Солонгосын "Blackpink" хамтлагийн гишүүд бүгд дунд ангийн боловсролтой нь ил болжээ

Алдартнуудын боловсрол үргэлж л онцлох, чухал сэдвүүдийн нэг байсаар ирсэн. Ялангуяа тайзны урлаг хүчээ авсан энэ үед олон охид хөвгүүд өөрийн мөрөөдлийг биелүүлж тайзан дээр гарах хүслийнхээ төлөө хичээл сургуулиа орхих болжээ. Одод өндөр боловсролгүй байх нь хэвийн үзэгдэл болсон ч олны хайрыг татсан Солонгосын "BLACKPINK" хамтлагийн гишүүд бүгд дунд сургуулийн боловсролтой гэдгийг та мэдэх үү?

Солонгосын "Blackpink" хамтлагийн гишүүд бүгд дунд ангийн боловсролтой нь ил болжээ

Хамтлагийн гишүүд дундаас Ким Жи Сү л ганцаараа ахлах ангид элсэн орж байсан боловч “YG" энтертайментад элсэхийн тулд ахлах сургуулиа орхиж байжээ.

Лиса болон Жэнни нар 14 настайгаасаа YG энтертайментийн "trainee" болсон ба тэд дунд ангиа төгсөөд л түүнээс хойш дахин хичээл сургуульд анхаарлаа огт хандуулаагүй гэнэ.

"BlackPink" хамтлагийн гишүүд дунд ангийн боловсролтой гэдэг мэдээлэл задарснаас хойш цахим сүлжээнд YG компанийн уран бүтээлчид нийтээрээ ерөнхий боловсрол тааруу гэдэг яриа шуугих болжээ.

Шүтэн бишрэгчид уг үйл явдлын тухайд "YG энтертаймент "trainee" нарыгаа сургуулиа төгсөхийг нь дэмждэггүй гэж үү" гэх мэт бухимдсан сэтгэгдлүүд үлдээсэн байна. 

Хэдийгээр оддын тааруу боловсролын түвшин нь шинэ зүйл биш ч "BlackPink" хамтлагийн хувьд хамтлагийн гишүүд нийтээрээ дунд ангийн боловсролтой гэдэг мэдээлэл шүтэн бишрэгчдийг нь багагүй цочроож чадсан байна.

Магадгүй алдартнуудын өндөр боловсролгүй байдал нь нэгэн шинэ хэв маяг болж байж мэдэх юм. Солонгосын эрэгтэй эмэгтэй хамтлагийн гишүүдийн дийлэнхийн боловсрол ахлах ангиас цаашилдаггүй байна. Гэвч цөөнгүй бэлдэгчид өөртөө цаг гарган ахлан анги гэлтгүй их сургуулиа ч дүүргэсэн байдаг ажээ.

Жишээлбэл Солонгосын "Red Velvet" хамтлагийн Еэри нь дуучныхаа хажуугаар ахлах ангиа амжилттай төгсөж байсан бол "Wonder Girls хамтлагийн Сохи болон Сүнми нар дунд ангиа төгсөөд л сургуулиа орхисон байна. Гэхдээ сүүлд нь өөрсдөө сайн дураараа ахлах ангиа ч мөн төгсөөд амжжээ. Сохи өөрийн хичээл зүтгэлээр их сургуульд ч элсэн орсон гэдгийг мэдэх хүн цөөн.

Солонгосын одод боловсролоо төдийлөн чухалчилж авч үздэггүйг шүтэн бишрэгчид нь хүлээн зөвшөөрчээ. Гэвч хэсэг бүлэг хүмүүс олны танил одууд доод тал нь ахлах ангийн боловсролтой байх хэрэгтэй хэмээжээ.

Зарим шүтэн бишрэгчид алдартнуудыг хамгаалан хэлэхдээ: "тэд багаасаа бэлтгэлд ордог учраас суралцах хугацаа ховор байдаг шүү дээ" гэжээ. Өндөр боловсрол давуу тал ч гэлээ бизнесийн ур чадвар сайн бол боловсролыг дээд дунд гэж ялгах үе өнгөрсөн гэж зарим хүмүүс үзэж байгаа юм.

Гэсэн хэдий ч Солонгосын нийгэмд нөлөө бүхий хүмүүс боловсрол муутай байх нь ерөнхий боловсролын сурагчдад болон бага насны хүүхдүүдэд буруу ойлголт тарааж сөргөөр нөлөөлнө гэж үзэж байгаа хүмүүс ч цөөнгүй байгаа ажээ.

Хэдийгээр уран бүтээлчдийн гол ажил нь дуулж бүжиглэх ч "Black Pink" хамтлагийн гишүүдийн боловсрол удаа дараа Солонгосын хэвлэл мэдээлэлд бичигдэн шүүмжлэл аваад байгаа юм. 

Харин тэдэнд үнэхээр өндөр боловсрол хэрэгтэй гэж үү? Та юу гэж бодож байна?

Эх сурвалж: baidu

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()