Ганц ч эмнэлэггүй мөртлөө 4 эмсийн хүрээлэнтэй Мигинго арал дээрх амьдрал

2020-07-03, 17:02
10,472

Африкийн Виктория нуурын дунд орших, удаан хугацаанд эзгүй байсан энэхүү бяцхан арал одоо хүн амаа дийлэхгүйдээ хүрч байна. Уг арал дээр ганц ч эмнэлгийн байгууллага байдаггүй хэрнээ дэн буудал, эмсийн хүрээлэн маш ихээр орших нь сонирхолтой. Ингээд Мигинго арлын талаар өөр бусад сонирхолтой баримтуудыг сонирхъё.

Ганц ч эмнэлэггүй мөртлөө 4 эмсийн хүрээлэнтэй Мигинго арал дээрх амьдрал

Энэхүү арлын нийт газар нутгийн хэмжээ нь ердөө 2000 м2. Удаан хугацааны туршид энд нуурын догшин савдаг Калепе байдаг гэж үздэг байсан тул өмнө нь хэн ч амьдардаггүй байв. 

Гэтэл 2008 онд хийгдсэн хүн амын тооллогын дүнгээр энд ойролцоогоор 400-гаад хүн оршин суудаг гэж гарсан нь дэлхий дээрх хамгийн их хүн амын нягтшилтай газраар тодорч байгаа юм. 

Сүүлийн 20 жилийн турш Мигинго нь үндсэндээ автономит нутаг дэвсгэр байсан бөгөөд Уганда болон хөрш Кени улсын хоорондын газар нутгийн маргааны гол сэдэв байв.

Хоёр улс тус арлыг өөр өөрийн нэрээр нэрлэдэг ч одоогийн байдлаар албан ёсоор Мигинго нэртэй байна. Хэдий ямар нэгэн  улсад харьяалагдахгүй ч арлын оршин суугчид ойролцоох бүс нутгийн хүмүүсээс илүү их орлоготой байдаг ажээ. Нууц нь юунд байна?

Гол учир нь Нил Мөрний алгана загасанд байгаа ажээ. Маш үнэтэй бөгөөд ялангуяа Европчуудын их дуртай байдаг тэрхүү загас Мигинго арлын ойролцоо хамгийн их тархсан тул энэ нь хүмүүсийг орлогын төлөө догшин савдаг Калелег "зайлуулж", өөрсдөө оршин суухад хүргэжээ.

Нутгийн иргэдийн үзэж байгаагаар тус савдаг дэргэд нь орших хүн амьдардаггүй арай том арал руу шилжсэн гэнэ. Тус арал дээр хэд хэдэн байшин байдаг ч зөвхөн судлаачид л очдог ажээ.

Уганда болон Кенийн хүн амын ихэнх хувь нь ядуу тул Мигинго арлын загасчлалын тухай сонссон иргэд бүх зүйлээ хаяад тийшээ нүүх үзэгдэл их гардаг болжээ. Ийм учраас сүүлийн хэдэн жилийн дотор уг газрын хүн ам будаа мэт их болсон ажээ.

7 хоногийн дотор 2-3 удаа завьтай гарч, загас барьсан хүмүүс хөрш Уганда болон Кенийн ажилчдаас илүү их орлого олж байжээ. Үүнийг анзаарсан Угандын засгийн газар загасчдад их хэмжээний татвар ногдуулсан ч тэд орлогоороо хоёр улсад хоёуланд нь тэргүүлсэн хэвээр байгаа юм.

Мигинго арал болон Виктория нуурын эргэн тойрны амьдрал загасчлахтай нягт холбоотой. Загасаа тэд өөрсдийн завь болон зах дээр зардаг бөгөөд заримдаа бусад төрлийн бараагаар солилцдог байна.

Арвин олзтой эргэж ирсэн нь.

Эрчүүд өглөө эрт загасчлахаар гардаг бөгөөд үдээс хойш арал руу эргэж ирдэг. Энэ хооронд эмэгтэйчүүд хоол ундаа бэлдэн эрчүүдээ хүлээж байдаг ажээ.

Дараагаар нь эмэгтэйчүүд зарагдаагүй үлдсэн загаснуудыг зах дээр аваачдаг байна. 

Хүмүүс энд зөвхөн худалдан авалт хийх бус арал дээрх сонин хачин хуучилж "хов баздаг".

Харин янз бүрийн тохиролцоо хийх газраар баарыг сонгодог байна. Арал том биш учир баарнууд мөн дэлгүүрийн үүрэг гүйцэтгэдэг ажээ.

Орой нь загасчид наргиж дуусаад эмсийн хүрээлэн явдаг бөгөөд арал дээр нийт 4 тийм газар байдаг аж. Харин эмнэлэг нэг ч байдаггүй. 

Биеэ үнэлэгчидтэй уулздаг цагийн буудал

Нутгийн загасчин биеэ үнэлэгчтэй тохиролцож буй нь

Харин бүсгүйчүүдэд мөнгө цагаа үрмээргүй байвал энд бильярдны газар ч мөн байдаг. 

Загасчдын ахлагч

Арлын хамгийн баян хүмүүсээр анх энд хөл тавьж байсан 2 хүн тооцогддог. Нэг нь бүх завийг эзэмшдэг бол хоёр дахь нь бараг бүх байшингийн эзэн ажээ. 

Африкийн бусад газруудын адилаар энд ДОХ-той иргэд байдаг ч эмнэлэг болон эмийн сан байдаггүй тул халдвар авсан хүн юу хэрэглэж, ямар арга хэмжээ авахаа ч мэдэхгүй.

Энэ арал хүүхдэд ээлтэй газарт тооцогдохгүй ч мэдээж хүүхдүүд байдаг. Завинаас гадна арал дээр сүм, 13 баар байдаг ажээ.

Ихэнх загасчид мэргэжлийн бус хүмүүс байдаг бөгөөд архиболон хар тамхины нөлөөгөөр загасчилж байхдаа живэх тохиолдол их гардаг байна. Ийм үед тэдэнд туслах ямар ч эмч, аврах багийнхан байдаггүй нь тун харамсалтай.

Мигинго дахь сүм

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()