфат, гидрокарбонатын ион гэсэн 6 элементийн нэгдлүүд нь Хужирт байгалийн эрдэст усанд маш зохистой хэмжээгээр агуулагдсан байдаг. Хужирт эрдэст усыг тогтмол хэрэглэснээр цээж хорсолтыг намдаах, хоолны шингэц сайжруулах, зүрх судасны үйл ажиллагааг дэмжих, даралт тэнцвэржүүлэх гэх мэт чухал ач холбогдолтой.

Зөв бүтэцтэй эрдэст усыг үдээс хойш 15:00 цагт тогтмол ууж хэвшвэл таны бие организм эрүүл байхаас гадна бие организм нозоорох, залхуурах шинж тэмдэгүүд илрэхгүй, ажлын бүтээмж тань нэмэгдэх болно.

#Монгол_хүн_бүр_эрүүл_байг

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.