1
Жолооны хүрд
Та өдөр бүр машинаа угааж цэвэрлэх шаардлагагүй ч жолоо барихаасаа өмнө дор хаяж нэг удаа жолооны хүрдээ цэвэрлэх хэрэгтэй юм.
2
Бөгж
Хэрэв та бөгжөө хэзээ ч тайлж авдаггүй бол өдөр бүр цэвэрлэх хэрэгтэй. Судалгаагаар бөгж зүүдэггүй хүнийхээс бөгж зүүдэг хүний гар илүү бактеритай гэж гарчээ.
3
Шүршүүр
Шүршүүрийн толгойн тогтмол усны урсгал нь өөрөө өөрийгөө цэвэрлэнэ гэсэн үг биш юм. Бактериуд шүршүүрийн толгойд үржих эрсдэлтэй бөгөөд энэ нь уушгины өвчлөл авах шалтгаануудын нэг болдог ажээ.
4
Хаалганы бариул
Бохир гараараа өдөр бүр хүрдэг зүйлүүдийн нэг бол хаалганы бариул юм. Эдгээр нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх олон зуун бичил биетнийг гадаргуу дээрээ тээдэг тул зайлшгүй өдөр бүр цэвэрлэх хэрэгтэй.
5
Компьютерийн гар
Бидний компьютер өдөр бүр ашиглагддаг тул энэ нь хэд хэдэн төрлийн бактерийн эх үүсвэр болдог байна. Бактерийн эсрэг нойтон алчуураар энгийн цэвэрлэгээ хийх нь бохирыг мэдэгдэхүйц бууруулахад тустай байдаг тул ийм энгийн аргаар өдөр бүр комьютерийн гараа цэвэрлэх нь зүйтэй.
6
Удирдлага
Байнга ашиглагддаг мөртлөө үргэлж цэвэрлэгээний гадна үлддэг бас нэгэн хэрэгсэл бол удирдлага юм.
7
Гэрлийн унтраалга
Гэр орноо цэвэрлэж байх үед гэрлийн унтраалга нь ихэвчлэн анзаарагдаагүй өнгөрдөг боловч энэ нь нян, бактерийг ихээр агуулдаг газар юм. Үүнийг зочид буудлын өрөөний хамгийн бохир газруудын нэг болохыг тогтоожээ.
8
Ариун цэврийн өрөөний угаалтуур
Угаалтуур дээр ямар ч үед 50,000-аас дээш нян бактер амьдарч байдаг. Иймд угаалтуураа өдөр бүр нянгийн эсрэг уусмалаар арчиж байх хэрэгтэй.
9
Шүдний сойз
Хоолны үлдэгдэл, шүдний өнгөр нь өдөр бүр шүдний сойзонд наалддаг. Түүнчлэн, бидний ихэнх нь угаалгын өрөөнд шүдний сойзоо ил задгай байлгаснаар, сойз нь олон төрлийн бактерийг үржүүлдэн . Тийм ч учраас өдөр бүр шүдний сойзоо угааж, бактерийн эсрэг амаа зайлж угаах нь зүйтэй.
10
Цонхны тавцан
Тоос, тоосонцор нь цонхны тавцан дээр үлдэж, хүнийг унтаж байхад харшил хөдөлгөдөг. Унтахаасаа өмнө өдөр бүр цонхны тавцангаа арчиж хэвшээрэй.