Биедээ өөрчлөлт хийх дуртай 25 настай Австрали эмэгтэй интернетэд их алдартай.
Амбер 600 шивээсээ хийлгэхдээ л 50 мянган Австрали долларыг зарцуулсан гэнэ. Гэвч тэр үүгээр зогсолгүй чихэндээ асар том нүх үүсгэж, уруул хөхөө томруулан, хэлээ голоор нь сэтлүүлж, нүдний цагаанаа хүртэл цэнхрээр шивүүлэхдээ нийт 70 мянган Австрали долларыг төлсөн байна.
Гэвч тэрээр шивээсгүйгээр өөрийгөө харахыг хүсэв
Tуршилт маягаар бүх шивээсээ будаж найз залуугаа гайхшруулахаар шийджээ
Энэ зурагт Амберын найз шивээсийг ч харагдахгүй болтол нь өө дарах онцгой кремийг ашиглаж байна
Нүүр болон хүзүүндээ шивээсгүйгээр ингэж харагдах нь ээ
Эрэгтэйд ч тэр бүсгүйд ч тэр шинэ төрх нь таалагдсангүй
Tүүний хэлсэнчлэн бие дээрээ зурах сонирхол нь 16 настайгаас нь эхэлсэн гэнэ. Tэр гэрээсээ ч гарч чадахгүй болтлоо өөрийгөө үзэн яддаг, сэтгэл гутралд орсон охин байсан ба шивээс хийлгэх нь тэрхүү өвчинтэйгөө тэмцэх гол хүчин зүйл болжээ.
Tүүний хуучин зураг. 10 жилийн дотор танихын аргагүй өөрчлөгдсөн байгаа биз?
"Өөрчлөгдөхийн өмнө болон дараах зургуудаа харьцуулж үзэхэд би их уйтгартай нэгэн байсан юм шигээ. Би өөрийнхөө гадаад төрхийг үзэн яддаг байсан. Өмнөх зураг дээр байгаа хүн бол би биш. Гэвч би олон жилийн туршид өөрт өөрчлөлт хийх хүсэлтэй байсан ба мөрөөдөлдөө ч хүрч чадсан. Хүн болгон хөгшрөх учир 70 насандаа хөөрхөн гоё харагдах хүн ховор гэж боддог тул ирээдүйд ямар харагдах тал дээрээ санаа зовдоггүй" хэмээн ярьжээ.
Эх сурвалж: Twizz