Одоогийн Швед улсын газар нутаг дээр 8,000 жилийн өмнө амьдарч байсан хүний олдворыг ашиглан эрдэмтэд олон зүйлийг тогтоож авсан байна. Энэхүү Людвиг хэмээх эр 50 орчим настай байсан гэнэ. Шведийн Мутала хэмээх хотын музей Людвигийн гадаад төрхийг хийсвэр аргаар гаргаж авсан бөгөөд үүнийг ашиглан нутгийн иргэдэд өвөг дээдсээ мэдэж авах боломж олгохоор болжээ.
Людвигийн олдсон газар өөрөө хүртэл эрдэмтдийн сонирхлыг татаж байгаа. Түүнийг өмнөд Шведийн "Canaljorden" хэмээх газраас олсон юм.
2009 болоод 2018 онд тэнд судалгаа хийсэн хүмүүс тухайн бүс нутгийн онцлог шинжийг гайхсаар байгаа.
Тэндээс өмнө нь 9 эрэгтэй, эмэгтэйн гавал гарч ирсэн бөгөөд бүгд нуурын ёроолд шорон дээрээс олдсон байна. Зарим дээр бодон, баавгай, буга гээд нутгийн амьтдын яс байсан гэнэ. Мөн тэдний амьдарч байсан хүрэл зэвсгийн үед усан дээр оршуулах ёслол үйлдэх нь байж болшгүй хэрэг юм. Тэр үед хүмүүс ихэвчлсэн нас барагсдаа газарт булдаг байж.
Мөн эрдэмтэд Шведэд 6,000 жилийн өмнө амьдарч байсан эмэгтэйн зажлаад хаясан давирхайн тусламжтай түүний гадаад төхийг тогтоосон байна. Тэд ийм жижигхэн зйүлээс асар их мэдээлэл авч чаддаг аж.
Ирэх жил судлаачид Людвигийн хамт олдсон эмэгтэйн гадаад төрхийг гаргаж авахаар болжээ.