Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Яагаад сарын тэмдэг өвдөлттэй ирдэг вэ?
Умайн дотор салс болон цусны холимог хэсэг умайн агшилтын нөлөөгөөр үтрээгээр доош тодорхой давтамжтайгаар гарахыг сарын тэмдэг ирэх гэж хэлдэг. Охидын бэлгийн бойжлын насанд Простогландин даавар ялгарснаар умайн агшилтыг нэмэгдүүлж, умайн дотор салст хууран унаж, дотор хананаас цус шүүрсний нийлбэр нь сарын тэмдэг болж үтрээгээр доош ялгаран гардаг. Умайн агшилтын хүч нь охид бүрт харилцан адилгүй байдаг ба зарим охидод хэвлийн доогуур, давсаг орчмоор эсвэл ар нуруугаар тус тус хатгуулж, базалж, хөндүүрлэж өвдөж болно. Энэ үед өвдөлттэй хэсэгт халуун, бүлээн жин тавих, халуун ванн-д хэвтэх, бүлээн ус сайн уух болон идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх нь зовиурыг бууруулдаг байна.
Анхны сарын тэмдэг юм хэзээ ирэх вэ?
Бэлгийн бойжлын наснаас эхэлж ирж эхлэх ба дунджаар 10-15 насанд буюу хөх ургаж эхэлснээс 2 жилийн дараагаар охидод анхны сарын тэмдэг ирж эхэлдэг. Охид бүрт харилцан адилгүй насанд ирэх тул яарч, айх хэрэггүй. Тиймээс хэрэв чиний хөх ургаж эхэлсэн бол ариун цэврийн хэрэглэлийг бэлдэж цүнхэндээ авч явах, мөн өөрт хэрэгтэй мэдээллийг уншиж судлан, айж сандралгүйгээр тайван байх хэрэгтэй.
Сүүлийн жилүүдэд охидын анхны сарын тэмдэг ирэх нас улам эртсэж 9-10 насанд ирж байгаа нь идэж буй хоол хүнстэй холбоотой хэмээн эрдэмтэд үзэж байна. Хэрэв 16 наснаас хойш сарын тэмдэг ирэхгүй бол нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, зөвлөгөө авах шаардлагатай.
Сарын тэмдгийн мөчлөг гэж юу вэ?
Сарын тэмдэг ирсэн эхний өдрөөс дараагийн сарын тэмдэг ирэх эхний өдөр хүртэлх хоногийг мөчлөг гэнэ. Хэвийн мөчлөг дунджаар 21-40 хоног байх ба түүнээс цөөн эсвэл олон хоног байвал эмчид хандаарай.
Сарын тэмдгийн хэмжээ ямар байх вэ?
Сарын тэмдгийн хэмжээ охид бүрт харилцан адилгүй хэмжээтэй ирэх ба нэг удаад 4-12 халбага буюу 20-60мл гарна. Гарах хэмжээнээс шалтгаалж өөрт тохирох ариун цэврийн хэрэглэлийг сонгох нь чухал юм. Жишээ нь өсвөр насны охидын сарын тэмдгийн хэмжээ тогтворжоогүй, их хэмжээгээр олон хоног ирэх тохиолдол байдаг тул шөнийн цагаар өмсдөг ариун цэврийн хэрэглэл илүү тохиромжтой ба харшил өгөхгүй, хөвөн зөөлөн ариун цэврийн хэрэглэлийг сонгох хэрэгтэй.
Хэнд хандах вэ?
Анхны сарын тэмдэг бидний эмээ, ээж, эгч гээд бүгдэд нь ирж байсан болохоор чи өөрийн хамгийн итгэлтэй хүндээ хандан зөвлөгөө аваарай. Үе тэнгийн найзуудынх нь анхны сарын тэмдэг ирээд удаагүй тул тэд чиний ээж шиг хангалттай зөв, сайн зөвлөгөөг өгч чадахгүйг хэзээд санах хэрэгтэй.
Хэзээ эмчид хандах вэ?
- Базлалт, өвдөлт их хүчтэй үед
- сарын тэмдэг 7 хоногоос дээш үргэлжлэх
- Гарах цусны хэмжээ их буюу идэвхтэй гарах өдөр 3-аас дээш бол
- 16 нас хүртэл сарын тэмдэг ирэхгүй байх
- Анхны сарын тэмдэг ирснээс хойш 3 сарын дараа дахин ирээгүй байх
- Сарын тэмдэг ирэх өдрүүдэд халуурах
Зэрэг шинж тэмдэг илэрвэл эмчид хандаарай.
Сарын тэмдэг ирэх үед биед гарах өөрчлөлтүүд
- Сарын тэмдэг ирэхээс 3-5 хоногийн өмнө хөх хөндүүрлэх
- Батга гарах, Ам цангах
- Хоолны дуршил нэмэгдэх
- Нойронд муу болох
- Толгой өвдөх, эргэх
- Гүйлгэх, өтгөн хатах
- Ядрах, Нуруу, хэвлийгээр хатгуулж, хөндүүрлэж өвдөх
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.