Дэлхийн хамгийн том порно сайт болох PornHub-д өрнөж буй хөдөлгөөнд аль хэдийнээ сая гаруй хүн нэгдээд байна. "abc_ellemenope" гэх хаягтай нэгэн хэрэглэгч хэрвээ бүх бичлэгүүдийг татан буулгахгүй бол хүч хэрэглэх шаардлагатай болох тухай нэгэн сэтгэгдэлд бичиж үлдээжээ.
Халифагийн твиттер хаягтаа бичиж үлдээсэн жиргээ ихээхэн хандалтыг авсан байна. Миа хэлэхдээ порно жүжигчид ямар ч нөхцөлд бичлэгийг устгах эрхгүй байдаг ажээ. Одоо тэрээр тус чиглэлийн бичлэг хийхгүй байгаа бөгөөд өмнө нь ийм зүйл хийсэндээ ихээхэн харамсаж явдгаа хуваалцсан.
"Тэр 11 бичлэг намайг үхтэл минь зовооно. Ямар ч охид бүсгүйчүүдийг ийм зүйлийг туулаасай гэж хүсэхгүй байна."
Мөн тэрээр өөрийн амьдралын "уналтын үед" хийсэн бичлэгүүдээс нь болж хүмүүс түүнийг өөрөөр хүлээж авахаас санаа зовж байгаа талаараа ТикТок хуудсандаа нийтлэжээ.
Тэрээр 2014-2015 онд 3 сарын турш насанд хүрэгчдийн кинонд тоглосон ч, тус салбарт олон жилийг зориулсан хүмүүсээс илүү алдар хүндийг хүртсэн билээ. Жилийн өмнө насанд хүрэгчдийн кинонд тоглоод олсон орлого нь хангалттай биш гэж гомдоллож байсан нь түүнийг интернэт орчинд хэл амны бай болгож байжээ.