360 жилийн турш хэн ч хөдөлгөж зүрхлээгүй шат

Израилийн Иерусалимд орших "Ариун бунхант" (Holy Sepulchre) сүмд "хөдөлшгүй шат" гэх нэртэй нэгэн жижиг модон шат байх бөгөөд түүнийг хэрхэх талаар ойролцоогоор 260 жилийн турш шийдэлд хүрээгүй тул одоо хэр нь байрандаа байдаг аж. Байрладаг сүм нь энгийн нэг сүм биш учир шат нь хүртэл жирийн биш биз ээ. 

360 жилийн турш хэн ч хөдөлгөж зүрхлээгүй шат

Энэхүү шат нь сүмийн цонхны доор ойролцоогоор 1750 оноос хойш байрлаж байгаа гэж үздэг. Өндөр ханаар хүрээлэгдэн орших Хуучин Иерусалим хотын Христийн шашинтнуудын хороололд байрладаг тус сүмийг Есүс Христ цовдлуулан нас барж, эргэн амилсан гэж үздэг ариун газарт босгосон юм. 

Уг сүмийн барилгыг Христийн шашинтнуудын хамгийн анхны 6 бүлэг "Статус кво" хэмээх албан бус хуулийн дагуу хуваан эзэмшдэг байна. Тэрхүү хуулийг 18-р зуунд Османы эзэнт гүрний султан 3-р Осман гаргасан аж.

Сонирхолтой нь "Ариун бунхант" сүмийн бүх зүйлийг дээрх 6 бүлэг хуваан эзэмшдэг мөртлөө шатыг хэн нь авах тухай одоо хүртэл тохиролцоонд хүрч чадаагүй байгаа аж.

Ингээд л шат байрандаа үлдэн "хөдөлшгүй шат" гэх нэрийг авчээ. Гэвч 1997 болон 2009 онуудад ажлын шалтгаанаар хэсэгхэн хугацаанд шатыг хөдөлгөсөн байна.

Сүм рүү орох хашааны гадна Христийн Өргөст Tитэмийг өлгөсөн байдаг

Mөргөл үйлдэж буй эмэгтэй

Дотор нь мөргөл үйлдэж байгаа нь

Сүмийн орох хэсэгт байрладаг Есүсийг оршуулахад бэлтгэж байсан гэгддэг "тослогооны чулууг" үнсэж байгаа хүмүүс

Итгэл үнэмшилдээ үнэнч маш олон хүмүүс үзэсгэлэнт чимэглэлээр гоёсон сүмийн гадна болон дотор хэдэн цагаар мөргөл үйлддэг.

"Church of the Holy Sepulchre"-ийн үүдэнд Есүсийн биеийг бэлтгэж байгааг дүрсэлсэн зураг

Есүс нойрсож байгаа гэх таамаглалтай газрыг 500 жилд хамгийн анх удаа 2016 оны арван сарын 28-нд мэргэжилтнүүд нээж, түүнийг цовдолж хөнөөсөн чулуун хавтанд дүн шинжилгээ хийхийг оролдсон юм. 

Есүс Христийн биеийг энэ газарт байршуулсан гэж итгэдэг

Эх сурвалж: Huffingtonpost

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()