Дэлхий дээрх хамгийн бохир 10 газар

Эрдэмтдийн 99% нь дэлхийн цаг уур маш хурдацтай өөрчлөгдөж байгаа дээр санал нийлдэг. Харин үлдсэн хувьд нь газрын тос олборлогчид болон бусад компаниуд бодит байдлыг нуухын тулд хангалттай мөнгө төлдөг аж.

Дэлхий дээрх хамгийн бохир 10 газар

Нүүрстөрөгчийн давхар исэл бол уур амьсгалыг дулааруулж байгаа олон шалтгаануудын дөнгөж нэгхэн хэсэг нь. Үүнээс илүү аюул учруулдаг зүйл бол метан бөгөөд энэ нь нүүрстөрөгчийн давхар ислээс 17 дахин хортой аж. 

Далай дахь мөснүүд хайлах тусам газрын гүнд "нуугдсан", сая сая жилийн настай метан гарч ирэх бөгөөд хэрэв Гренландын 2.3 км куб хэмжээтэй мөс хайлбал дэлхийн далайн түвшин 7.2 метрээр нэмэгдэж, хамгийн их хүн амтай газрууд усан автсан байх болно. Одоохондоо хамгийн том мөсөн бүрхүүл хэзээ хайлахыг мэдэхгүй ч хамгийн том нь буюу Антарктидийн мөсөн бүрхүүл аль хэдийнээ хайлаад эхэлсэн. 

Тэгвэл дэлхий дээр цаг хугацаанаас өөр юу ч аварч чадахааргүй болсон бохир газруудын талаар та бүхэнд хүргэж байна.

 

10 Агбогблоши, Гана

Бидний хаядаг электрон барааны ихэнх хувь нь Гана улсын хогийн цэгүүд дээр очдог. Уг газар дахь мөнгөн усны хэмжээ АНУ-д зөвшөөрөгддөг хэмжээнээс 45 дахин их байдаг байна. Ойролцоогоор Ганын 250 мянга иргэн эрүүл мэндээ аюулд оруулан энд амьдардаг ч хамгийн их аюулд ордог хүмүүс бол хаягдлаас дахин боловсруулах боломжтой металл хайдаг ажилчид юм. 

Агбогблоши, Гана

9 Норильск, ОХУ

Нэгэн цагт энд хэлмэгдэгсдийг шийтгэх газар байдаг байв. Анхны уурхайнууд 1930-аад онд бий болсон ч тухайн үед хэн ч экологийн талаар бодох сөхөөгүй байж. Энд дэлхий дээрх хамгийн том хүнд металл хайлуулах цогцолбор байдаг ба жил бүр ойролцоогоор 2 сая тонн хүхрийн давхар ислийг агаар мандалд ялгаруулдаг. Норильскийн уурхайчдын дундаж наслалт дэлхийн хүн амын дунджаас 10 жилээр бага байдаг байна.

Норильск, ОХУ

8 Нигер гол, Нигери

Голын ойролцоох бүс нутгаас өдөр бүр 2 сая баррель газрын тос гарган авдаг байна. Үүний 240 мянган баррель нь Нигер голын адаг руу цутгадаг. 1976 оноос 2001 оныг хүртэл газрын тос гол руу асгарсан явдал 7 мянган удаа гарч байсан бөгөөд цэвэрлэх ажиллагаа хийгдсэн нь гарын арван хуруунд багтахаар цөөхөн.

Голд асгарсан нефть агаарыг их бохирдуулсны зэрэгцээ ойр орчмын ургацад нөлөөлж хүүхдүүдийн хоол боловсруулах системийн өвчлөл, хорт хавдар, үргүйдэл үүсгэж байгаа нь тодорхой болжээ.

Нигер гол, Нигери

7 Матанса-Риачуэло, Аргентин

Ойролцоогоор 15 мянган компани Аргентины нийслэл Буэнос-Айресын төвөөр урсах Матанса-Риачуэло гол руу хортой хаягдал  усаа цутгадаг байна. Тэнд амьдардаг иргэд цэвэр усны нөөцгүй бөгөөд энд суулгалт, хавдар, амьсгалын замын өвчнүүд түгээмэл байдаг болжээ. 

Матанса-Риачуэло, Аргентин

6 Хазарибагх, Бангладеш

Бангладеш дахь арьс ширний үйлдвэрүүдийн 95% нь Хазарибагхд оршдог бөгөөд энд бусад улсуудтай харьцуулахад хоцрогдож, хориглогдсон арга ашигладгаас гадна ойролцоогоор 22 мянган куб-литр хортой брдисуудыг томоохон гол руу урсгадаг байна. Эдгээр хаягдалд байдаг 6 валентийн хром нь хорт хавдар үүсгэдэг аж. Нутгийн иргэд үүнээс болж үүсэн янз бүрийн арьсны эмгэгүүд, толгой эргэх, бөөлжих зэрэгтэй дасан зохицож амьдрахаас өөр аргагүй байдаг. 

Хазарибагх, Бангладеш

5 Читарум, Индонезия

Энэхүү голд орших хөнгөн цагааны хэмжээ АНУ-ын хүрээлэн буй орчныг хамгаалах газрын тогтоосон хэмжээг мянга дахин давдаг. Үүнээс гадна энд марганец, төмөр, хөнгөн цагааны хортой нэгдлүүд байдаг ажээ. Читарум голын эрэг бүхэлдээ хорт хаягдлаар дүүрсэн байдаг.

Азаар эрх баригчид голыг цэвэрлэх ажлыг Азийн банкнаас авсан 500 сая ам.долларын өрөөр хийхээр болсон юм.  

Читарум, Индонезия

4 Дзержинск, ОХУ

1930 оноос 1998 оныг хүртэл энэхүү хотод ойролцоогоор 300 мянган тонн хортой химийн хаягдал хаягдсан байна. 2007 онд Дкержинск Гиннесийн номд Дэлхий дээрх хамгийн хортой хотоор тодрон орсон юм. Уг газрын усанд хийсэн шинжилгээгээр фенол, диоксины хэмжээ байх ёстой нормоосоо мянгаар давсан гэж гарч байжээ. Эдгээр нь хорт хавдар үүсгэж тахир дутуу болгох өвчлөлүүдийг бий болгодог ажээ. 2006 онд 245 мянган иргэнтэй энэхүү хотын дундаж наслалт: эмэгтэйчүүд-47, эрэгтэйчүүд 42 байсан юм. 

Дзержинск, ОХУ

3 Чернобыль, Украин

Чернобылийн атомын станц дээр гарсан дэлбэрэлт түүхэн дэх хамгийн аймшигтай дэлбэрэлтэд тооцогддог. 

Дэлбэрэлтээс үүссэн радиацын хэмжээ Хиросима болон Нагасакийн бөмбөгдөлтөөс 100-гаар илүү байсан юм. 

Чернобыль, Украин

2 «Фукушима Даичи», Япони

Хүчтэй газар хөдлөлтийн- цунамийгийн улмаас Фукушимагийн цөмийн цахилгаан станц усанд автаж, 2011 оны 3-р сарын 11-нд хамгийн аюултай дэлбэрэлт болсон юм. Одоогийн байдлаар ойролцоогоор 280 мянган тонн ус химийн хаягдлын хамтаар энэхүү станцад агуулагддаг. Тухайн үед гал унтраагчид роботуудыг ашиглах гэж оролдсон ч ойртох тусам хайлж байсан тул бүтэлгүйтэж байжээ. 

«Фукушима Даичи», Япони

1 Карачай нуур, ОХУ

Карачай нуур Дэлхий дээрх хамгийн бохир газарт тооцогддог. Энэ нь цөмийн зэвсгийн бүрэлдэхүүн хэсэг, изотоп үйлдвэрлэдэг "Маяк" үйлдвэрлийн хажууд байрладаг бөгөөд цөмийн түлшээ хадгалах, нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулдаг газар нь Карачай юм.

Уг үйлдвэр 1950 оноос хойш хаягдлаа Карачай нуур руу хаяж байгаа бөгөөд энэ нь 1990-ээд оныг хүртэл нууцлагдсан байжээ. Тухайн үйлдвэр дээр хэд хэдэн цөмийн дэлбэрэлт болж хортой бодисууд нь нуур руу орж байсан байна. 

Карачай нуур, ОХУ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()