Тэд Зимбабвегийн хүн амын гуравны хоёр шиг талханд дугаарлан зогсдоггүй. Харин тэд дэлхийн хамгийн үнэтэй машин жолоодож, хэдэн мянган долларын үнэтэй ундаа уудаг.
Дэлхийн хамгийн ядуу хоёр орны элит хүүхдүүдийн хувьд алтаар чимэглэсэн хувийн онгоцоор Парис эсвэл Дубай руу нисэх нь хэвийн үзэгдэл болжээ. Тэдний хувьд хамгийн чухал зүйл бол нийгмийн цахим сүлжээнд эд баялгаа гайхуулах юм.
24 настай Роберт Мугабе, 20 настай Чатунга Мугабе нар
Тэд "Гүччи" хочтой ээжээсээ, мөн тус улсын ерөнхий сайд агсан эцгээсээ дутахааргүй тансаг байдлыг эрхэмлэдэг ажээ.
Түрүү жил Мугабегийн бага хүү 2 ширхэг "Rolls-Royce" машин авснаа гайхуулсан бол саяхан Бэтмэний унадаг Batmobile-ийг Дубайд хөлөглөн явж байгаа зургаа харуулсан юм. Мөн том хүү нь алтаар чимэглэсэн хувийн онгоцоороо аялж байгаа зургаа Инстаграмдаа оруулжээ.
Гадаад байдалдаа ч Мугабегийн хүүхдүүд мөнгө хэмнэдэггүй ажээ. Саяхан тэд Жузеппе Занотти дизайнерын матрын арьсан гутал авснаа гайхуулсан юм. Энэ нь ойролцоогоор 14 мянган ам.долларын үнэтэй ажээ.
Бага хүү Роберт нь өөртөө уруулын будгаар бууддаг алтан гар буу хийлгэж авчээ.
Түүний ах Чатунга нь Африк тивийн хамгийн жигшүүртэй хүмүүсийн нэг хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр бичдэг байна. Хоёр долоо хоногийн өмнө тэрээр алмаз суулгасан "Rolex" цагийг элит "Ace of Spades" шампанскаар угааж байгаа бичлэгээ нийтэлсэн.
Гэхдээ Зимбабвегийн ерөнхий сайд агсны хөвгүүд ард түмний 93 хувь нь ядуу амьдардаг улс оронд өөрсдийн хүслээр их хэмжээний мөнгө зарцуулдаг цорын ганц хүмүүс биш юм. Жишээлбэл, магнат, улс төрч Филип Чианы 28 настай охид болох Ванесса, Мишель нарыг авч үзье. Тэдний аав нь Мугабегийн төрөл садан бөгөөд түүний хөрөнгө нь 280 сая доллар юм.
Ванесса Чиронга
Хэдийгээр Мишель эцгийнхээ өв хөрөнгөөр бус өөрийнхөө хүчээр даруухан амьдардаг гэж өөрөө ярьдаг ч түүний Интсаграм хаяг тэс өөр зүйл өгүүлдэг.
Мишель Чиронга
Мишель 100,000 долларын үнэтэй 2013 оны "Land Rover Victoria Beckham" жолоодож, 65,000 долларын өртгөөр Сейшельд бал сараа өнгөрөөснөө хямдхан амралт гэж нэрлэдэг нэгэн.
Баян чинээлэг бизнесмений охид үнэтэй арьс, арслангийн арьсан цүнх худалдаж авдаг.
Зимбабвегийн өнөөгийн инфляцын түвшин 384% байгаа бөгөөд хүн амын 93% нь ядуурлын түвшнээс ч доогуур амьдарч байгаа юм.
33 настай Гениус Кадунгуре "Rolls-Royce" унадаг бөгөөд Анголын агаарын тээврийн компанид түүхий эдийн нийлүүлэх бизнес эрхлэн карьеараа эхлүүлсэн ажээ.
Сидней Хамбира инстаграм дээрээ баян тансаг байдлаа гайхуулах дуртай нэгэн. Түүний эцэг Сидней Срим бол Зимбабвегийн хамгийн баян хүмүүсийн нэг юм. Учир нь Мугабе түүнд улс орны дэд бүтцийг хөгжүүлэх бүх гэрээг өгсөн ажээ.
Мөн Христийн шашны номлогчид бол Зимбабвед сайхан амьдардаг бүлэг хүмүүсийн нэг. Тэд тив даяар аялж, Мадоннагийн концерттой адил хэмжээний үзэгчид цуглуулан номлолоо айлддаг.
Эдгээрийн нэг нь Вэберт Ангел бөгөөд тэрбээр "The Billion" группийн гүйцэтгэх захирал юм.
Номлогч зугаацах дуртай бөгөөд төрсөн өдрөө л гэхэд 32 мянган ам.доллараар тэмдэглэжээ.
Саяхан Вэберт Ангел шар өнгийн "Lamborghini" машины хажууд зогсож буй зургаа цахим сүлжээнд нийтлэхдээ: "Мөнгө бол оюун ухаанаар олддог зүйл тул тэнэгүүдийг тэвчдэггүй" гэсэн тайлбар бичжээ.
Уберт Ангел баялгаа оюун ухаанаараа олсон хэмээн тайлбарлаж, нийгмийн сүлжээнд "ядуурал бол тэнэгүүдэд тулгардаг асуудал" хэмээжээ.
Харин Викнелл Чивайогийн хувьд тэр бол Зимбабвегийн залуу баячуудын хамгийн их мөнгөтэй нь юм. Тэрээр Хараре хотод хэд хэдэн үл хөдлөх эзэмшдэг, хамгийн сүүлийн үеийн машин жолооддог бөгөөд ялангуяа АНУ-ын үнэтэй дизайнерын хувцас, машин худалдаж авдгаараа алдартай нэгэн.
Мугабе нэгэнт үхсэн тул Зимбабвегийн томоохон баячуудын хувь заяа хэрхэн өөрчлөгдөх нь тодорхойгүй байна. Гэсэн хэдий ч тэд эх орныхоо бусад иргэдээс илүү муу байдалд орох магадлал багатай юм.