Түгээмэл тохиолддог эдгээр тэмдгүүдийн жинхэнэ утга юу вэ?

Бидний танд танилцуулах гэж буй тэмдгүүдийг та өмнө нь хаа нэгтээ харж байсан болов уу. Гэхдээ хүн бүр эдгээр тэмдэгтүүдийн гол утга учрыг төдийлөн мэдэхгүй. Тиймээс бид танд мэдлэгийг нэмэгдүүлэх үүднээс доорх тэмдгүүдийн анхны утгын талаар хүргэе. 

Түгээмэл тохиолддог эдгээр тэмдгүүдийн жинхэнэ утга юу вэ?

1 Сараана цэцэг

Сараана цэцэгтэй сүлдийг Францын хаадуудтай холбож үздэг ч үнэн хэрэгтээ энэ нь өөр утгатай аж. Эрт дээр үед Сараана цэцгийн тэмдэгтийг шашинд бие махбодь болон оюун санааны цэвэр ариун байдлын бэлгэ тэмдэг болгож байжээ. Уг цэцгээр Ариун Мариягийн дүрийг хүртэл тодорхойлж байсан гэнэ. Мөн эцэг, хүү, ариун сүнсийг илэрхийлэх нь ч байдаг.

Сараана цэцэг

2 Гогцоотой загалмай

Бас нэгэн гайхалтай тэмдэг бөгөөд өөрөөр түүнийг египетийн загалмай хэмээн нэрлэдэг байна. "Гот"-ууд уг загалмайг өөрийн соёл иргэншилд ихээхэн ашигладаг байсан ч загалмай нь Эртний Египетээс гаралтай юм.  Энэ нь үхэшгүй мөнхийн байдал, цэцэн мэргэн ухааныг илэрхийлэхээс гадна зүүсэн хүнд хамгаалалт болж өгдөг байжээ.

Гогцоотой загалмай

3 Фунтын тэмдэг

Фунтын тэмдэглэгээг харахад L үсэг ажиглагддаг бөгөөд уг тэмдгийг либра гэж нэрлэдэг байна. Энэ нь  “жин, тэнцвэртэй байдал”  гэсэн утгатай аж. Эртний Ромд либра нь жингийн хэмжүүр болж байсан ч ирээдүйд мөнгөний нэгж болж эхэлсэн гэнэ. Жишээлбэл: Италийн лир, францын ливр гэх мэт.

Фунтын тэмдэг

4 Зангуу

Усан цэргүүд зангуу шивүүлэх ихээхэн дуртай байсан ч орчин үед жирийн хүмүүс ч энэхүү тэмдгийг сонирхох болсон. Зангуу нь аюулгүй байдал, итгэл найдварын бэлгэ тэмдэг аж. Харин эртний христийн шашинтнууд зангууг загалмай мэт хүлээж авдаг байжээ.

Зангуу

5 Ум

Хинди шашинд энэ нь ямар нэгэн зүйлийг бүтээх, хөгжүүлэх, үгүй хийх гэсэн гурван үйлийг илэрхийлсэн утгатай аж.  Үүнээс гадна бясалгалд хүч чадал, оюун ухаан, үхэшгүй мөнхийн бэлгэ тэмдэг болдог байна. Мөн Ганеш бурхны тэмдэг гэж үзэх нь бий ч бий.

Ум

6 Долгионтой тэмдэг

Аливаа мэдээллийн алдаатай байдлыг тодотгохын тулд уг тэмдэглэгээг ашигладаг бол өмнө нь энэхүү долгионтой зураасыг хурдан бичихийн тулд хэрэглэдэг байсан гэнэ. Энэ нь нэг эсвэл хэд хэдэн үсэг гээсэн болохыг илэрхийлдэг байжээ.

Долгионтой тэмдэг

7 Торын алх

Үүнийг хүмүүс “Торын алх” хэмээн нэрлэж сурсан билээ.  Mаrvel-ийн ачаар хүүхэд бүр энэ төрлийн шидэт зэвсэгтэй болохыг хүссэн. Үүнээс гадна Скандинавын орнуудаар аялахдаа та “Торын алх” худалдаж авах боломжтой.

Скандинавь уг алхыг хүзүүн дээрээ хамгаалалт болгож зүүхээс гадна залуу хосуудын орон доор хийж, олон хүүхэдтэй болохыг бэлгэддэг байжээ.

Торын алх

8 Цэвэр арьсны тэмдэг

Энэхүү тэмдгийг арьсан эдлэл дээр тавьдаг бөгөөд тухайн гутал, хувцас хийгдсэн амьтны арьсны схемийг зурсан байдаг аж.

Цэвэр арьсны тэмдэг

9 Од

Астериск буюу “од”-ыг мэдэхгүй хүн гэж байхгүй бөгөөд орчин үед бичиж болохгүй үг, үсгийг одны ард нуух болсон.

Хамгийн анхны “од” хадны сүг зурган дээр ажиглагдсан бөгөөд грекийн филологич Аристарх энэхүү тэмдгийг Хомерын зохиолыг засварлаж байхдаа ашиглаж байжээ. Тэрээр давтсан мөрүүдийг ийнхүү тэмдэглэж байсан гэнэ.

Харин философич Ориген дутуу мөрүүдийг одоор тэмдэглэж байсан бол дундад зууны үеэс эхлэж бидний хэрэглэж заншсанаар тухайн бичвэр тайлбартай болохыг илтгэж ийнхүү тэмдэглэж болжээ. 

Од

10 "Anonymous"-ын баг

Та “V for Vendetta” киног үзэж байсан болов уу. Уг киног гарсны дараа Гай Фоскийн баг маш алдартай болсон бөгөөд орчин үед шударга бус байдлын эсрэг тэмцлийн бэлгэ тэмдэг болсон.

Гэхдээ үнэн түүхээс харвал Фокс тийм ч шударга нэгэн байгаагүй ажээ. Тэрээр тухайн үеийн хааныг унагаж, шинэ хааныг өргөмжлөхийн тулд ажиллаж байсан аж.  Үүний гол зорилго нь католик шашныг нэвтрүүлэх явдал байжээ. Гэвч бүх зүйл бүтэлгүйтэж, тэр баригдсан байна. Мөрдлөгийн үеэр Гай Фокс хамтрагчаа мөн барьж өгснөөр бүгд цаазын ял амссан гэнэ.

"Anonymous"-ын баг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()