Яагаад тэднийг араатны хаан гэж нэрлэсэн нь ойлгомжтой. Энэ том муурын сүрлэг зогдор нь цаанаасаа л титэм шиг харагдаж байгаа биз?
Өөр бас нэгэн шалтгаан нь тэдний "дээдсийн" гэмээр амьдрал. Эрслэнгүүд л ан хийдэг тул өдрийн ихэнх цагийг модны сүүдэрт хэвтэж, сүргээ залхуутайяа харан өнгөрөөдөг. Харамсалтай нь энэ амьдрал нь эрэгчин арслангуудын 10 хувьд нь л заяадаг билээ.
Альфа эрэгчин нь сүрэгт байгаа бүх эрслэнгүүдтэй эвцэлдэж, шинэ төрсөн гүегнүүдээр өөрийн сүргийг бүрдүүлдэг. Эрслэнгүүд сүрэгтээ үлдэх ч гүегнүүдээ том болоход биеэ даасан хатуу амьдралыг ойлгуулахын тулд сүргээс хол хөөн явуулдаг ажээ.
Хөөгдөсөн гүег өлсгөлөн болон өвчнөөс болж ихээхэн үхдэг ба хоёр гурван нас буюу шилжилтийн насыг тэдний зөвхөн 20 хувь нь л амьд давж гардаг.
Альфа эрэгчингүүд эрх мэдэл, хүч чадлаа хуваалцах дургүй.
Сүргийн ахлагч сонор сэрэмжтэй байдлаа алдахад л залуу арслангууд түүнийг суудлаас нь унагаж, ямар ч өршөөл үзүүлэхгүй.
Цөлөгдсөн залуу арслан аюул дүүрэн зэрлэг байгальд 100 хувь өөрийн чадлаар амьд үлдэж, туршлага, байр сууриа олж авах шаардлагатай болдог.
Хэдий ховор тохиолдол ч, үргэлжийн ганцаар байхгүйн тулд залуу арслангууд хамтдаа нийлэн сүрэг үүсгэдэг. Ийм сүрэг ихэнхдээ ах дүүсээс бүрдэх бөгөөд тэд хамтдаа ан хийж, хааныг "суудлаас" нь авч хаяхыг хичээнэ.
Зарим тохиолдолд бүр ч сонирхолтой байдлаар тэд сүрэг бүрдүүлнэ. Эрслэнгүүд хурааж чадаагүй, физиологийн шаардлагаа хангаж чадахгүй байгаа залуу арслангууд ижил хүйстний харьцааг хоорондоо үүсгэдэг аж.
Эх сурвалж: Fishki