Эмгэнэлт амьдралыг туулсан Польш зураачийн айдас төрүүлэм бүтээлүүд

20-р зууны хамгийн алдартай Польш зураачдын нэг болох Здзислав Бексиньски (Zdzislaw Beksinski) бараг л хэзээ ч өөрийн бүтээлүүддээ нэр өгч байгаагүй. Тийм ч учраас түүний содон бүтээлүүд бүтэл бүхэн ертөнц мэт мэдрэгддэг байв. Аймшгийн ертөнц, цөхрөл гээд та түүний бүтээлээс тун хачирхалтай мэдрэмжүүдийг авах нь лавтай. Харанхуй амьдралын хонгил бусдын анхаарлыг ихээр татдаг байсан тул тэр Баруун Европ, Япон болон АНУ-д ихээхэн нэр хүндтэй байсан. Гэвч энэ нь түүнийг эмгэнэлт үхлээс авраагүй юм.

Эмгэнэлт амьдралыг туулсан Польш зураачийн айдас төрүүлэм бүтээлүүд

Бексиньски уран барималч, гэрэл зураг, график гэх мэт урлагийн олон салбарт өөрийгөө туршиж байсан. Харин уран зурагт 1960-аад онд хөл тавьжээ. Түүний эхний бүтээлүүд абстрактхэв маягийн байсан бол сүүлд нь сюрреал болж хувирсан юм. Зураач хүмүүст зүүдээ бодитоор харж буй мэт мэдрэмж төрүүлтлээ хичээх ёстой гэж боддог байсан байна. Үүгээр түүний бүтээлүүдийн деталь мөн гүн утгатай элементүүдээр дүүрэн байдгийг тайлбарлаж байгаа юм. Нэг үгээр бол алдарт зураач урлагийн боловсролгүй байсан ажээ. 

1980-аад оны дунд хүртэл түүний бүтээлүүдийн оргил үе байсан бөгөөд "фантастик" үе гэж нэрлэгддэг байжээ. Тухайн үеийн бүтээлүүдэд аймшигтай биетүүд болон ер бусын архитектурууд зонхилдог байсан юм. Зураач өөрийн бүтээлүүдээ хөгжилтэй харагддаг, үүнээс хэн ч айдас мэдрэх ёсгүй хэмээдэг байжээ.

Бүх бүтээлүүдээ туурвиж байхдаа тэрээр классик дуу сонсдог байсан. 1990-ээд онд Бексиньски тоон технологитой танилцан уг төрөлд анхаарлаа хандуулсан байна. 

Түүний хувийн амьдралын тухай яривал Бексиньски өөрийн эхнэр Зофье болон хүү Томашийн хамтаар Варшавт амьдардаг байсан. Гэвч түүний эхнэр хорт хавдраас болж өөд болсны дараагаар хүү нь амиа хорлон үхсэн юм. 

2005 оны 2-р сарын 22-нд Бексиньски 75 насандаа гэрийнхээ үүдэнд нас барсан байдалтай олдсон бөгөөд түүнийг алдарт зураачийн гэрийн үйлчлэгчийн 19 настай хүү мөнгө зээлсэнгүй гэж алсан ажээ. 

Ингээд та бүхэнд түүний бүтээлүүдээс түүвэрлэн хүргэж байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()