1944 онд дайн дуусах шатандаа орж байх үед хүмүүсийн дундаж наслалттай холбоотой асуудал үүссэн юм. Дайны хөлд нэрвэгдсэн орнуудын хүн ам суманд өртөж бус харин өлсгөлөнгөөс болж ихээр үхэж байжээ.
Урт хугацааны туршид үргэлжлэх хоол хүнс, шаардлагатай амин тэжээлийн хангалтгүй байдал маш их хохирлыг дагуулсан юм. Эмч нарын гол зорилго удаан хугацааны туршид өлсгөлөн байсан ард иргэдийг энгийн амьдралд нь оруулах явдал байв. Уг асуудлыг шийдэх дорвитой ажил хийгдээгүйг олж мэдсэн Ансель Кис эмч өөрийн туршилтыг хийхээр шийдсэн аж.
1
Туршилтанд оролцогчид
Тэр өлсгөлөнгийн туршилтад орох залуучуудыг хайж эхэлсэн бөгөөд үүний гол зорилго нь дайны дараах эцэж туйлдсан хүмүүст туслах байв.
Мэдээж туршилтад оролцох хүмүүс бүгд шаардлага хангахуйц байгаагүй нь тодорхой. 400 хүсэлт гаргасан хүмүүсээс тэрээр 36-г нь сонгож авсан бөгөөд тэдгээрийн ихэнх нь өөрсдийн итгэл үнэмшлээс болж цэрэг татлагад оролцоогүй залуучууд байсан байна.
2
Эхний шат
Туршилтад оролцогчид 1944 оны 11 сард Миннесотад ирж, тэднийг хичээлийн танхим, номын сан болон амралтын өрөөнүүд бүхий Помимо-гийн лабораторид байрлуулжээ.
12 долоо хоног үргэлжилсэн эхний шатанд нэг оролцогчийн өдрийн хоолноос авах илчлэгийн хэмжээ 3200 ккал байсан аж. Бүх оролцогчид яг ижил хэмжээтэй хооллосон бөгөөд өдөр бүр тэдний идэвх, хараа, сонсголыг шалгаж цус, шээс, шүлс, бүр үрийн шингэнийх нь шинжилгээг авч байсан байна.
Мөн тэд угаалгын газарт ажиллахаасаа гадна улс төр болон гадаад хэлний хичээлд сууж 7 хоногт ойролцоогоор 22 км замыг алхаж, өдөрт 1 цагийг гүйж өнгөрүүлдэг байсан юм.
3
Хоёрдугаар шат
Туршилтад оролцогчид турж эцэн, бүгдээрээ адилхан биетэй болох үед тэдний хоолноос авах илчлэгийн хэмжээг хоёр дахин багасгаж мах өгөхөө болин түлхүү будаа, гоймон, талх, байцаа болон төмс өгдөг болжээ.
Харин биеийн хүчний ажлыг нь илүү нэмж 7 хоногт дунджаар 35км газар туулах шаардлагатай болжээ. Үүнээс гадна тэд хийдэг байсан ажлуудаа хийж, хичээлдээ үргэлжлүүлэн суусаар байжээ.
Энэ үед тэдний биед өөрчлөлт хурдацтайгаар гарч оролцогчид маш ихээр ядарч сульдах болсон байна.
Оролцогчдыг өдөрт 2 удаа хооллодог байжээ. Тухайн үед тэд хоолоо тэсэн ядан хүлээдэг болж өөрийн хоолоо дуусаад шууд хоолны газраас гарахгүй бол идэж буй хүмүүсийг харах тэдэнд хэцүү болж эхэлсэн байна.
Хоолны цаг болтол хүссэн хэмжээгээрээ кофе ууж бохь зажлах боломжтой байсан ба хүмүүс ойролцоогоор өдөрт 15 аяга кофе ууж 10-аад боодол бохь зажилдаг байсан ажээ.
Хоёрдугаар шатны эхэнд оролцогчдын дундаж жин нь 70 орчим кг байсан бол төгсгөлд нь тэд 52 орчим кг жинтэй болсон байжээ. Түүнчлэн физиологийн үзүүлэлтүүд нь ихээр өөрчлөгджээ. Жишээлбэл зүрхний цохилтын тоо минутанд 35 болж (туршилтын эхэнд 55 цохилт байсан) буурсан. Зүрхний хэмжээ багасч, цусны хэмжээ 1/10 болтлоо буурсан. Мөн толгой эргэх, булчин өвдөх, чих шуугих зэрэг шинж тэмдгүүдийг хэлдэг байж.
Яваандаа туршилтын бүх оролцогчид цөхрөнгөө барж эхлэв. Тэдний зарим нь зэрлэг, түрэмгий зан авир гаргах болсон байна. 24 настай Франклин Уоткинс бусад хүмүүсийн махыг идэж байна гэж мөрөөддөг байснаа хуваалцаж байжээ. Туршилтын явцад хэд хэдэн оролцогчид тэсгэл алдан хасагдсан ажээ.
Гайхалтай нь, оролцогчид өөрсдийгөө туранхай гэж үздэггүй байсан бөгөөд харин бусад хүмүүсийг илүүдэл жинтэй гэж хардаг байв.
4
Сэргээн засах эмчилгээ
Үүнээс гадна тэд байнга даардаг байв. Арьсан доорх өөхний дутагдал нь дулаан дамжуулалтад нөлөөлж, зун ч гэсэн тэд дотуураа цамц өмсөх шаардлагатай байжээ.
Мөн бас нэг сонин зүйл нь оролцогчид дуу чимээнд хэт мэдрэмтгий болж хоорондоо шивнэж харьцдаг болсон байна. Мөн тэдний ааш авир ч өөрчлөгдөж: тэд ихэнхдээ уурлаж, хэрэлдэж, өөрсдийнхөө зовлонг хэт дөвийлгөх үзэгдэл гардаг байсан ажээ.
Нөхөн сэргээх эмчилгээ 1945 оны 7-р сарын сүүлээр эхэлсэн. Туршилтад оролцсон бүх хүмүүсийг 4 бүлэгт хувааж, тэдэнд илүү тэжээллэг хоол өгч эхлэв. Энэ удаа нэгдүгээр бүлэгт багтсан хүмүүс өдөрт 400 ккал илчлэг хэрэглэж байсан бол хоёр дахь бүлэгт оролцогчид - 800 ккал, гурав дахь нь - 1200 ккал, дөрөв дэх нь - 1600 ккал хэрэглэдэг байсан байна. Үүнээс гадна уургийн бэлдмэл, витаминыг бүх бүлгийн оролцогчдод өгдөг байжээ.
Туршилтанд оролцогч Дэн Миллер 24 долоо хоногийн мацаг барих үеэр (зүүн), нөхөн сэргээх хугацаанд (баруун)
Хамгийн их тэжээл авсан 4-р бүлгийн хүмүүсийн бие нөхөн сэргэж, хэвийн байдалдаа ороход маш удаан хугацаа шаардагджээ. Харин эхний бүлэгт орсон "азгүйчүүд" туршилтын үлдсэн хугацаанд гадаад төрх, физиологийн хувьд огтхон ч өөрчлөгдсөнгүй. Удаан хугацааны өлсгөлөнгийн дараа өдөрт дор хаяж 4000 ккал илчлэг авч байж хэвийн байдалдаа эргэж орох хэрэгтэй болохыг Ансель Киес дээрх байдлаас дүгнэжээ.
Туршилт болон эмчилгээ 1945 оны 10-р сарын 20-нд бүрэн дууссан байна. Үүний дараагаар оролцогчид энгийн үеэсээ хэд дахин их хоол иддэг болсон ч үргэлж өлсөж байгаа мэт мэдрэмжийг мэдэрсээр байсан нь хачирхалтай. Тэр байтугай жилийн дараа ч тэдний байнга өлсөх мэдрэмж арилаагүй байна.
Судалгааныхаа үр дүнгээр Ансель Киес 1950 онд хоёр боть бүхий "Хүний өлсгөлөнгийн биологи" номыг хэвлүүлжээ.