Дэлхийн бүх баялгийг хүн бүрт яг тэгшхэн хувааж өгвөл юу болох вэ?

Хэрэв дэлхий дээр шударга ёс зонхилон, бүх байгалийн баялаг, хүн төрөлхтний үйлдвэрлэсэн бүхий л бүтээгдэхүүнийг дэлхийн оршин суугчдын дунд тэгш хуваарилсан бол юу болох вэ гэж та гайхаж байсан уу? Бүх цэнгэг усыг долоон хагас тэрбум хүнд тараавал бид илүү сайхан амьдрах уу? Үргэлжлэлийг бидний бэлтгэсэн нийтлэлээс олж уншина уу...

Дэлхийн бүх баялгийг хүн бүрт яг тэгшхэн хувааж өгвөл юу болох вэ?

1 Газар

  • Дэлхийн нийт эх газрын талбай 148,429 сая хавтгай дөрвөлжин км талбайг хамардаг. Тэгэхээр хүн бүр 19,790 хавтгай дөрвөлжин метр талбай газартай болно гэсэн үг.
  • Харьцуулбал: Монакогийн хүн амын нягтрал нэг хавтгай дөрвөлжин километрт 18679 хүн байна. Монголд нэг км.кв газарт 2 хүн.

Газар

2 Алт

  • Түүхийн туршид нийтдээ 187,200 тонн алт олборлосон байна.
  • Хүн бүрт 25 грамм алт ноогдоно гэсэн үг. 
  • Ердийн хуримын бөгж нь гурваас зургаан грамм жинтэй байдаг.

Алт

3 Цэвэр ус

  • Дэлхий дээр 1,386 км куб ус агуулагддаг бөгөөд үүний ердөө 3% нь цэвэр ус юм. 
  • Бүх усны ердөө 0.649% нь л уух боломжтой бөгөөд энэ нь нэг хүнд ойролцоогоор 120 тэрбум литр ноогдоно гэсэн үг. 

Цэвэр ус

4 Газрын тос

  • 2016 оны хувьд дэлхийн газрын тосны батлагдсан нөөц 1707 тэрбум баррель байжээ.
  • Хүн бүр ойролцоогоор 36 мянган литр газрын тостой гэсэн үг юм.
  • Газрын тосны хэрэглээ өнөөгийн байдлаар үргэлжилвэл (нэг хүнд өдөрт 2 литр) энэ нь 50 жилийн турш хангалттай байх болно.

Газрын тос

5 Төмөр зам

  • Дэлхийн төмөр замын нийт урт 1,370,782 км хүрдэг.
  • Хэрэв  төмөр замыг шударгаар хувааж чадвал хүн бүрт 18 см ноогдох юм.

Төмөр зам

6 Ноос

  • Жилд дэлхий даяар 1.160 сая кг ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгддэг.
  • Үүнээс таньд ердөө 155 грамм л ноогдох юм. 

Ноос

7 Coca-Cola

  • 2016 онд тус компани 155 тэрбум литр ундаа савлажээ.
  • Нэг хүнд ойролцоогоор 20 литр ундаа ирнэ гэсэн үг.

Coca-Cola

8 Саван

  • Жилд 4,500 тэрбум килограмм саван үйлдвэрлэгддэг.
  • Нэг хүнд 605 грамм буюу дунджаар зургаан ширхэг саван ноогдоно. Гамтай хэрэглэвэл энэ нь нэг жилийн хугацаанд хангалттай байх ёстой ажээ. 

Саван

9 Тамхи

  • Дэлхийн оршин суугчид жилд дунджаар 5.8 их наяд тамхи татдаг байна.
  • Хүн бүр 773 тамхи авна гэсэн үг юм. 

Тамхи

10 Кофе

  • 2016 онд кофе экспортлогч орнууд нийтдээ есөн сая орчим кг кофе үйлдвэрлэж байжээ.
  • Тэгэхээр 1 хүн жилд дунджаар 1.23 кг кофе л уух боломжтой гэсэн үг юм.

Кофе

11 Хандивласан цус

  • Дэлхий даяар жилд 112.5 сая тун (450 миллилитр)  цус хандивлагддаг бөгөөд энэ нь 50,625 мянган литр юм.
  • Хүн бүрт 6.75 мл цус өгнө гэсэн үг.

Хандивласан цус

12 Гялгар уут

  • Жилд таван их наяд гаруй гялгар уутыг үйлдвэрээс нийлүүлдэг ажээ..
  • Жилд 700 ширхэг уут танд хангалттай байх болов уу?

 

Гялгар уут

13 Шар айраг

  • Дэлхийн шар айргийн үйлдвэрлэл 2016 онд 190.92 сая кило-литр байжээ.
  • Нэг хүнд ногдох хувь нь 25 литрээс бага байх юм.

Шар айраг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()