Модноос өлгөдөг майхан Европт эрэлт ихтэй байна

Хөл хорионы үед аяллыг амттай болгох олон шинэ сонин аргуудыг сэдсэн хүмүүс цөөнгүй. Бельгичүүл амьдардаг хотоосоо холдолгүйгээр амралтын цогцолбор, хөтөлбөрүүдийг зохион байгуулж эхэлжээ. Тэгвэл зай барих дүрмийг зөрчихгүйгээр, онгон байгалийн дунд модноос өлгөөд л амрах боломжтой нэгэн майханг санаачилсан байна.

Модноос өлгөдөг майхан Европт эрэлт ихтэй байна

Хачирхалтай хэлбэртэй энэхүү майхныг Белгийн Лимбургт амьдардаг Дани залуу Дре Вапенар зохион бүтээжээ. 90-ээд оны сүүл үед тэрээр майханг газарт барилгүйгээр модноос өлгөх санаагаа олсон байна.

Шөнийг тухтай өнгөрүүлэх боломжтой тус майханг олон нийтэд үзүүлэх туршилтын зорилгоор анх байгаль орчны төлөө тэмцэгчид хэрэглэж байжээ. Дараа нь задгай фестивалиудад хааяа харагддаг байсан ч, жинхэнэ загвар өдийг хүртэл олон нийтэд дэлгэгдээгүй байсан юм.

"Дусал" хочтой энэхүү майхан өдгөө ихэвчлэн Бельги, Америкийн цэцэрлэгт хүрээлэнгүүд болон Франц, Недерландад үзэгддэг ажээ. Ашгийн бус зөвхөн урлагийн зорилгоор бүтээсэн тул цөөхөн хэд үйлдвэрлэгдэн, маш үнэтэйгээр зах зээлд нийлүүлэгдэж байсан аж.

Цар тахлын үеэр хүмүүс  гадаад руу аялахгүй байгаа тул нөхцөл байдал эргэж, байгальдаа ээлтэй эко жуулчлал дэмжигдэж байна. Хүмүүс өөрсдийн амьдардаг жижиг ч болов гоо үзэсгэлэнг биширч эхэлжээ.

Одоо Бельгийн Борглун дахь зэрлэг байгальд орших амралтын газар зөвхөн энэ майхныг ашигладаг ба хүмүүст аюулгүй, дурсамжтай аяллыг санал болгож байна. Энэ жил хүмүүсийн анхаарлын төвд өртөөд байгаа тус газар одоогоор өрөө захиалах боломжгүй ажээ.

Харьяа дүүргийнх нь аялал жуулчлалын хэлтсийн дарга Катриен Хүби "Хавар аялахаар төлөвлөж байсан ч чадаагүй хүмүүс зун хол замыг туулахгүйгээр ресорт амралтуудад зочлох боломжтой болоо шүү дээ" хэмээн хэлсэн байна.

Модон дээрх байшин болон жуулчлалын майхан хоёроос санаа аван бүтээсэн ба дээрээ дээвэртэй, орыг орлох гудастай, цайлах тавцантай, эд юмсаа хадгалах зайтай боловч тансаг гэхэд хэцүү.

2 цонхтой, шатаар дамжин майхан руу орох боломжтой. Ариун цэврийн өрөөний талаар санаа зовох хэрэггүй. Амралтын газрын цогцолбор дээрх угаалгын өрөөг ашиглаж болно. Мах шарах хэсэг болон байгалийн дунд нууцхан болзоог зохион байгуулах гээд бүх талаар хангаж өгөх ажээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()