Дуэльд ялагдаж, амиа алдсан түүхэн алдартнууд

Хүнийг санаатай хөнөөгөөд ял шийтгэлгүй мултрах цорын ганц арга нь дуэль байлаа. Эртнээс эхлэн дуэль нь маргааныг шийдвэрлэх, нэр хүндээ авч үлдэх, эр хүний зориг зүрхийг харуулах хууль ёсны тулаан байв. Ингээд дуэльд дуудагдаад амь насаа алдсан түүхэн хүмүүсийг танилцуулж байна. 

Дуэльд ялагдаж, амиа алдсан түүхэн алдартнууд

1 Александор Хэмилтон

Америкийн дэд ерөнхийлөгч Аарон Бурр (Aaron Burr) тухайн үеийн шилдэг улс төрч Александор Хэмилтонг өөрийнх нь эсрэг далдуур хуйвалдаж яваад байгаа гэж бодсон учир уучлал гуйхыг шаардсан байна. Хэмилтон мэдээж татгалзсан. Тэдний дуэль 1804 оны 7-р сарын 11-ны үүрээр товлогдсон байжээ. Хэмилтон Буррыг оноогүй бол (магадгүй албаар алдсан байх) Бурр Хамилтоны яг гэдсэнд нь онож тэрээр 7-р сарын 12-нд нас баржээ. 

Александор Хэмилтон

2 Чарьлз Дикинсон

Эндрью Жэксон нь АНУ-ын 7 дахь ерөнхийлөгч гэхээс илүүтэйгээр зартай дуэльчин Чарьлз Дикинсоныг өөрийн биеэр дуэльд дуудсан гэдгээрээ алдартай билээ. Мэргэжлийн мэргэн бууч байсан Жэксоны (тэр өмнө нь 26 дуэльд ялж байсан) улс төрийн өрсөлдөгч Дикинсоноор Жэксоны эхнэрийг доромжлуулснаар бүх зүйл эхэлжээ. Түргэн ууртайгаараа алдартай Жэксон Дикинсоныг дуэльд дуудаж, төлөвлөгөө боловсруулжээ. Дуэль нь болоход Жэксон маш тайвнаар Дикинсоны буудахыг хүлээж байсан бөгөөд сум хавирганд нь туссан ч юу ч болоогүй мэт эргүүлэн бууджээ. Дикинсон хэдэн цагийн дараа нас барсан байна.

Чарьлз Дикинсон

3 Михаил Лермонтов

Оросын яруу найрагч тэрбээр сэргэлэн зан болон хүмүүст төгс тохирсон хоч өгч, хорон хошигнол хийдгээрээр алдартай байжээ. Гэтэл нэгэн цэргийн офицер түүний хошигнолд хилэгнэн дуэльд дууджээ. Тэрээр тулааны байршлыг Пятигорск хотын дэргэд байдаг Машук ууланд, эгц хадны дээр байхаар сонгожээ. Ингэснээр эхлээд шархадсан нь доош нисч үхнэ гэж бодсон аж. Гэвч Лермонтов эхний суманд оногдон амиа алдсан байна.

Михаил Лермонтов

4 Фердинанд Ласалл

Улс төрч Ласалл нэгэн бүсгүйд дурлаж, 1864 оны зун түүнтэй гэрлэхээр шийджээ. Гэвч тэрхүү дурлалт бүсгүй нь Баварийн дипломатчийн охин байсан бөгөөд эцэг нь гэрлэхийг нь эрс эсэргүүцэж охиноо Раковицийн гүнтэй аль болох түргэн гэрлүүлэхээр болжээ. Ласалл тэрхүү гүн болон бүсгүйн аавыг дуэльд дуудсан ч ялагдаж 3 хоногийн дараа нас баржээ. 

Фердинанд Ласалл

5 Люсиус Уокер

Америкийн иргэний дайны үеийн генерал Уокер нь 11 дэх ерөнхийлөгч Жеймс К. Полкын үеэл байжээ. 1863 оны 8 сард Бригадын генерал Жон С. Мармадюк түүнийг хулчгар хэмээж, өөрөө тулаанд оролцохгүй байгаа нь цэргүүдэд муугаар нөлөөлж байна гэж буруутгажээ. Мэдээж Уокер Мармадюкийг дуэльд дуудсан байна. Хошууч генерал Стерлинг Прайс тэр хоёрыг уулзалдуулахгүйн тулд өөрсдийн хэсгийг орхихгүй байх тушаал өгсөн ч тэр тушаал нь Уокерт очоогүй байна. Тиймээс тэд 9-р сарын 6-нд уулзалдаж Уокер үхлийн шарх авчээ. Мармадюк түүнд тусламжийн гараа сунгаж Уокер түүнийг уучилж, маргааш нь үхсэн байна. 

Люсиус Уокер

6 Александр Пушкин

Хамгийн агуу яруу найрагчдын нэгд зүй ёсоор багтдаг Пушкин эхнэрээсээ болоод насан эцэслэжээ. 1837 онд эхнэртэй нь явалдсан байх магадлалтай Жорж Дантес гэгч этгээдийг дуэльд дуудсан байна. Гэвч Пушкин хүнд шархдаж 2 өдрийн дараа нас баржээ. Зохиолч үхэхээсээ өмнө Жоржид түүнийг өршөөсөн гэж дамжуулахыг хүссэн байхад гаран дээрээ багахан шархтай Жорж инээнгээ "Би ч гэсэн уучиллаа" гэж байсан гэдэг.

Александр Пушкин

7 Эварист Галуа

Түүхэн дэх хамгийн агуу математикчдын нэг бол Эварист Галуа  (Évariste Galois) билээ. Гайхалтай суу билгийн хажуугаар улс төрийн тэрс үзэлтэн байснаасаа болж багагүй асуудалд орсон тэрбээр дөнгөж 20-хон насандаа буудуулан амиа алдсан юм. Хэдийгээр маргаантай ч түүний үхлийн шалтгааныг бүтэлгүй дурлалаас үүдсэн дуэль гэж үздэг. Тодруулбал Галуа нэгэн физикчийн охинд сэтгэлтэй байсан ч бүсгүй өөр хүнд сэтгэлтэй байжээ. Улмаар бүсгүйн сэтгэлийг татсан залууг дуэльд дуудаж, Парисын ойролцоох ойд очсон байна. Гэвч дуэльд ялагдаж, гэдсэндээ буудуулан нас баржээ.

Эварист Галуа

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()