"Гандан буурахгүй" Ган-Эрдэнийн сэтгэл хөдөлгөм түүх

Шаргуу зан, цөхөршгүй оролдлого нь Тэрүнофүжи Ган-Эрдэнэд эзэн хааны цомыг дахин авчирлаа. Жилийн өмнөхөн л зодог тайлах тухай бодож байсан хуучин озэки маань 2015 онд үзүүлж байсан амжилтаа давтаж, Токиогийн сүмогийн ордонд түрүү бөхийн шагналыг хүртжээ. 

"Гандан буурахгүй" Ган-Эрдэнийн сэтгэл хөдөлгөм түүх

Маэгаширагийн 17-оос буюу дээд зиндааны хамгийн доод чансаанаас босч барилдсан Тэрүнофүжи тэмцээний сүүлийн өдөр сэкивакэ Митакеумиг даван башёд түрүүлэх нь тодорхой болсон юм.

Өдгөө 28 настай монгол эрийн хувьд цар тахлаас болж 3 сараас хойш зохион байгуулагдаагүй байсан башёд 13 даваа, 2 унаатайгаар ийнхүү манлайлжээ.

Тэрээр хамгийн сүүлд 2015 онд эзэн хааны цомыг хүртэж, озэки цолтой болж байв.

Энэхүү амжилтыг үзүүлэхээс өмнө Тэрүнофүжи 2018 оны нэг сараас хойш дээд зиндаанд огт барилдаагүй байсан юм.

Тэрээр чихрийн шижин болон бусад өвчнөөр шаналж байсны зэрэгцээ өвдөгний хүнд бэртлээс болж томоохон хагалгаанд орсон тул мэргэжлийн карьераа үргэлжлүүлэх нь эргэлзээтэй болоод байлаа.

"Баруун өвдөгний урд чагтан холбоос огт байхгүй. Зүүн өвдөгний менискус зөөлөн эд бас байхгүй болсон. Зүүн тохойны мөгөөрс гэмтэлтэй. Цөсний чулуутай. Гепатит С вирустэй. Чихрийн шижин бас туссан. Үнэхээр ямар ч боломж алга. Бас шээс цустай гарч байсан" хэмээн тэрээр Японы Чүничи сонинд ярьж байжээ.

Ингээд гэмтлийн улмаас амжилт муудсан тул 2018 оны 5-р сард Жюрёо зиндаа руу унажээ. Улмаар 4 башё дараалан өнжиж, 2019 оны хавар дэвжээн дээр дахин гарахад мэргэжлийн сүмогийн доороосоо 2 дахь зиндаа Жониданд, чансааны 48-рт эрэмбэлэгдэн барилдах болсон байлаа.

Хэдий дээд зиндаанаас Жонидан хүртэл унасан анхны сүмоч болсон ч тэрээр шаргуу зан, төрөлхийн авьяас юунд хүргэхийг үзүүлж 2-хон жилийн дотор эргээд Жюрёо зиндаа руу дэвшсэн байна.

Гэмтэл нь бүрэн эдгээгүй байсныг үл харгалзан тэрээр Жюрёо зиндаанд хоёр башё барилдахдаа 13-2 болон 10-5 амжилтыг үзүүлэн дээд зиндаа руу өгсөх болзлоо хангажээ.

"Намайг доод зиндаа руу унасан ч гэсэн гэр бүл, дэвжээний багш, гишүүд гээд дэмжиж буй хүмүүс олон хэвээр байлаа. Тэдний дэмжлэгийн ачаар би эргэн ирж чадлаа... Өнгөрсөн хугацаанд их олон зүйл тохиолдсон энэ өдрийг үзэх хувь ирдэг юм байна. Хичээсэн, түүнийгээ үнэлүүлсэн гээд инээж байх өдөр ирнэ гэдэгт би итгэлтэй байсан" хэмээн тэрээр сурвалжлагчдад ярьжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()