Mаллори Харриган гэх нэгэн эмэгтэй өөрийн найз залуу Клифф Расселл болон түүний хүү Аллан Рассел нартай зүүн Канадын Лабрадорын хойгийн ойролцоо загасчилж яваад далайн дунд аажмаар цааш хөвөх мөсөн дээр нэгэн амьтан байхыг олж харжээ. Ойртоод хартал тэр чигтээ норж, өлсөж, айж чичирсэн цагаан үнэг байв.
Mаллори нэгэн ярилцлагад "Tэр хоол хайж тийшээ очсон байх. Ан хийж байхдаа мөсөн дээр гартал тэр нь цууран салж далайн алс руу хөвж эхэлсэн гэж Клифф өөрийн бодлыг хэлсэн л дээ" хэмээн ярьжээ.
Mаллори болон түүний багийнхан даарч өлсөж үхэхийн даваан дээр байсан үнэгийг аврахаар шийдсэн ч хүрч чадахгүй байсан тул түүний сууж байсан мөсийг унагаад дараа нь тороор шүүрч аван завин дээрээ гаргасан аж.
"Эхэндээ тэр зугтахыг оролдож байсан тул завин дээрээ гаргах тун амаргүй байсан. Tэр биднээс мултрах гэж хөдөлж чадахгүй болтлоо маш их тэмцсэн."
Цагаан үнэгт хэвтэр засч өгөн хоолложээ.
"Tүүнийг завин дээр гаргахад шууд л булан руу очоод нуугдчихсан. Ойртох болгонд үнэг сандарч айж байсан ч хооллоход бүхэлдээ тайвширсан шүү. Үнэгт шарсан төмс болон жигнэмэг өгөхөд эхний таваас зургаан цаг юу ч идэлгүй байж байгаад унтсан ч, сэрэхэд нь лаазалсан зайдас өгөхөд шууд л идчихсэн" гэж завин дээр байсан хүмүүс ярьжээ.
Гэдэс нь цатгалан, нойр нь ханасан цагаан үнэгийг тэд буцаан байгальд нь тавьж, амьтны амь аварсан буян үйлдсэндээ сэтгэл хангалуун буцацгаасан юм.
Эх сурвалж: Fishki