Машин дээр нь үүрээ засч, өндөглөсөн шувуунд Дубайн ханхүү унаагаа "бэлэглэжээ"

Дэлхийн хаана ч шувуу үүрээ зассан газрыг орхиж явах ёстой гэсэн бичигдээгүй дүрмийг хүмүүс дагадаг. Тэгвэл Арабын Нэгдсэн Эмират улсын угсаа залгах ханхүү дээрх дүрмийг мөн л дагасан бөгөөд түүний хийсэн үйлдлийг цахим орчинд олон хүн магтаж байгаа гэнэ. 

Машин дээр нь үүрээ засч, өндөглөсөн шувуунд Дубайн ханхүү унаагаа "бэлэглэжээ"

Ханхүү Хамдан ибн Мохаммед Аль Мактумын "Мерседес" автомашин дээр шувуу үүрээ зассан байжээ. Тус машин дээр эцэг эх шувууд өндгөө хамгаалан сахиж байгааг харсан ханхүү машинаа огт унахгүй орхиж, нэг ёсондоо тэрхүү шувуунд "бэлэглэхээр" шийдсэн байна.

Тэрбээр үүрээ барихаас эхлээд өндөг нь хагарах хүртэлх үйл явцыг бичиж авсан бөгөөд түүнийгээ цахим орчинд байршуулжээ. 

Ханхүү бичлэгийн доор "Заримдаа амьдрал дахь жижиг зүйлсийг хамгаалах хэрэгтэй" гэж бичсэн байна. 

Ханхүү Шейх Хамдан ибн Мохаммед Аль Мактум нь байгаль орчинд хайртай, амьтдад энэрэнгүй ханддаг нэгэн.

Түүнийг 2018 болон 2019 оны зун Монголд амралтаараа ирж энэ тухай зургуудаа өөрийн Инстаграмд хуваалцаж байснаар нь бид танина.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()