Кино зураг авалтын үеэр гарч байсан золгүй явдлууд

Кино зураг авалтын талбай хүмүүсийн төсөөллөөр алдартнууд, Голливудын атаархам амьдралаар дүүрэн байдаг. Тэгвэл заримдаа зураг авалтын үед хүмүүсийн амьдралыг үхлийн аюулд ч хүргэм үйл явдлууд болдог ажээ. Энэ үүднээс та бүхэнд зураг авалтын үед гарсан золгүй явдлуудын талаар хүргэхээр бэлтгэлээ

Кино зураг авалтын үеэр гарч байсан золгүй явдлууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "The Twilight Zone"

"The Twilight Zone" шиг аймшгийн үйл явдалтай кино хийвэл зураг авалтын талбай дээр хачирхалтай зүйлс болоход бэлэн байх хэрэгтэй. Уг киног хийх үед 1983 онд 3 жүжигчин нисдэг тэрэгний сүйрлээс болж амиа алдсан аж. Нисдэг тэрэг хяналтаа алдаж 2 хүний толгойг тасдсан ба Чен-ий дээрээс унаж таарсан байна.

"The Twilight Zone"

2 "Titanic"

"Titanic"-ийн зураг авалтын үед хамгийн хачирхалтай үйл явдлуудын нэг болж өнгөрсөн байна. Зураг авалтын үеэр массын 50 жүжигчин болон бусад зураг авалтын багийнхан фенициклидин буюу мансууруулагч бодистой далайн бүтээгдэхүүний шөл идсэн байсан ба тэдний зарим нь дарамтад орсон мэдрэмж мэдэрсэн ч эцэст нь бүгд эрүүл байжээ. Мөн гол дүрийн жүжигчин болох Кейт Винслет (Kate Winslet) усанд байх зураг авалтынхаа үеэр хамгаалалтын хувцас өмсөхөөс татгалзсанаасаа болоод живэх аюулд орж хатгаа авсан байна. Үүнээс гадна хэд хэдэн хачирхалтай үйл явдлууд болж хэд хэдэн жүжигчид бэртэж гэмтсэн юм.

"Titanic"

3 "The Conqueror"

Энэхүү кино нь зүй ёсоор Жон Вэйн (John Wayne)-ий хамгийн сонин кинонуудын нэг болсон бөгөөд учир нь тэрээр Америк ковбой дуудлагатай Чингис хааны дүрд тоглосон юм. Хамгийн хачирхалтай нь зураг авалтад оролцсон бүх хүмүүс цацраг идэвхт туяаны нөлөөнд байсан ба засгийн газраас уг бүсийг аюулгүй хэмээн ятгасан аж. Гэвч эцэст нь зураг авалтад оролцож байсан хүмүүсийн тэн хагас нь хорд хавдраар өвчилж Жон Вэйн үүнээс болж нас барсан юм.

"The Conqueror"

4 "A Clockwork Orange"

Ихэнх хүмүүсийн хувьд уг киноны хамгийн алдартай хэсэг нь гол дүрийн жүжигчин Малколм Макдауэлл (Malcolm McDowell)-ийн нүдийг хүчээр нээлттэй байлгаж “тархи угаах” хэсэг аж. Гэвч хүмүүс уг хэсгийг жүжигчинд маш их хохирол учруулсныг тэр бүр мэддэггүй. Макдауэлл энэ үйл явдлын дараа эвэрлэг бүрхэвчийн нөхөн сэргээлтгүй гэмтэл авч хэсэг хугацаанд хараагаа алдсан ажээ.

"A Clockwork Orange"

5 " The Crow"

1993 онд жүжигчин Брэндон Ли (Brandon Lee), түүний хүү Брюс Ли нар “The Crow” кинонд тоглож байжээ. Төлөвлөгөөний дагуу Ли-г цээж рүү нь “Магнум” калибра 44 буугаар хуурамч сумаар буудах ёстой байсан ч яаг буудах үед буунд гацсан жинхэнэ сумаар жүжигчнийг оносон юм. Ли их хэмжээгээр цус алдсанаасаа болж нас барсан байна. Гэвч үүгээр золгүй явдлууд дууссангүй хүчтэй салхинаас болоод зураг авалтын талбар сүйтгэгдэж орлон тоглогчийн нэг нь дээврээс унан бэртсэн ажээ. Брэндон Ли-гийн үхлийн дараа компьютер графикийн тусламжтайгаар Чад Стахелски (Chad Stahelski) түүний дүрд тоглосон юм.

" The Crow"

6 "Top Gun"

Уг кинонд онгоцтой хэцүү зураг авалтууд их байсан тул хэд хэдэн золгүй явдлууд тохиолдсон нь гайхах зүйл биш. Үүнээс гадна зураг авалтын үед зураглаач Арт Шолл (Art Sholl) онгоцтойгоо алга болж түүнийг нас барсан гэж тэмдэглэсэн юм.

"Top Gun"

7 "Back to the Future Part III"

“Back to the future” киноны 3р хэсгийн зураг авалтын үеэр жүжигчин Майкл Жей Фокс (Michael J.Fox) амиа алдах эрсдэлд орж байсан аж. Нэгэн зураг авалтын үеэр тэрбээр хүзүүнээсээ олс уяж байхдаа жинхэнээсээ амьсгалахаа больж хэсэг хугацаанд ухаан алдсан ба азаар зураг авалтын багийнхан түүнийг аварсан байна.

"Back to the Future Part III"

8 "Cast Away"

Уг киноны зураг авалтын үеэр Том Хэнкс (Tom Hanks) бүдэрч унаснаас болж шарханд нь нян орж эмчид үзүүлэхэд стафилококкийн  халдвар авсан байснаа олж мэдсэн юм. Тэрбээр BBC-д өгсөн ярилцлагынхаа үед түүнийг эмч хараад: “Чи чинь тэнэг юм уу, чи үхэх байлаа!”, хэмээсэн тухай хуваалцсан. Азаар Том амьд үлдэж түүний хөлнөөс багахан хэсгийг тайран авч 3 хоног эмнэлэгт хэвтэх шаардлага гарсан байжээ. Үүнээс болоод зураг авалтыг түр зогсооход хүрсэн ажээ.

"Cast Away"

9 "The Lord of the Rings"

Энэхүү кино нь хамгийн алдартай гурвал сан бүтээлүүдийн нэг бөгөөд зураг авалтын үеэр бэртэл гэмтэл хамгийн их болж байснаараа олонд танигдсан юм. Жишээлбэл Вигго Мортенсен (Viggo Mortenson)-ий шүдээ алдсан явдал, Иэн Маккеллен (Ian Mackellen)-ий хоббитийн гэрт толгойгоо хүчтэй цохисон нь гэх мэт. Бас нэг золгүй явдлын үеэр Орландо Блум хавиргаа хугалж, Бретт Битти өвдгөө гэмтээн, Мортенсен хөлийнхөө 2 хуруун хугалж усанд живэхээ алдсан байна.

"The Lord of the Rings"

10 The Passion of the Christ

Мэл Гибсон (Mel Gibson)-ы уг кино олон хачирхалтай үйл явдлыг араасаа дагуулсан юм. Зураг авалтын үед Христийн дүрд тоглосон жүжигчин Жеймсон Кэвизел (Jameson Caviezel) аянгад цохиулсан аж. Үүнээс гадна жүжигчин мөрөө гэмтээж, хатгаа аван хөлдөж үхэнгээ алдсан юм.

The Passion of the Christ

11 "Die Hard"

"Die Hard" тулаант кинонууд дотроо шилдэгт тооцогддог ба энэ нь найруулагч Жон Мактирнан (John Macternan)-ы бүх үйл явдлыг бодит байлгах гэсэн хүсэлтэй нь холбоотой юм. Зураг авалтын үед Брюс Виллис (Bruce Willis) өрсөлдөгчөө буудах үед буугаа чихтэйгээ хэтэрхий ойрхон барьснаас болж насан туршдаа нэг чихнийхээ сонсголыг алдсан ажээ. Учир нь Мактирнан жүжигчдийг хамгийн чанга дуутай зэвсэг ашиглахыг шаарддаг байсан юм.

"Die Hard"

12 "XXX: Return of Xander Cage"

XXX: Return of Xander Cage киноны зураг авалтын үеэр Вин Дизелийн орлон тоглогч Харри О’Коннор (Harry O'Connor) амиа алдсан юм. Нэгэн зураг авалтын үеэр орлон тоглогч залуу завины араас үсрэх ёстой байсан ба эхний удаа хангалттай сайн хийж чадаагүй гэж үзэн уг үйлдлээ давтахдаа болзошгүй аюулыг тооцолгүй 70 км/c хурдтайгаар гүүр мөргөн амиа алдсан байна. Түүний үхэж байгаа хэсэг кинонд орсон нь Харригийн гэр бүлийнхний дургүйцлийг ихээхэн хүргэж түүний ээж удалгүй насан эцэслэсэн ажээ.

"XXX: Return of Xander Cage"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()