Сансарт хүн нас барвал юу болох вэ?

2020-08-19, 17:23
61,807

Хүн үхсэний дараа бие нь хэрхэн өөрчлөгддөгийг бид мэддэг. Эдгээр үе шатууд нь амьсгал хураасны дараа шууд л явагдаж эхэлдэг бөгөөд хэдхэн цаг өнгөрсөн ч мэдэгдэхүйц өөрчлөлтүүд гарсан байдаг шүү дээ. Тэгвэл дэлхийгээс тэс өөр сансар огторгуйд хүн үхвэл бие организмд нь ямар өөрчлөлтүүд гардаг бол?

Сансарт хүн нас барвал юу болох вэ?

Дэлхий дээр гарах өөрчлөлтүүд

Энгийн уур амьсгалд хүний бие эхлээд цайж, цагаарч эхэлдэг бөгөөд эдгээр нь цусны эргэлт зогсдогтой холбоотой юм. Зүрхний үйл ажиллагаа зогсох үед бие доторх шингэн таталцлын хуулийн дагуу биеийн доод хэсэгт хуримтлагддаг.

Хэсэг хугацааны дараа хүний биеийн булчин мод шиг хатуу болон хөшдөг. Бие дулаанаа алдаж хэм нь өөрчлөгддөг ч энэ нь хүрээлэн буй орчин, өөхлөлт, бие доторх эм, согтууруулах ба мансууруулах бодисуудаас хамаардаг байна. Биеийг задалдаг олон төрлийн бактериуд мөн томоохон үүргийг гүйцэтгэдэг ажээ. Мэдээжийн хэрэг удаан хугацаа өнгөрөх тусам хүний арьс илжирч танихад хэцүү болж ирдгээс гадна энэ бүгд маш муухай үнэр гаргадаг нь мэдээжийн хэрэг. 

Хүн төрөлхтөн уг процессыг удаашруулах олон арга бий болгосон дотор хамгийн амархан нь хөлдөөх бол хэцүү нь янз бүрийн түрхлэг түрхэх аргууд юм. 

Сансарт

Харин сансрын орон зайд дэлхий дээрхээс тэс өөр өөрчлөлтүүд гардаг байна. Хүний цогцос сансарт хамгаалалтын хувцасгүйгээр байлаа гэж төсөөлөөд үзье. Хэрэв дотоод болон гадаад температур нөлөөлөхгүй бол цогцос тэр дороо нэвт хөлдөх болно. 

Одоогоор шинжлэх ухаан ийм нөхцөлд цогцос хэдий хугацаанд өөрчлөлтгүй орших боломжтойг тодорхойлж чадаагүй байгаа юм. Магадгүй дэлхий болон одонд татагдан ойртохгүй л бол цогцос хязгааргүй хугацаанд сансарт хөвөн орших магадлалтай.

Харин дулааны эх үүсвэр цогцост нөлөөлсөн тохиолдолд нөхцөл байдал өөрөөр эргэнэ. Жишээлбэл, хэрэв цогцос атмосферийн дээд давхаргад байвал бие нь халах боловч шатахгүй. Цогцос шингэнээ алдаж, хатаасан махтай төстэй болж эхлэх бөгөөд хүрээлэн буй орчин нь цогцсыг ариутгана. Бичил биетүүд задралын үйл явцад гол үүрэг гүйцэтгэдэг тул ямар ч онцгой өөрчлөлтгүйгээр цогцос олон жилийн турш тойрог замд байх боломжтой юм. 

Хэрэв бие хамгаалалтын хувцсан дотор байвал халаалт ажиллах эсэх нь чухал юм. Хэрэв хувцасны халаалт ажиллаж байвал бактери үржихэд таатай хэм хүрэх хүртэл цогцос дотроосоо илжирч эхлэнэ. Хэрэв дулааны эх үүсвэр байхгүй бол цогцос хамгаалалтын хувцас дотроо хөлдөх ажээ. 

Гэхдээ энэ бол зөвхөн онол гэдгийг сануулж хэлэх нь зүйтэй. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()