Сансар огторгуйн тухай төсөөлөлд буумгүй 8 баримт

Огторгуй ертөнцийн тухай бараг бүх баримтууд хүн төрөлхтөнд гайхалтай сонин хачин санагдддаг. Тэгвэл бидний бэлтгэсэн энэхүү мэдээллээс та бүхэн илүү их сонирхолтой баримтыг мэдэж аваарай. 

Сансар огторгуйн тухай төсөөлөлд буумгүй 8 баримт

1 "Вояжер-1" дэлхийгээс ч удаан орших болно

"Вояжер-1" болон "Вояжер-2" судалгааны хөлгүүд хүний ​​гараар бүтээгдсэн аппаратуудын дээд амжилтыг аль хэдийн даван туулж, төгсгөлгүй орон зайд үргэлжлүүлэн аялсаар байна.

Хоёр хөлгийг 1977 онд хөөргөсөн бөгөөд эрдэмтдийн тооцож байгаагаар дээр нь суурилуулсан төхөөрөмжүүд 2030 он хүртэл ажиллаж, харин хөлгийн их бие үүнээс ч илүү хугацаанд оршихоор ажээ. Тэд Нарны аймаг руу 225 сая жилийн дараа буцаж ирэх бөгөөд үүгээр зогсолгүй хэдэн тэрбум жилийн дараа, Нар Дэлхийг устгасан ч аяллаа үргэлжлүүлсээр л байх боломжтой юм. 

"Вояжер-1" дэлхийгээс ч удаан орших болно

2 Кесслерийн нөлөө

Кесслерийн нөлөө хэмээх энэхүү онолоос үзвэл дэлхийн нам тойрог замд гарсан аливаа ослоос үүдэн гамшиг болж, улмаар ойролцоох сансрын орон зай руу нислэг үйлдэх боломжгүй болох юм. 

Энгийнээр тайлбарлавал, татах хүчгүй орон зайд хиймэл дагуул өөр хиймэл дагуултай мөргөлдсөнөөр хоёул жижиг хэлтэрхийнүүд болтлоо сүйрч, тэдгээр хэлтэрхийнүүд нь бусад дагуулуудтай мөргөлдөн улам их сүйрэл авчрах юм. Үүнийг өөрөөр "даалуу нурах" нөлөө гэдэг. Ийнхүү дэлхийг нисдэг хог хүрээлж, хүн төрөлхтөн дэлхийгээс хөөрөх боломжгүй болох ажээ. Одоо дэлхийг тойрон эргэлдэж байгаа хиймэл дагуулууд Кесслерийн нөлөө үүсэхэд хангалттай байгаа юм.

Кесслерийн нөлөө

3 Огторгуй ертөнцөөр "хэсүүчилдэг" өнчин гаригууд

Өөрийн гэсэн тойрог замгүй, хязгааргүй орон зайгаар хэсүүчилж байдаг гаригууд олон бий. Ийм төрлийн гаригууд ихэнхдээ өөр нэгэн өнчин гаригт мөргүүлж тойрог замаасаа гарсан гэж үздэг. Хэрвээ нэг өнчин гариг нөгөөгөө мөргөвөл тэр нь ч мөн дараагийнхаа мөргөдөг ажээ. Ингэж бодохоор уг үйл явдлууд яаг л Кесслерийн нөлөөг бий болгож байгаа юм. 

Огторгуй ертөнцөөр "хэсүүчилдэг" өнчин гаригууд

4 Огторгуйн 95% нь бидний харж, судалж чадахааргүй материудаас бүрддэг

Энэ нь бид сансар огторгуйн 95%-ийг ойлгодоггүй болохын баталгаа юм. Огторгуйн 70% нь харанхуй энергиэс бүрддэг бол 25% нь хар материудаас бүтдэг ажээ.

Огторгуйн 95% нь бидний харж, судалж чадахааргүй материудаас бүрддэг

5 Дэлхий дээрх бараг бүх амьд биетийг хэдхэн секундын дотор гамма-цацрагийн тэсрэлтээр устгах боломжтой

Өдөр бүр сансрын хамгийн хүчтэй дэлбэрэлт болох гамма-цацрагийн тэсрэлт тохиолддог. Ийм нэг дэлбэрэлтээс ялгарах энергийг гаргахын тулд нар 10 тэрбум жилийг зарцуулна. Хэрэв уг дэлбэрэлт Дэлхийгээс 10 гэрлийн жилийн зайд гарвал манай гариг ​​дээрх бүх амьд биетийг сүйрүүлж болзошгүй юм. 443 сая жилийн өмнө гамма-цацрагийн дэлбэрэлт Дэлхий дээрх амьдралын 60 гаруй хувийг устгасан гэсэн таамаг байдаг ажээ.

Дэлхий дээрх бараг бүх амьд биетийг хэдхэн секундын дотор гамма-цацрагийн тэсрэлтээр устгах боломжтой

6 "Их татагч"

Сансрын уудамд "Их татагч" нэртэй татах хүчний гажиг байдаг бөгөөд тэр нь хэдэн арван гэрлийн жилийн зайд байрлах галактикуудын хөдөлгөөнд нөлөөлдөг байна.

"Их татагч"

7 Энэхүү бичлэг дээр нарны аймаг дахь гариг хоорондын зайг харуулсан бөгөөд гэрлийн хурд тийм ч хурдан биш гэдгийг мөн харуулж байна

Хүн төрөлхтөн гэрлийн хурдаар нисэж чадах сансрын хөлөг бүтээж чадлаа ч Нартай хамгийн ойр од болох Альфа Центавр дээр очиход 4 жил шаардлагатай болно.

Энэхүү сайтаас та бүхэн Нарны аймгийн гарагуудын хоорондын зайг тооцож боломжтой. Масштабын хувьд: Сар 1 пиксельтэй тэнцүү аж. 

8 Каррингтоны үйл явдал

1859 онд наран дээр томоохон хэмжээний тэсрэлт болсныг Ричард Каррингтон гэх одон орон судлаач  бүртгэсэн байна. Энэхүү тэсрэлтийн нөлөө дэлхийд 18 цагийн дотор ирж, түүхэн дэх хамгийн том соронзон орны шуурга болж байжээ. 

Тэр үед дэлхий даяар хүмүүс туйлын туяаг харж байсан бөгөөд зарим газар маш тод байсан тул нар мандахтай андуурч байсан юм. Түүнчлэн дэлхий даяар цахилгаан шуудан ажиллагаагүй болж байсан. Орчин үед ийм зүйл болж байна гээд төсөөлөөд үз дээ! 

Каррингтоны үйл явдал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()