Холливудын түүхэн дэх хамгийн богино настай гэрлэлтүүд

Хайр гэдэг энэ дэлхийн хамгийн агуу зүйл гэдэгтэй та санал нэгдэх биз. Та хоёрын хайр сэтгэлийн харилцаа болзоо  тань гэр бүл, амьдрал болж цэцэглэвэл бүр л таатай.  Гэвч орчин үед хүн төрөлхтөн гэрлэлт, амлалтанд маш хөнгөмсөг ханддаг болсон бололтой. Таарч тохироогүй хосууд ихэвчлэн 5-9 жилийн дараа салдаг бол одуудын хувьд энэ нь 5-9 өдөр, 5-9 цаг байх ч тохиолдол гардаг байна. Тэгвэл бид уншигч танд хамгийн богино хугацаанд эхнэр нөхөр байсан гэх нэрийг зүүсэн одуудыг танилцуулъя.

Холливудын түүхэн дэх хамгийн богино настай гэрлэлтүүд

1 Кармен Электра, Деннис Родман (9 хоног)

NBA-ийн од болон үзэсгэлэнт бүсгүй Кармен нарын гэрлэлт ердөө 9 хоног үргэлжилсэн байна.  Тэд 1998 онд Лас Вегаст өглөөний 7 цагт гэрлэсэн аж.  Ийнхүү эрт гэрлэх болсон шалтгаан нь хосууд урд шөнө нь огт унтаагүй байсан гэнэ.  Родманы өмгөөлөгчийн хэлж байгаагаар тэр Карменд гэрлэх санал тавьж, түүнтэй гэрлэхдээ “хэт согтсон” байсан учир ийнхүү бодлогогүй алхам хийсэн гэжээ.

Кармен Электра, Деннис Родман (9 хоног)

2 Бритни Спирс, Жейсон Александр (2 хоног)

Алдрын оргилд байхдаа буюу 2004 онд дуучин бүсгүй өөрийн багын найз Жейсон Александрыг Лас Вегас руу авч явсан байна. Нэг шөнийг хөгжилдөж өнгөрүүлсний дараа бүсгүй Жейсонтой гэрлэжээ. Гэхдээ "ухаан орсныхоо" дараа буюу 55 цагийн дараа Бритни салах өргөдөл өгсөн байна. Хожим нь тэрээр уг гэрлэлтийг зүгээр л тоглоом хэмээн зарласан аж. 

Бритни Спирс, Жейсон Александр (2 хоног)

3 Шер, Грегг Оллман (9 хоног)

Сонни Боногоос салсныхаа долоо хоногийн дараа Шер дахин гэрлэсэн байна. 1975 онд дуучин бүсгүй дахин хуримын ёслол хийж хатагтай Оллман болжээ. Гэвч хуримын анхны шөнийн дараа бүсгүйн нөхөр согтууруулах ундаа болон хар тамхи их хэмжээгээр хэрэглэж тэд салсан боловч сарын дараа хосууд эвлэрч, хүүтэй болсон аж.

Шер, Грегг Оллман (9 хоног)

4 Жа Жа Габор, Фелипе де Альба (1 хоног)

9 удаа гэрлэж байсан жүжигчин бүсгүйн гэрлэлт энэ удаад 1 л хоног үргэлжилсэн аж.  1983 оны 4 сард тэрээр Жа Жа Габортай гэрлэсэн хэдий ч нэг хоногийн дараа "миний өмнөх гэрлэлтүүдийн салах үйл явц  маань дуусаагүй байгаа учир чи бид хоёрын гэрлэлт хүчингүй" хэмээн хэлжээ.

Жа Жа Габор, Фелипе де Альба (1 хоног)

5 Эли Ландри, Марио Лопес (18 хоног)

6 жилийн турш хамтран амьдарсныхаа дараа хосууд харилцаагаа албан ёсны болгохоор шийдэж 2004 онд Пуэрто Вальяртед гэрлэсэн байна.  Гэвч хурим болсны хоёр долоо хоногийн дараа Эли Мариог өөрийг нь хуурч байсныг батлах хөдлөшгүй баримттай болсноор, салах өргөдлөө өгсөн аж.

Эли Ландри, Марио Лопес (18 хоног)

6 Жин Эккер, Рудольфо Валентино (6 цаг)

Жин бол бисексуал эмэгтэй бөгөөд өөрийгөө гетеросексуал болохыг батлахын тулд өөрөө төдийлөн сайн танихгүй Рудольфтой гэрлэсэн байна. Хуримын анхны шөнө эхнэр нь шинэхэн нөхөртэйгөө бэлгийн харьцаанд орохоос татгалзаж буудлын өрөөнийхөө хаалгыг түгжсэн аж. Ийнхүү 20 минутын турш хаалга тогшсон Валентино гэр рүүгээ явжээ.

Жин Эккер, Рудольфо Валентино (6 цаг)

7 Этель Мерман, Эрнест Боргнайн (32 хоног)

1964 он гэхэд дуучин бүсгүй болон жүжигчин залуун ард 2 удаагийн амжилтгүй гэрлэлт байсан гэнэ.  Энэ удаад бүх зүйл бүтэх болно гэсэн итгэлтэйгээр тэд дахин гэрлэжээ.  Бал сарын үеэр хосуудын харилцаанд ан цав үүсжээ. Этель нөхрийгөө олон тооны шүтэн бишригч бүсгүйчүүдтэй нь хардаж байсан бөгөөд хоорондоо ярилцаж чадаагүйн улмаас 4 долоо хоногийн дараа салах өргөдлөө өгсөн байна.

Этель Мерман, Эрнест Боргнайн (32 хоног)

8 Ким Кардашьян, Крис Хамфрис (72 хоног)

Ким болон Крис нарын хайрын түүх “Кардашьяны гэр бүл” хэмээх шоунд өрнөсөн бөгөөд 10 сарын турш бүсгүйтэй болзсон Крис түүнд гэрлэх саналыг тависан байна. Хосуудын тансаг хурим 10 сая долларын үнэд хүрсэн ч хуримын ёслол болсноос 10 долоо хоногийн дараа Кардашьян салах өргөдлөө өгчээ. Дэлхий дахин энэхүү хуримыг зүгээр л бусдын анхаарлыг татах гэсэн оролдлого хэмээн дүгнэж байгаа аж.

Ким Кардашьян, Крис Хамфрис (72 хоног)

9 Ники Хилтон, Тодд Эндрю Мейстер (85 хоног)

2004 онд 20 настай Хилтон болон нью-йоркийн бизнесмэн Тодд Мейстер нар Лас Вегасаар аяласан бөгөөд энэ үед залуухан бүсгүйн толгойд найз залуутайгаа гэрлэх бодол орж ирсэн байна.  Ники Хилтоны том эгч болох Пэрис Хилтон хуримын ёслолын үеэр сүйт бүсгүйн гэрч болжээ. Ники гивлүүр зүүж, харин Тодд жийнсэн өмдтэй байсан аж.  Тэд хоорондоо тэс өөр болохыг мэдрэхэд ердөө 3 орчим сар л шаардагдсан гэнэ.

Ники Хилтон, Тодд Эндрю Мейстер (85 хоног)

10 Лиза Мария Пресли, Николас Кейж (109 хоног)

Николас Кейж болон Пресли нар холливудын томоохон үдэшлэг дээр танилцжээ.  Тэд төдийлөн удаан болзоогүйгээр харилцаагаа дараагийн түвшинд шилжүүлж ойр дотныхоо хүмүүсийг урьсан хуримын ёслолыг Хавайд хийсэн байна. 2002 оны 11 -р сард буюу гурван сар хагасын дараа жүжигчин залуу салах өргөдөл өгсөн бол рок-н-роллын хааны охин "бид гэрлэх ёсгүй байсан" хэмээн хариу хэлжээ.

Лиза Мария Пресли, Николас Кейж (109 хоног)

11 Памела Андерсон, Кид Рок (122 хоног)

2006 оны 7-р сард гэрлэсэн хосуудын харилцаа тухайн оны 11-р сард дууссан бөгөөд уг харилцааг тогтвортой гэж хэлэхэд хэцүү. Тэдний шүтэн бишрэгчдийн үзэж байгаагаар нөхөрт нь Памелагийн “Borat” киноны зураг авалтанд орж байгаа нь таалагдаагүй учир тэд салсан гэжээ.

Памела Андерсон, Кид Рок (122 хоног)

12 Рене Зеллвегер, Кенни Чесни (128 хоног)

2005 оны 5-р сард Рене болон Кенни нар карибын Сент-Жон арал дээр очиж хуримын ёслол хийхээр шийдсэн байна.  “Оскар” шагналын эзэн бүсгүй дурлалт залуутайгаа 4 сар болзож, түүнтэй гэрлэхдээ бэлэн болсон байсан ч мөн 4 сарын дараа салахад ч бэлэн болсон байжээ.  Ийнхүү салах болсон шалтгаан нь дуучин залуу түүнийг хуурдаг байсантай холбоотой болов уу.

Рене Зеллвегер, Кенни Чесни (128 хоног)

13 Женнифер Лопес, Крис Жадд (218 хоног)

Өөрийн хамтлагийн бүжигчин залуутай өрнүүлсэн Жей Логийн харилцаа латино маягаар өрнөж байсан бөгөөд 2001 оны 9-р сард болсон хуримын дараа бүх зүйл хурдацтайгаар нурж эхэлсэн байна.  Ингээд 2002 оны 6-р сараас тэд өөрийн замаар явж эхэлсэн аж.
 

Женнифер Лопес, Крис Жадд (218 хоног)

14 Колин Фаррелл, Амелия Уорнер (120 хоног)

25 настай холливудын плейбой залуугийн тархийг түүний ажлын хамтрагч 19 настай Амелия Уорнер эргүүлсэн байна. Болзож эхлээд 8 сарын дараа тэд Бора Борад очиж гэрлэсэн бөгөөд Фаррелл эхнэрийнхээ нэрийг ядам хуруундаа бөгж мэтээр шивүүлсэн аж.  Гэвч 4 сарын дараа хосууд салах өргөдөл өгсөн боловч тэдний гэрлэлтийн бичиг баримт хүчингүй байсан учир гэр бүл салгах шаардлагагүй хэмээн хуулийн байгууллага үзжээ.
 

Колин Фаррелл, Амелия Уорнер (120 хоног)

15 Брэдли Купер, Женнифер Эспозито (100 хоног)

Брэдли болон Жен нарын 2006 оны хамгийн том шинэ жилийн бэлэг нь тэдний хурим байсан бөгөөд хосууд 12-р сарын 30-нд гэрлэсэн аж. Гэвч 4 сарын дараа хосууд гэрлэх гэж яарсан болохоо ойлгож салсан байна.

Брэдли Купер, Женнифер Эспозито (100 хоног)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()