Амстердам дахь шартагсдад зориулсан үйлчилгээний төв

Нидерландын Амстердам дахь "The Hangover Bar" буюу уусны дараа хэцүүхэн байгаа хүмүүст зориулсан энэ баар нь зөвхөн Баасан гарагаас Ням гарагийн хооронд зочдоо хүлээн авдаг. Энэхүү газарт шартсан үед хэрэг болох ор, хоол, цуврал кино гээд бүх зүйлсээр хангадаг байна.

Амстердам дахь шартагсдад зориулсан үйлчилгээний төв

Урт шөнийн дахаа тав тухтай байх гэсэн хүмүүст зориулан энэхүү газрыг нээжээ. Энд олон ор, ногоон байгууламж, бүр усыг нь ууж болдог жижиг усан оргилуурaaр тохижуулсан байдаг. 

Харин ийшээ хүн болгон орох боломжгүй бөгөөд үүдэнд нь харуул зогсож, хүмүүсийн цусан дахь спиртийн хэмжээг шалган үнэхээр хэрэгтэй байгаа хүмүүсийг л оруулдаг. 

"Шартсан үеийг даван туулахын тулд тухтай матрасс, амттай хоол, витамин мөн өөрийгөө хөгжөөх зүйлс гээд хэдхэн юм хэрэгтэй" хэмээн зохион байгуулагчдын нэг хэлжээ. 

Түүнчлэн зочид интернетээр урьдчилан захиалгаа өгч, ороо сонгох боломжтой. Орсон даруйдаа өөрийгөө дулаан хөнжлөөр хучиж, дэрэн дээрээ тухлаад, дуртай киногоо сонгон үзэж болно.

Үүн дээр нэмээд хүчилтөрөгчийн болон витамины коктэйл, жимсний дөнгөж шахсан шүүс ууж, хоол идэж болдог.

"The Hangover Bar" аль хэдийнэ хотын иргэд болон жуулчдад танигдсан учир өөр хотуудад салбараа нээх бодолтой байгаа талаараа үүсгэн байгуулагчид нь хэлжээ. 

Эх сурвалж: Big Picture

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()